in-rating.ru сайт дэлхийн кино урлагийн хамгийн шилдэг 10 найруулагч (Топ-10)-ийг нэрлэсэн байна. Энд хамгийн нэртэй, хамгийн амжилттай, хамгийн авьяаслаг найруулагчдыг оруулсан байна. Гэхдээ кино урлагийн түүхэн дэх бүх цаг үеийн шилдгүүд гэж ойлгож бас болохгүй.
Бүх цаг үеийн хамгийн шилдгүүдэд бол Альфред Хичкок, Акира Курасава, Чарли Чаплин, Орсон Уэлсс гэх мэт мундгууд ордог юм байна.
Харин энэ удаа Топ-10 шилдэг найруулагчид Кристен Белл, Дрю Годдард, Такер Гейтс, Майкл Шур, Майкл МакДональд, Жули Энн Робинсон, Алан Янг, Линн Шелтон, Кен Уиттингэм, Ребекка Эшер нарыг багтаажээ.
Стивен Спилберг
Энэ жагсаалтыг Холливудын найруулагч Стивен Спилберг (Steven Spielberg) тэргүүлж байна.
Спилбергийг америкийн кино урлагийн хамгийн нөлөө бүхий найруулагч гэдэг. Түүнийг бас Холливудын шинэ эриний пионер ч гэх нь бий. Тэрээр америкийн кино нийгэмлэгийн дээд шагнал “Оскар”-ын шагналыг гурвантаа хүртсэн бол Оны шилдэг найруулагчаар хоёронтаа шалгарч байжээ. Нийт 431 кино найруулсны дотор та бидний мэдэх “Эрүү”, “Харь гаргийн хүн”, “Шиндлерийн бүртгэл”,”Цэрэг Райныг авар”, “Линкольн” кинонууд, археологич Индиан Жонсын адал явдлын цуврал, “Юрийн галавын цэцэрлэг”-ийн гурван ангийг бүтээсэн юм.
Мэргэжил: найруулагч, продюссер, зохиолч, жүжигчин
Төрсөн газар: АНУ-ын Цинциннати
Төрсөн он сар өдөр: 1946 оны арванхоёрдугаар сарын 18
Друтай жанр: Драм, адал явдал, уран зөгнөл
Шагнал: “Шиндлерийн бүртгэл”,”Цэрэг Райныг авар” кинонуудаар Оскарын гурван шагнал, хоёр удаа “Алтан бөмбөрцөг” хүртсэн.
Магадгүй бүх цаг үеийн шилдгүүдтэй харьцуулаад ч юм уу, Стивен Спилберг үнэхээр энэ жагсаалтын эхэнд байх юм уу гэж хэн нэгэн эргэлзэж болох ч бас “яагаад болохгүй гэж, түүний бүтээлүүдийг үзээгүй, гайхан шагшаагүй хүн байхгүй шүү дээ” гэх хэсэг бас бий. Тэгээд ч кино урлагийн салбарынхан хэн нэгэн найруулагчийн ажлын тухай ярихдаа ямагт Спилбергтэй харьцуулдаггүй гэж үү. “Яг л Спилбергийн аргаар..” гэх юм уу “За даа Спилбергт хүрэхэд тэр ч хол байна даа” гэх жишээний.
Өмнө дурдсан “Шиндлерийн бүртгэл”, “Цэрэг Райныг авар” гээд шедеврүүд нь кино урлагийн салбарынхны нэвтэрхий толь болдог бол эгэл үзэгчдйин дахин дахин үздэг зураг. Үүнийг Спилбергийн намтрын нэг хуудас гэхээсээ дэлхийн кино урлагийн яах аргагүй нэг хэсэг.
Түүний “Эрүү” кино нь Спилбергт алдар хүндийг анх авчирсан гэж болно. Энэ бүтээл гартал хэний ч толгойд аймшигт аллагатай киног ингэж хийнэ гэсэн санаа төрөөгүй л байхгүй юу. “Харь гаргийн хүн” байна, өөр гараг ертөнцийн хүнийг жинхэнэ бодитой байдаг юм шиг, эелдгээр үзүүлсэн нь хүүхэд багачуудад “ийм найзтай болохсон” гэдэг мөрөөдөл авчирсан.
За “Юрийн галавын цэцэрлэг” бол үзэгч та тэр чигээрээ л үлэг гүрвэлүүдийн ертөнцөд ороод явчихдаг, айдас төрөхөөсөө харин ч тэртээ хэдэн зуун сая жилийн өмнө байгаад байгаа юм шиг болдог биз дээ.
“Чаддаг юм бол намайг барь” кинонд Том Хэнкс, Леонардо ди Каприо хоёрын хөөцөлдөөн. Та өмнө нь зальтай, гэмт хэрэгтнийг тэгтлээ хайрлаж дотоносон “битгий баригдаасай” гэж бодож байсан уу. Индиан Жонсын адал явдлыг мартахын аргагүй, өнөө болтол уран зөгнөлт киноны эталон, хэмжүүр болсоор л байна. Ингээд бодохоор киноны бүхий төрлөөр үзэгчдийн сэтгэлээс гарахын аргагүйгээс гадна найруулгын хамгийн шилдэг шийдлүүд гаргаж чадсанараа энэ удаа шилдгийн жагсаалтыг тэргүүлэхээс аргагүй.
Том Хэнксийн тоглодог “Терминал”, “Тагнуулчийн гүүр”, Том Крузын “Дайн ба энх”, “Онцгой санал”-ыг хүн бүр мэднэ дээ. Тэгээд л “Хиймэл оюун ухаан”, “Мюнхен”, Нарны эзэнт гүрэн”, “Сараана цэцгийн тал” кинонууд.
Стивен Спилбергийн сүүлийн шилдэг бүтээл нь 2018 онд хийсэн “Эхний тоглогчийг бэлэн болголоо” гэдэг триллер. Дэлхий дээр эрчим хүчний хямрал болж хүмүүс ийм нөхцөлд өөрийгөө олох гэсэн гутрал, эрэлхийллийн тухай сэтгэлзүйн энэ кино залуучуудын төдийгүй ахимаг хүмүүст ч таалагдаж байна. Хэргийн учир нь кинонд өнгөрсөн зууны тоглоом зугаа цэнгээний талаар сонирхолтой харуулдаг. Иймдээ ч үзэгчдээс өндөр үнэлгээ авч, өрөирйн гэсэн шүтэн бишрэгчтэй болоод амжсан бүтээл.
Одоо юун дээр ажиллаж байна вэ
Өнөөдөр найруулагч Стивен Спилберг Индиан Жонсын цувралынхаа тавдугаар хэсгийг 2021 онд дэлгэцэнд гаргахаар ажиллаж байгаа. Энэ киноны тухай шинэ мэдээлэл нэг их гарахгүй байгаа ч уламжлал ёсоороо Харрисан Форд гол дүрд нь тоглох байх л гэж хүлээж байна. Бас бүр хүүхэд ахуйдаа католик сүмд хулгайлж авчирсан еврей гаралтай санваартны тухай “Эдгардо Мортарыг хулгайлсан нь” гэдэг түүхэн киноны сураг бас байгаа.
Спилбергийн анхны кино
Стивен Спилберг анхны киногоо 11 настайдаа авч, үүндээ 50 доллар зарцуулсан гэдэг. Тэрээр энэ киноныхоо нээлтэд найзууд, хөршүүдээ урьж кино “театр” болгон өөрчилсөн зочны өрөөндөө үзүүлсэн байна. Энэ “кино театр” үзэгчдэд билет тасалснаас гадна хүйтэн ундаагаар үйлчилжээ. Ийм байдлаар тэр анхны киноноосоо 55 доллар олж, таван долларын ашигтай ажилласан байна. Анхны ашиг таван доллар олсон найруулагч бүхий л насны амьдралаа юунд зориулах ёстойгоо эндээс ойлгож, тэр нь ч буруутаагүй байна.