Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Орост ядуурал ихэсч байна

ОХУ-ын Статистикийн байгууллагын саяхан гаргасан тус оронд ядуурал өсч, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдийн тоо 20,9 саяд хүрчээ. Энэ нь Оросын нийт хүн амын 14.3 хувь болж байгаа юм. Гэтэл 2018 онд оросын хүн амын 13.9 хувь нь ядуу гэсэн дүн гарч байсан юм. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч тавдугаар сард гаргасан зарлигтаа ядуурлын түвшинг 2024 он гэхэд хоёр дахин бууруулна гэсэн. Энэ зарлиг ёсоор бол 2019 оны эцэс гэхэд ядуу иргэдийн хүн амд эзлэх хувь 10.5 хувь болж буурах ёстой.


2019 оны нэгдүгээр улиралд инфляц 1.8 хувьтай байхад ОХУ-ын Хөдөлмөрийн яам тушаал гаргаж, амьжиргааны баталгаажих доод түвшинг 10 мянга 753 рубль гэж тогтоосон байна. Үүний нөгөө төлд Холбооны төсөвт зааснаар 2019 оны 1-3 дугаар сарын төсвөөр ядуурлыг бууруулахын тулд хүн амын мөнгөн орлогыг нэгээс доошгүй хувиар өсгөнө гэсэн юм байна. Гэтэл энэ оны нэгдүгээр улиралд хүн амын сарын дундаж орлогыг дөнгөж 0.4 хувиар өсгөжээ.
Гэхдээ Статистикийн төв хороо Оросын бага орлоготой иргэдийн жинхэнэ тоог 2019 оны эцэс гэхэд бүрэн, хамгийн бодитой гаргана гэж мэдэгдэж байгаа юм.
ОХУ-ын Статистикийн төв хорооны эдийн засагч Руслан Гринберг “Тэртэй тэргүй хүнсний бүтээгдэхүүн, орон сууц, эм зэрэг бараа, бүтээгдэхүүний үнэ өссөөр байна. Энэ бол зөвхөн ядуу ч гэлтгүй бүх хүний амьжиргаанд нөлөөлж байна” гэж хэлж байна.
Гринбергийнхээр улс орны хэмжээнд ядуурлын түвшинг бууруулахын тулд хүн амын орлогыг л нэмэгдүүлэх ёстой аж. Энэ нь Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөр л боломжтой болно.


Тэгэхээр 2024 он гэхэд ядуурлыг хоёр дахин бууруулна гэсэн зорилт биелнэ гэдэгт шинжээч нар итгэхгүй байна. Хэргийн гол нь, энэ хугацаанд Оросын эдийн засаг тэгтлээ өсөхгүй гэнэ. “Харин ч бүр эсрэгээрээ байх вий” гэж Гринберг сэтгүүлчийн асуултад хариулжээ. “Одоо бол бүхэлдээ л эмгэнэлтэй байна” гэж тэр нэмж хэлсэн байна. Харин Эдийн засгийн дээд сургуулийн судалгааны хүрээлэнгийн төвийн захирал Георгий Остапкович “Ер нь жил бүр л оны эхний улиралд үзүүлэлт хамгийн тааруу гардаг” гэжээ. 2015, 2016, 2017 оны эхний нэгдүгээр улиралд ядуурлын түвшин 15 хувиас илүү гарч байсан гэж тайвшруулжээ.
“Тэгэхээр оны эхний гурван сарын мэдээлэл тийм ч зөв биш байдаг гэсэн системтэй дүгнэлт хийх хэрэгтэй” гэж тэр нэмж хэлсэн байна. Түүнийхээр бол энэ нь оны эхэн, өвлийн баяртай холбоотой улирлын шинжтэй үзүүлэлт гэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com