Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
АНУ, Хятадын худалдааны хэлэлцээрийн шинэ үе Шанхайд болж байна

АНУ хэрвээ Хятадыг хүндэтгэхгүй юм бол худалдааны хэлэлцээр тэгш эрхийн үндсэн дээр болж, эцэс болохгүй гэж Шанхайд болж байгаа Хятад-Америкийн худалдааны хэлэлцээрийн 12 дахь үеийг эхлэхийн өмнө Хятадын мэдээллийн “Синьхуа” агентлаг өнгөрсөн мягмар гарагт мэдээлжээ.
Америкийн тал хэлэлцээрийг амжилттай болгоё гэж бодож байгаа л бол Хятадыг хүндэтгэж тэгш эрхийн үндсэн дээр харьцах ёстой. Хэрэв, Вашингтон тусгаар тогтнолтой холбоотой юм уу хэлэлцээрийг эцэс болгох сонирхлын үүднээс бусад асуудлаар Бээжинг буулт хийлгэх гэж шахалт үзүүлэх юм бол ямар ч хэлэлцээр, тохиролцоо болохгүй гэсэн үг. Хятад ямар нэг дарамт шахалтын эсрэг зогсох л болно” гэж тус мэдээллийн агентлаг тайлбарлажээ.


Өгүүлэл зохиогч худалдааны хэлэлцээр болох газрыг Шанхайгаар сонгосон нь тохиолдлын хэрэг биш гээд АНУ, Хятадын хоорондын 20 жилийн хурцадмал байдлын эцэст 1972 онд АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон БНХАУ-д айлчилж “Шанхайн албан мэдээ” гаргасан болохоор тэр гэжээ. “Өнөөдөр Шанхайд дахиад л Америкйин хэлэлцээрчид, хятадын түншүүдтэйгээ хоёр орны худалдааны харилцааг хэвийн болгохоор илүү чухал яриа хэлэлцээ хийж байна” гэж энд бичсэн байна.


АНУ, Хятадын худалдааны хэлэлцээр жил гаруй үргэлжилж байгаа юм. “Өнгөрсөн 11 удаагийн яриа хэлэлцээний үед Бээжин хоёр талын санал бодлын зөрүүг арилган, яриа хэлцэлд хүрэх гэж чармайж ирсэн. Ганцхан Америкийн тал Хятадын хууль ёсны эрх ашгийг олж харахыг хүсэхгүй нүдээ анин, Хятадын тусгар тогтнол, эрх ашигт нийцэхгүй бодит биш шаардлага тавьж өнөө хүрсэн юм” гэж мэдээллийн агентлаг тэмдэглээд зарим нэг хүчин тарифын дайны хүрээнд Хятадын эсрэг үзлийг дэвэргэж, Хятадын хөгжилд дарамт үзүүлэхийг эрмэлзэж байна гэжээ. “Энэ өдөөн хатгасан үйлдэл нь яриа хэлэлцээр гацаанд ороход хүргэж байгаа юм” гэж Синьхуа агентлаг онцолсон байна.
Худалдаа- эдийн засгийн хамтын ажиллагаа нь харилцан үр ашигтай байдаг. Тэгэхээр өнөөгийн энэ асуудал нь дэлхий дахины эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа юм хэмээн агентлаг тэмдэглэв. “Хоёр талын, дэлхий дахины тусын тулд Хятад, АНУ хоёр худалдааны хэлэлцээрээ сэргээж аль болох хурдан хугацаанд эцэс болгох арга зам эрэлхийлэх хэрэгтэй байна” гэж энд бичсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com