Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Америк-Хятадын худалдааны дайн завсарлаж, Хуавэйд боломж нээгдлээ

Японы Осакад болж өндөрлөсөн “Их 20”-ын чуулганы нэг чухал хэсэг нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын дарга Ши Жиньпин нарын уулзалт байсан юм.

Хоёр удирдагч өчигдөр буюу Бямба гарагт уулзаж, хоёр орны хооронд үргэлжилж байгаа худалдааны маргаан зөрчлийг зогсоох талаар хэлэлцжээ.

Уулзалтын үр дүнд АНУ, Хятад улсууд худалдааны дайны “гал зогсоох” тохиролцоонд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл Хятадаас АНУ-д экпортлодог $300 тэрбумын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар оноох төлөвлөгөөгөө Трамп хойшлуулж, хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр болжээ.

Хэрвээ энэ төлөвлөгөө хэрэгжсэн бол АНУ-д импортлох Хятадын бүх бараа бүтээгдэхүүн өндөр татвартай болох байсан юм.

Үүнээс гадна Трамп, Ши нар нэг чухал шийдэлд хүрсэн нь Хятадын харилцаа холбооны технологийн Хуавэй компанид тавьсан нэг талын хоригийг цуцалсан хэрэг байв.

Тодруулбал АНУ-ын технологийн компаниуд Хуавэй компанид бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой болж байна.

Ингэснээр Google компанийн Андроид систем, Qualcomm, Intel зэрэг компаниудын хагас дамжуулагч эд ангийг Хуавэй өөрийн бүтээгдэхүүнд ашиглах боломж нээлттэй хэвээр үлдэж байна.

Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний худалдааны маргааныг  эцэслэж чадаагүй ч энэ удаагийн уулзалтын шийдвэр нь зах зээлд богино хугацааны сэргэлт авчрах нь тодорхой. Уг маргаанаас талууд аль аль нь хохирч байгаа.

Трамп Хятадын бүх бараа бүтээгдэхүүнд импортын өндөр татвар ноогдуулсан бол Америкийн худалдан авагчдад $12 тэрбумын шууд дарамт үүсэх байсан юм. 

Хятадын талд хөрөнгө оруулагчдын итгэл буурч, АНУ-ын өндөр татвараас зайлсхийхийн тулд томоохон компаниуд үйл ажиллагаагаа өөр улс орнууд руу шилжүүлж эхэлсэн.

Трампын засаг захиргаа өнгөрсөн 40 орчим жилийн хугацаанд Хятад улсын эдийн засгаа хөгжүүлж ирсэн арга барилыг үндсээр нь өөрчлөхийг шаардаж байгаа.

Тухайлбал төрийн өмчит компаниудад дэмжлэг, татаас үзүүлдэг бодлогыг зогсоох, дотоод зах зээлээ хөрөнгө оруулагчдад нээх зэргийг шаардаж байна.

Харин Бээжингийн эрх баригчид АНУ-ын зүгээс ямар ч дарамт шахалт ирсэн ажиллах арга барил, зарчмаа өөрчлөхгүй гэж мэдэгдээд байна.

Тиймээс талуудын хооронд санал нийлэхгүй олон асуудал байгаа. Нөгөө талаас АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 2020 оны сонгуульд ялж, дахин ерөнхийлөгчөөр сонгогдохын тулд Хятадын талтай маргаанаа шийдвэрлэж, Америкийн эдийн засгийг эрсдлээс хамгаалах шаардлагатай болоод байна.

 

Эх сурвалж: BBC

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com