Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хиросимыг бөмбөгдсөн нисгэгч өөрийгөө чандарлахыг хүсчээ

1945 оны наймдугаар сарын 7-ны өдөр Японы Хиросима хотод атомын бөмбөг хаясан АНУ-ын цэргийн нисэх хүчний нисгэгч Пол Тиббетс 2007 оны нэгдүгээр сард нас барсан юм байна. Түүнийг аль ч оршуулгын газарт оршоосонгүй, өөрийн нь хүсэлтээр чандарлаж, чандрыг нь Ла-Маншийн хоолой дээгүүр цацсан байна. Америкийн нисгэгч яагаад ийм хүсэлт гаргасан тухай interesnienovosti321.ru хэвлэлд нийтэлжээ.


Атомын бөмбөг хаясан В-29 онгоцны экипажийн дарга, хурандаа Пол Тиббетс 1945 онд Хиросима хотноо “Little Boy” буюу “Жаал хүү” нэртэй бөмбөг хаясныхаа дараа нэрд гарч алдаршсан юм. Тиббетс даалгавар биелүүлэхээр нисэхийнхээ өмнө онгоцоо өөрийнхөө ээжийн нэрээр “Enola Gay” гэж нэрлэсэн байдаг.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Пол Тиббетс харьцангуй залуу байсан ч, туршлагатай нисгэгчийн тоонд багтаж байснаас атомын бөмбөг хаях чухал даалгаврыг түүнд хариуцуулжээ. Гэхдээ Пол Тиббетс Японы бүхэл бүтэн хотыг сүйрүүлж, хэдэн зуун мянган хүний амийг хөнөөсөндөө хэзээ ч харамсдаггүй, харин ч Америкийн олон мянган залуусын амийг аврахын төлөө хийсэн ажил гэж үздэг байсан байна. Тэгээд ч 1976 онд Техасын нисэхийн салонд В-29 онгоцыг сэргээж, 1945 оны түүхэн нислэгээ давтан, хиймэл “атомын бөмбөг” хаяж олон жилийн өмнөх дурсамжаа сэргээж байжээ. Энэ нь Японы эрх баригчдын ундууцлыг төрүүлж, хэдэн өдрийн дараа америкийн дипломатууд японоос уучлал гуйснаар энэ явдал өндөрлөсөн байдаг.


Тиббетс бас “Enola Gay” В-29 онгоц байрлуулсан үзэсгэлэнг АНУ-ын нисэх хүчин, сансар судлалын музей болгож нээсэнд сэтгэл дундуур байдаг байжээ. Үзэсгэлэн дайны үед японы ард иргэдийн хохирсон, гамшиг зовлонд илүү ач холбогдол өгсөн атлаа япон цэргүүд эсрэг талынхаа цэрэг дайчдын эсрэг явуулж байсан харгислалын тухай бага үзүүлж байна гэж эмзэглэдэг байсан гэнэ.
Энэ бүхнээсээ ч болсон юм уу, Пол Тиббетс нас барахынхаа өмнө өөрийг нь гэрийнх нь ойролцоо ч юм уу, Арлингтоны оршуулгын газарт дайчин нөхөдтэй нь оршуулахыг хүссэнгүй, харин цогцсыг нь чандарлаад чандрыг нь дайны үед байнга нисч өнгөрдөг байсан Ла-Машийн хоолой дээгүүр цацахыг гэрээслэсэн гэнэ.
Тэр өөрийг нь хаа нэгтэй оршуулах юм бол цөмийн зэвсэг эсэргүүцэгчид тэнд нь эсэргүүцэл илэрхийлэх, өөрийг нь буруутгадаг түүхчид ч очсоор байж магад хэмээн ийн чандарлаж ул мөргүй болгохыг гэрээслэжээ. Түүний гэрээслэлийг ёсоор болгосон гэдэг.

 


1945 оны наймдугаар сарын 7-ны өглөөгүүр Тиббетсийн багийнхны японы Хиросима хотод хаясан атомын бөмбөг 400-600 метрийн өндөрт дэлбэрсэн юм. Дэлбэрэлтийн төвөөс 800 метрийн радиуст байсан ихэнх хүн амь үрэгдсэн. Гэрлийн туяа нь хүмүүсийн хар бараан өнгө, арьсыг нь шатаан, хүний биеийн сүүдрийг ханан дээр үлдээсэн юм. Дэлбэрэлтийн үеэр болон дараа нь цацрагийн хордлого, түлэгдлийн улмаас нас барсан хүний тоо 200 мянга хүрсэн байна.
Үүнээс гурав хоногийн дараа Нагасаки хотод атомын бөмбөг хаясны улмаас 140 мянган хүн амь үрэгдсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com