Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Энэтхэг, Хятадын хил дээр мөргөлдөөн болж энэтхэгийн 20 орчим цэрэг амь үрэгджээ

Энэтхэг, Хятадын цэргүүд маргаантай Ладакх орчимд гал нээж мөргөлдсөнөөс энэтхэгийн 20 цэргийн албан хаагч амь үрэгдлээ гэж Энэтхэгийн арми мэдэгдсэнийг NDTV телевиз дамжууллаа. “Галван голын районд Энэтхэг, Хятадын цэргүүд зургадугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө буудалцлаа. Мөргөлдөөний үеэр Энэтхэгийн 17 цэргийн албан хаагч хүнд шархдаж, өндөр уулын бүсэд хүйтэн байснаас болоод шархныхаа улмаас нас барснаар нийт амь үрэгдсэн хүний тоо 20 хүрлээ. Энэтхэгийн арми улс орныхоо тусгаар тогтнол, газар нутгийнхаа хуваагдашгүй байдлыг хамгааллаа” гэж армийн мэдэгдэлд дурджээ.
ANI агентлаг үүний өмнө мөргөлдөөний үеэр Хятадын талаас 43 хүн нэрвэгдсэн гэсэн нь амь үрэгдсэн, хүнд шархадсан цэргүүдийг хэлсэн байна. Энэтхэгийн армийн төлөөлөгч бас даваа гаргийн орой Галваны хөндий Ладакхад болсон мөргөлдөөний үеэр манай талаас нэг офицер, хоёр цэргийн албан хаагч амь үрэгдсэн гэж мэдээлсэн. Энэтхэгийн талаас хил дээр шинэ халдлага үйлдсэнийх нь төлөө БНХАУ-ын Гадаад хэргийн яам Энэтхэгийн талд эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Энэтхэгийн цэргийнхэн тохиролцоогоо зөрчиж хил даван Хятадын цэргүүд рүү халдсанаар мөргөлдөөн эхэлсэн гэж Бээжин мэдэгджээ. Харин Энэтхэгийн Гадаад хэргийн яам болохоор Галваны хөндий дэх хилийн шугамыг Хятадын тал дангаараа өөрчлөхийг оролдсоноос мөргөлдөөн эхэлсэн гэж мэдэгдсэн байна.
Өнгөрсөн тавдугаар сарын 5-6-ны өдрүүдэд энэтхэг хятадын хилийн өндөр уулын бүс дэх Пангонг нуурын орчим мөн хоёр улсын цэргийнхний хооронд мөргөлдөөн болсны дараа тавдугаар сарын сүүлчээр хоёр улс маргаантай байдаг Ладакх орчимд хяналтын шугам тогтоож тохиролцсон. Энэтхэгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар энэ тохиролцооны дараа Хятадын цэргийнхэн Галван голын дэргэд хэд хэдэн майхан босгож, барилгын ажил эхлүүлсэн гэнэ.
Энэтхэгийн Кашмираас хойш уулын бүсэд, мөн Аруначал-Прадеш мужийн зүүн хойд хэсэгт бараг 60 мянган хавтгай дөрвөлжин газар нутгийн талаар БНХАУ, Энэтхэг хоёр улс бүр эртнээс маргаантай явж ирсэн. Улмаар энэ нь 1962 оны намраас хилийн дайн болж өргөжсөн. 1993, 1996 онд Энэтхэг, БНХАУ хоёр маргаантай районуудын талаар энхийн хэлэлцээр хийж гарын үсэг зурсан.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com