Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Орос вакцины тухай мэдээлэл хулгайлсан гэв

АНУ, Их Британи, Канадаас коронавирусийн вакцин үйлдвэрлэхтэй холбоотой мэдээллийг Орос улс хулгайлахыг оролдсон гэж Их Британийн кибер аюулгүй байдлын төв мэдэгдсэн байна. Энэ мэдэгдэлд Оросын тагнуулын байгууллагын бүтцэд ордог кибер тагнуулын APT29, Dukes, Cozy Bear бүлэглэлүүд нь эдгээр улсын эм, вакцин бүтээхэд оролцож байсан төрөл бүрийн байгууллагуудын мэдээллийн сан руу бүтэн жилийн туршид халдаж байсан гэжээ.

Хакерууд вакцин бүтээгчдийн компьютер лүү нэвтрэх, мэдээлэл хулгайлахын тулд программ хангамжийн WellMess, WellMail зэрэг аюултай программ ашиглаж байсан гэж энд тэмдэглэсэн байна. Тагнуулынхны үзэж байгаагаар бол оросуудын хулгайлсан мэдээллүүд нь өнөөдөртөө нэг их үнэ цэнэтэй биш, хожим ач холбогдолтой болсон цагт ашиглаж болох мэдээллүүд байсан гэжээ.
Их Британид SARS-CoV-2-оос урьдчилан сэргийлэх вакциныг Оксфордын их сургууль болон Лондонгийн Imperial College хоёрт л боловсруулж байгаа юм. Энэ хоёр байгууллага хоёулаа хакерийн дайралтад өртсөн гэж тусгай албаны эх сурвалж хэлсэнийг Английн хэвлэлүүд бичиж байна. Гэхдээ ямар хохирол учруулсныг мэдээлээгүй байна.
“Коронавирусийн цар тахалтай тэмцэж байгаа байгууллагууд руу Оросын тагнуулын байгууллага халдаж байгаа нь маргашгүй үнэн. Британи, түүний холбоотнууд дэлхий нийтийг энэ аюулаас аврахын төлөө нэнэ төвөгтэй үүрэг гүйцэтгэж байхад оросууд зөвхөн өөрсдийн амин хувийн эрх ашгаа л бодож байна. Британи ийм кибер халдлагын эсрэг, ийм үйлдэлд буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхийн төлөө холбоотнуудтайгаа нягт хамтран ажиллах болно” гэж Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб хэлсэн байна.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков энэ тухайд судалгааны төв, эмийн компанийн компьютерийг хэн эвдэлж халдаж болохыг Москва ёстой мэдэхгүй, энэ талаар тэдэнтэй ямар ч харилцаа холбоо байхгүй гэжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
185.106.94.232
You can download any of the provided casinos above without any problems. If you download the casino app, it intent travail like a classic reproduction of the main milieu from the mobile version. Unfortunately, all the apps you download choose contrariwise commission on Android. Download casino in 1 click from the slate, these are the most advanced mobile applications. The unsurpassed casino apps after Android The can of worms is that find Android apps and downloading them can be hazardous
2021/11/26
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com