ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны тэргүүн Александр Бастрыкин авлигачдын авлигаар нэг үгээр хэлбэл хууль бусаар, гэмт хэргийн замаар олж хуримтлуулсан хөрөнгийг хураах заалтыг Эрүүгийн хуульд эргүүлэн оруулах санал гаргаж байна. Кремль одоохондоо энэ саналыг хүлээн авах эсэхээ хараахан шийдээгүй байна. Хуульчид болохоор өнөөгийн хуульд авлигачдын хөрөнгийг хураах заалт байгаа ч, тэдгээрийг гэмт хэргийн замаар олсон эсэхийг бүрэн нотолсон эсэх асуудал байгаа юм хэмээж байгаа юм.
Алексанпдр Бастрыкин “Известия” хэвлэлд өгсөн ярилцлагадаа тус байгууллага өнгөрсөн найман жилд авлигатай холбоотой эрүүгийн 80 мянган гэмт хэргийг шүүхэд шилжүүлсэн гээд зөвхөн өнгөрсөн 2018 онд гэхэд л саатуулагдсан авлигачдаас бараг хоёр тэрбум рублийн бэлэн мөнгө, хөрөнгө хураан авсан гэжээ.
Авлигачдын хөрөнгийг хураах тухай ярихдаа Бастрыкин мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагчдын банкны нууцад нэвтрүүлэн сэжигтний мөнгөн гүйлгээг шалгах боломжоор хангахыг дурдсан байна. Ингэснээр төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэхээс гадна авлигын гэмт хэргийг бууруулахад түлхэц болно гэж тэр үзэж байгаа юм байна.
Харин Кремль авлигачдын хөрөнгө хураах саналыг хэрхэхээ хараахан шийдээгүй, үүнд бэлэн биш байна.
“Ямар нэг тодорхой боловсруулсан байр суурь алга” гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэттгүүлчдийн асуултад хариулахдаа хэлжээ. “Мэдээж энд шинжээчийн нарийн ажиллагаа шаардлагатай” гэж тэр хэлээд энэ талаар ямар нэг шийдвэр гаргах талаар одоохондоо төлөвлөөгүй гэсэн байна.
Ерөнхийлөгчийн Хэвлэлийн нарийн бичгийн дарга харин авлигатай тэмцэх ажил Ерөнхийлөгчийн тамгын газрын авлигатай тэмцэх комиссын тэргүүн Антон Вайногийн удирдлага дор жилээс жилд улам боловсронгуй болж байгаа гэж тэмдэглэжээ.
Авлигачдын хөрөнгийг хураах чиглэл рүү оросын хууль тогтоогчид бас ч гэж зарим алхам хийсэн. Энэ оноос эхлээд Орост авлигачдаас хураасан хөрөнгийг Тэтгэврийн санд төвлөрүүлж гавьяаныхаа амралтад гарсан ахмадуудын тэтгэврийг нэмж байхаар тусгаад байгаа юм. Хууль нэгэнт ийм байгаа ч амьдрал дээр хэрэгжиж байгаа нь тун ховор гэж хуульчид үзэж байна. Хамгийн гол нь тухайн сэжигтний өмч хөрөнгө нь яг авлига, авлигын сүлжээгээр олж авсныг нотлох нь хэцүү байгаа хэрэг. Ганцхан хөдөлшгүй баримт бол мөрдөн байцаах газрын хурандаа Захарченкогийн гэрээс олдсон хэдэн сая рубль, евро л тийм албаны хүн шударга хөдөлмөрөөрөө яавч олж чадахгүй байсан нь тодорхой байсан.
ОХУ-ын Эрүүгийн хуульд хөрөнгө хураах тухай заалт анх 2003 онд орсон юм хэмээн Оросын хуульчдын нийгэмлэгийн хуулийн аюулгүй байдлын комиссын дарга Алексей Гавришев хэлж байна. Ингэхдээ, хахууль авсан, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг гурван төрлийн гэмт хэрэгтний хөрөнгийг хураах тухай оруулсан юм байна.
Гэхдээ энэ хөрөнгийн гэмт хэргийн замаар, эсвэл зэвсэг хэрэглэсэн гэмт хэргийн үед олсон гэдгийг шүүх нотолж байж хөрөнгийг хураах шийдвэр гаргаж байхаар тусгасан гэнэ. Өөр бас гэмт хэргийн үйл ажиллагааны явцад олсон хөрөнгийг хураана гэснийг хуульч нэмж хэлжээ.
Гэмт хэргийн замаар олж авсан хөрөнгө, мөнгийг хураах заалт өнөөдөртөө ОХУ-ын Эрүүгийн процессын хуульд байгаа гэж BMS Law Firm компанийн өмгөөлөгч Татьяна Пашкевич хэлж байна. Үүнийг шүүхийн шийдвэрийн дагуу буруутанд ял оноосны дагуу авч хэрэгжүүлдэг гэж тэр нэмж хэлжээ.
Гэхдээ дараах төрлийн гэмт хэрэгт л хөрөнгө хураах ял үйлчлэхээр тусгаж. Энд албан тушаалаа урвуулан ашигласан, гэмт хэргийн бүлэглэл байгуулсан хийгээд оролцсон, дээрэм, болон бусад гэжээ. Харамсалтай нь авлига, хахуультай холбоотой гэмт хэрэгтний хөрөнгийг хураах энэ зүйл анги хэрэгжихгүй байгаа гэж Пашкевич онцолсон байна.
Хөрөнгө оруулалтын “БКС Премьер” компанийн ахлах шинжээч Сергей Суверов ч авлигын гэмт хэрэг улс орны эдийн засагт маш их садаа болж байгааг тэмдэглэжээ. Ганцхан жишээ хэлэхэд л авлигын сүлжээнийхэн улсын том том захиалгыг аваад чанаргүй хийх юм уу, дамжуулан улс болон бүс нутгийн төсөв, байгууллагууд улам муудаж байгаа, ийм нөхцөлд эдийн засгийн өсөлтийн тухай ярих нь бэрх гэсэн байна.
Ийм л болохоор авлигачдын хөрөнгийг хурааж, төсөвт төвлөрүүлэх хэрэгтэй, энэ бол эрүүл, шударга санаачилга гэж шинжээч Северов итгэлтэй хэлж байна.
Гэм буруугүй хүнийг хэлмэгдүүлэн шоронд суулгаж, өмч хөрөнгийг нь хураачихгүйн тулд авлигаар олж хуримтлуулсан гэдгийг нь баримт нотолгоотой болговол өөр хэрэг, түүнийг хийж гүйцэтгэх улсууд нь хийнэ гэж шинжээч эцэст нь хэлсэн байна.