Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Грек улс Турктэй байлдаж эхлэхэд бэлэн гэв

Турк улстай байлдахад Грек бэлэн гэж Evo-rus.com сайтад нийтэлжээ. Анкарагийн зүгээс дахиад цэргийн халдлага үйлдэхийг тэвчихгүй, ийм аймшигтай нөхцөл байдал үүсвэл хариу өгөхөд бэлэн байна гэж Грекийн Батлан хамгаалахын сайд Никос Панайотопулос үндэснийхээ телевизээр ярихдаа мэдэгджээ. Ийнхүү хоёр улсын харилцаа байгалийн нөөц баялаг болон цагаачдын асуудлаас болоод хурцдаад байгаа юм. “Сүүлийн үед Туркийн байдал хангалттай түрэмгий болоод байна. Ийм нөхцөл байдалд Грекийн цорын ганц арга нь нэг талаас дипломат байгууллагуудаа ашиглах, эсвэл зэвсэгт хүчнээ ашиглах явдал” гэж Батлан хамгаалахын сайд мэдэгдсэн байна. Энэ нь Грек улс цэргийн мөргөлдөөнд бэлэн байна гэж Ерөнхий сайдын Батлан хамгаалахын зөвлөх Александрос Диакопулосын үгийг баталж байгаа хэрэг үү гэж сэтгүүлчдийн лавлахад Батлан хамгаалахын сайд тийм гэж хариулжээ. Чөлөөнд гарсан дэд адмирал Диакопулос үүний өмнө нөхцөл байдал хурцдаж байгаа өнөө үед Грекийн Засгийн газар Турктэй харилцах харилцааны үйл явдал яаж ч өрнөсөн бэлэн байгаа гэсэн. “Тэр ямар ч тохиолдолд бэлтгэж байна. Мэдээж энд цэргийн оролцоо ч орж байгаа. Гэхдээ бид үүнийг хүсэхгүй байна. Гэхдээ бид өөрийн тусгаар тогтоносон эрхээ хамгаалахын тулд боломжтой бүхнийг хийнэ” гэж Панайотопулос мэдэгдсэн байна. Афин, Анкарагийн харилцаа цагаачдын урсгал, Эгейн болон Газар дундын тэнгисээс нөөц баялаг олборлохоос болоод энэ оноос муудсан.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд Сирийн дүрвэгсдэд зориулж Европын холбоотой хиллэдэг хилээ нээхээ зарласан. Ингэснээр Грекийн хил дээр хэдэн арван мянган дүрвэгч тулж очсон. Үүний улмаас Грекийн Засгийн газар Турктэй залгаа хил дээрх хууль бус дүрвэгсэд үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж мэдэгдсэн. Грекийн Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Стелиос Петсас Турк улс цагаачдыг Европын холбоо руу хөөхийг оролдож байна гэж мэдэгдсэн. Оросын цэргийнхэн ч Анкараг өөрийнхөө хилийн ойролцоох түр лагериудад байрлаж байсан 130 мянга орчим дүрвэгчийг Грек рүү хөөх гэж байна хэмээн гуравдугаар сарын 3-ны өдөр мэдэгдэж буруушааж байлаа.
Грекийн хил орчмын усанд Турк улс нөөц баялаг ашиглах хайгуул хийх гэсэн оролдлого нефть, хийн маргаан үүн дээр нэмэрлэж байгаа. Turkish Petroleum (TPAO) компани Афины хяналтад байдаг бүсэд хайгуул хийх зөвшөөрөл авсан тухайд Грекийн Гадаад хэргийн яам энэ зургадугаар сарын 1-нд Туркийн Элчин сайдыг дуудаж уулзсан байна. Грекийн Гадаад хэргийн сайд Никос Дендиас үүнийг “Грекийн тусгаар тогтоносон байдалд халдах” бас нэг оролдлого гэж мэдэгджээ.
Грек, Турк улсууд нь бие биетэйгээ байнга сөргөлддөг ч хоёулаа НАТО-д багтдаг улсууд. 1974 онд л гэхэд турк, грек үндэстнүүд амьдардаг Кипр аралд цэргийн мөргөлдөөн үүсч байсан. Ер нь 1960 онд энд тусгаар тогтнолоо зарласны дараанаас энэ аралд угсаатны сөргөлдөөн идэвхжсэн юм. Улмаар 1974 онд Кипр аралд цэргийн эргэлт гарсны дараа Турк улс арал руу довтолж тэнгисийн цэрэг нисэх хүчний десант буулгаж байсан. Грекчүүд амьдардаг хэсэгт Грекийн зэвсэгт хүчин дэмжлэг үзүүлснээр Кипр арал грекчүүд амьдардаг том Кипр, туркуудийн дэмжлэг Умард Кипр болж хуваагдсан түүхтэй.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com