Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаргийн байдлаар Оросын бүс нутгуудад нийтдээ 102.3 мянган га талбайг хамарсан 140 ойн түймэр асч байна гэсэн мэдээ байна. Өмнөх өдөр нь түймрийн нийт талбай 107.7 мянган га талбайг хамарч байсан бол энэ 5.5 мянган га –гаар буурсан гэсэн үг хэмээн Ойг агаараас хамгаалах холбооны албаны хэвлэлийн алба мэдээлжээ.
Энэ хавраас эхлэн ОХУ-ын Эрхүү мужид 350 орчим цэгт ойн түймэр дэгдэж нийтдээ 91.53 мянгган га талбайг хамарсан нь өмнөх 2018 оныхоос 14 дахин нэмэгдсэн үг байлаа. Нутгийн иргэд түймэр унтраахад Онцгой байдал тогтоож ажиллана уу хэмээн гарын үсэг цуглуулсаар байсан ч дорвитой арга хэмжээ аваагүй байтал долдугаар сарын 25 гэхэд Сибирт асч байгаа түймэр нийтдээ 3.0 сая га буву Белгийн газар нутагтай тэнцэх хэмжээний газрыг хамарч хүч хэрэгсэл хүрэхгүйгээр 90 хувьд нь хүрч унтраах арга хэмжээ авч чадахгүйд хүрч түймэр үндсэндээ хяналтаас гарсан юм.
Түймрийн утаа оросын Поволэья, Казахстан хүрч, Эрхүү мужийн Киренск, Мама районы нисэх буудлууд үзэгдэх морьчин хангалтгүйгээс хаагдаж нислэгүүдийг өөрчлөхөд хүрч байлаа.
Түймрийн улмаас агаар мандалд дэлхийн дулаарлыг түргэсгэдэг хэдэн сая тонн нүүрс төрөгчийн давхар исэл цацсан байна. Ер нь ойн түймэр нь мөнхийн цэвдэг хайлах явцыг түргэсгэж, дэлхийн дулааралд ихээр нөлөөлдөг нэг хүчин зүйл.
2007-2018 онд дэлхий дээр гарсан томоохон ойн түймрүүд
2018 оны арваннэгдүгээр сарын 8.
АНУ-ын Калифорни мужийн хойд нутгаар ойн түймэр дэгдсэн нь тус мужийн түүхэнд хамгийн их хөнөл учруулсан, АНУ-ын түүхнээ хамгийн олон хүний амь насыг авч одсон гамшигт түймэр болсон юм. Энэ түймрээр нийт 45 мянган га талбайн ой шатаж, 6470 барилдга байсан галд өртсөн юм. Camp хэмээн нэрийдсэн энэ түймэрт өртөж 42 хүн амь насаа алдсан. Энэ үеэр тус мужийн өмнөд нутагт бас хоёр түймэр асч Woolsey түмэр нь 33 мянган га талбайг хамарсан бол Hill түймэр 1.8 мянга га талбайг хамарч нийтдээ 179 барилга байгууламжийг шатааж хохирол учруулсан.
2018 оны долдугаар сарын 23-нд Грект хэд хэдэн түймэр бараг зэрэг дэгдсэн. Зүүн нутаг Аттикед агаарын температур 40 хэм хүрч 12 балл хүртэл хүчтэй салхилснаас түймэр асар хурдан газар авч хяналтаас гарсан байна. Түймрийн улмаас 83 хүн амь алдаж 190 хүнийг эмнэлэгт хүргэсэн. Мати тосгоны бараг бүх хүн галд өртөж нас барсан. Аттикийн эмнэлэг дараа нь бас 15 хүн шархны улмаас нас барсан байна.
2017 оны аравдугаар сарын 15-16-нд Португалид нийтдээ 700 түймэр асч байна гэж бүртгэжээ. Нутгийн төв, хойд хэсэгт бүр эрх баригчид аюулын дээд “улаан” түвшин зарлаж байлаа. Түймрийн улмаас 45 хүн амь алдаж, 70 хүн түлэгдэж шархадсан. Үүний зэрэгцээ хэдэн зуун байшин галд өртөж шатсан. Галыг унтраах гэж нийт 4000 гаруй гал сөнөөгч ажиллаж эцэст нь цэргийнхнийг дайчилсан. Хөрш Испанид бас 100 гаруй түймэр асч байлаа. Испанийн баруун хойд нутгийн Галисиид дөрвөн мянган га талбайн түймэр хэдэн өдөр үргэлжилж дөрвөн хүн амь алдсан юм.
2017 он аравдугаар сарын эхээр мөн л америкийн Калифорни мужид ойн асар их түймэр дэгдсэн. Мужийн амбан захирагч Жерри Браун мужийнхаа Напа, Сонома, Юба, Мендосино, Невада, Ориндж, Бьютт и Лейк тойргуудад онц байдал зарлаж галын аюултай бүсээс 100 гаруй мянган хүнийг нүүлгэн шмилжүүлэхэд хүрсэн. Түймрийн хамарсан газар нутаг америкийн том хот Нью-Йоркийн газар нутгаас ч давсан. Гал түймрийн улмаас 40 хүн нас барж, таван мянган байшин юу ч үгүй шатсан бол дөрвөн мянган байшин хагас шатаж, гурван мянган машин түймэрт өртжээ. Арванхоёрдугаар сарын 4-нд дахиад ойн түймэр дэгдэж хуурай агаар, салхинд саар хүчтэй тархсан байна. Зургаан ч газарт түймэр асч байсны хамгийн том нь “Томас” түймэр байжээ. Энэ түймрийн улмаас хэдэн арван мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, гал унтраахад дөрвөн мянган гал сөнөөгч оролцсон. Хоёр хүн нас барсны нэг нь гал сөнөөгч байсан юм.
2017 оны зургадугаар сарын 19-нд Испанийн Лейрия тойргийн Педолган-Гранди нутагт асар хүчтэй түймэр дэгдсэнийг эрх баригчид хүчтэй салхитай байхад модон дээр аянга бууснаас боллоо гэж тайлбарласан. Хэт халуун, тэгээд салхитай байснаас түймэр амархан газар авч тархан суурин газарт хүрсэн байна. Фигейро-душ-Виньюш болон Каштаньейра-ди-Перагийн хоорондох зам дээр олон арван машины галд бүслэгдсэнээс 30 хүн нь машин дотроо нас барсан бол нийт 64 хүн амиа алдсан. Үүнээс гадна 200 гаруй хүн түлэгдэж, угаартаж бэртэж гэмтсэн.
Улмаар Португалийн төвийн нутгаар хэдэн өдрийн дотор 30 мянга га талбай бүхий ой түймэрт өртсөн. Энэ түймрийг унтраахад гурван мянга гаруй хүн оролцсон дотор гал сөнөөгчдөөс гадна Испанийн цэргүүд, Португали, Испани, Итали, Францын онгоцууд оролцсон юм.
2010 оны арванхоёрдугаар сарын 2-нд Израилын Хайф хотын ойролцоох Кармель уулын хавцалд ойн түймэр гарч гурван өдрийн турш ассаныг 24 улс орны оролцоотойгоор унтраасан. Хотоос 17 мянган хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ. Түймэр таван мянган га талбайг шатаасны дотор 250 байшин юу ч гүүй болтол шатсан байна. Түймрийн улмаас 44 хүн амь алдсан нь үндсэндээ Шоронгийн удирдах газрын харьяа офицерийн курсын сонсогчид автобустай явж байгаад галд бүслэгдэн машинтайгаа шатсан байна.
2010 оны зун халуун, хуурайшлаас болоод Оросын олон нутагт ойн түймэр дэгдэж нийт 1.6 сая га талбай бүхий ой шатаж, 50 хүн амь алдсанаас гадна 3.5 мянган хүн орон гэргүй болж үлдсэн. Марий Эл, Мордов, Владимир, Воронеж, Москва, Нижегород, Рязань мужуудад онц байдал зарлаж байжээ.
2009 оны хоёрдугаар сарын 7-нд Австралийн Виктория мужид эхэлсэн түймэр хэдэн долоо хоног үргэлжилсэн нь Австралийн түүхэнд хамгийн их талбай эзэлсэн түймэр болж ээ. Иймдээ ч хоёрдугаар сарын 7-ны тус улсад “хар бямба гараг” гэж нэрийддэг болжээ. Засгийн газар Виктория мужид 200 сургуулийг хаасан бол хэдэн мянган айл орон гэрээ орхин дайжсан байна. Дүрвэгсдэд зориулж түр хоргодох байр хэдэн арвыг барьж суурьшуулахад хүрсэн. Цагдаагийнхан гал тавьсан этгээдүүдийг эрэн сурвалжлах “Феникс” ажиллагаа явуулсан.
Энэ түймэр хоёр мянга гаруй байшин барилга шатааснаар 7.5 мянган хүн орон гэргүй болсон. Түймрийн улмаас 173 хүн амь алджээ.
2007 оны наймдугаар сарын сүүлийн долоо хоногт Грект мөн л хүчтэй түймэр дэгдсэн байна. Гал сөнөөгчид Пелопоннес хойг дээр галын гурван цэгт гал унтраахаар ажилласан. Аркадия мужид асч байсан хоёр том цэгийг унтрааж чадсан бол Лаконии мужийн Парнон ууланд гарсан түймрийг хүчрэлгүй нисэх хүчний гал сөнөөх онгоцуудын тусламжтай унтраажээ. Түймрийн улмаас 260 мянган га ой шатсан нь сүүлийн 10 жилд тус улсад түймрийн улмаас учирсан хохирлын дээд хэмжээ болсон юм. Галын улмаас 66 хүн амь үрэгджээ.