Орос, Барууны хоорондох сөргөлдөөн яван явсаар Оросын хил дээр тулж ирлээ. Ямар нэг халдлага гардаг л юм бол цэргийн томоохон тулгаралт болж магадгүй болов.
Карибын хямралаас Керченскийн хямрал хүртэл
Хоёр талын маргаан явсаар үндсэндээ хоёр дахь хүйтэн дайн болж хувирлаа.Орос болон Барууны цэргийн өрсөлдөөн гэдэг өнөөдөр маргашгүй үнэн баримт болж байна. Энэ нь оросын хилийн бүхий л хэсгээр тулж ирээд байна. Оросын дивизүүд баруун талд НАТО—гийн цэрэгтэй байлдахаар дайнд бэлтгэж байгаа бол өмнө талдаа украины армитай байлдахад бэлэн байна. Ямар нэг халдлага, өдөөн хатгалга Керченскийн хоолойд болсон шиг мөргөлдөөн болж, улмаар өргөн хэмжээний цэргийн ажиллагаа болж өрнөж магадгүй байна.
Ийм мөргөлдөөн гарлаа гэхэд барууны аль ч орон төдийгүй Умард атлантын эвсэл бүхэлдээ татагдан орно. Керченскийн хоолойд болсон мөргөлдөөний дараа Киев НАТО-гийн орнуудаас тусламж гуйхаа яаравчилсан. Чухам энэ нь Оросыг 2019 оноос Умард тэнгисийн замаар гадаадын цэргийн хөлөг ороход хязгаарлалт хийхэд хүргэж хариу барьсан.
Америкийн пуужинт McCampbellяг хөлөг тэнд орж “хөлөг онгоцны чөлөөтэй зорчиход туслах" гээд Их Петрийн буланд ороод байна.
Москва хариуд нь стратегийн бөмбөгдөгч Ту-160 онгоцоо Венесуэль рүү илгээлээ. Яг нь Карибын хямралын үед Хрущев “Америкчуудыын өмдөнд зараа хийнэ” хэмээн пуужингаа Кубад байрлуулсан шиг.
Орос болон Баруун түүхээс Хүйтэн дайны анхны тэр үйл явдлыг өнөөдөр хэдийнээ давтаад байна. Ийм явдал аажимдаа өнгөрсөн зууны 1970, 1980-аад оны, автаж боломгүй “улаан шугаманд, тэгэхдээ бүр аюултай болж мэдэхээр байна. Тэгэхэд дайны сүүдэр Европ тивд бүр тулчхаад байсан юм.
Гэрээгүйгээр амьдрах уу
Өнөөдөр талууд бичээгүй дүрмээс байтугай, цэргийн үйл ажиллагааг хянахад зориулж хэдийнэ гарын үсэг зурсан хэлэлцээрээс шийдвэртэйгээр буцаж байна. Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах гэрээг зөрчихөө зогсооход 60 хоногийн хугацаа өгч байна. Хэрвээ үүнийг эс биелүүлбэл Вашингтон гэрээнээс гарна гэж сүрдүүллээ. Ингээд улмаар Вашингтон ч гэрээнээс гарч байгаагаа зарлаж тэр ч бүү хэл саяхан пуужин туршсаныг энэ Новатор 9М729 пуужин нь Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах гэрээнд заасан пуужин байсан гэж Орос буруутгалаа. Энэ пуужин 500 км хөөрснөөс гадна тэнгис, агаарын баазад ашиглах пуужин гэсэн яриа байна. Дараа нь бас ийм пуужингаа алсын удирдлагатай сууринаас харвасан.
Цаашид юу болохыг таахын аргагүй. АНУ, Орос хоёрын аль нь ч гэрээг нэг их мөрдөх сонирхолгүй, шинэ шинэ зэвсэг бүтээж, туршиж байна. Тэгэхээр Стратегийн давшилтын зэвсгийн тухай гэрээг 2021 онд сунгах боломж тун хомс болж байна. Үр дүнд нь цөмийн хүчний тэнцвэрийг арай гэж тогтоон барьж байсан хэлэлцээр бүр үгүй болно.
Үзэл суртлын сөргөлдөөн
Энэ удаагийн шинэ Хүйтэн дайн нь өмнөхөөс ялгаатай нь бие биенийхээ эсрэг цэргийн сая сая хүч зогсоогоогүй юм даа гэж тайвширч болох юм. Үнэндээ ч цэргийн хэрэгт хувьсгал хийж байсан хуучин хүйтэн дайныг бодвол харин ч улс төрийн хүчний бодлогын хувьд өнөөгийн хүйтэн дайн өмнөхөөсөө өөр. Том гүрнүүдийн өөр зуурын энэ дайны, цэргийн хувьд ч, дипломатын хувьд ч зөвшөөрөх аргагүй юм.
Өмнөх хүйтэн дайн нийгэм улстөрийн хоёр системийн хооронд болж байсан бол, өнөөдрийн хүйтэн дайн барууны улс төрийн өнөөгийн практик, Владимир Путины эсрэг сөргөлдөж байна. Өнөөгийн ертөнц бүхэлдээ бодит байдалтай харилцаж байна гэж болно. Энэ ертөнц бол Realpolitik. Гэхдээ энэ бол Генри Киссенжерийнх шиг өнөөгийн том гүрнүүдийн ашиг сонирхлыг зөвхөн цэргийн хүчин дээр биш харийн эдийн засгийн сонирхлыг урдаа тавьж байгаа юм.
Энэ Realpolitik бол Бисмаркийнх, Меттерниа ч юм уу, Сталинын биш. Өөрөөр хэлбэл томцуул бөөнөөрөө “ялтынх шиг” ширээний ард суугаад бие биентэйгээ ямар ч үр дүнгүй эцэс төгсгөлгүй тоглоом тоглохгүй. 2015 онд Путин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр хэлсэн үг жинхэнэ “Ялтын систем” –ийн сүлд дуулал болсон. Тэр бас 2016 оны арваннэгдүгээр сард зэвсэгт хүчний удирдлагуудтай уулзахдаа “Өнгөрсөн зууны 40, 50-иад оны сүүлчээр тогтсон хүчний стратегийн тэнцвэр нь дэлхий дахиныг томоохон зэвсэгт мөргөлдөөнөөс зайлсхийх боломж бүрдүүлсэн юм” гэж хэлсэн.
Энэ үед тэгэхдээ бүх зүйл цэргийн харилцаанд, улс орнууд дэлхийн шатрын хөлөг дээрх дүрсний үүрэг гүйцэтгэж байлаа. Аль болох л том гүрнүүдэд захирагдахыг хүсэхгүй байлаа. Оросын ерөнхийлөгч нэгэнтээ “хязгаарлагдмал бие даасан байдал” гэж хэлсэн. Түүний энэ үг украинд хямрал дагуулж, Крымыг орост нэгтгэхэд хүргэсэн. ОХУ-ын ерөнхийлөгч ард түмний ямар нэгэн хөдөлгөөн гэдэг гадаадын тагнуулын байгууллагын, тусгай албаны ажиллагааны үр дүн гэдгийг Путин маш сайн мэдэж байлаа. Ийм болохоор Киевийн Майданы хөдөлгөөний үеэр барууныхан түүнийг “ялтын” ширээнээс зайлуулахыг оролдсоныг олж харсан. Тэгээд ч тэр өөрийнхөөрөө хариу барьсан.
Ийм сөргөлдөөнийг дипломат аргаар зохицуулах ямар ч боломжгүй. Путин хэзээ ч барууны сөрөг түншүүддээ итгэдэггүй, Черчилль, Сталины үеийнх шиг өөр улсуудын хилийг өөрийнхөөрөө тогтоодоггүй.
Хэрээс хэтэрсэн тоглоом
Орост анхны Хүйтэн дайны үед Зөвлөлт холбоот улсын хуримтлуулж байсан шиг нөөц байхгүй. Өнөөдөндөө Орост холбоотон бараг байхгүй. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага бараг үгүй болж байна.
Европын ихэнх орон НАТО-гийнх болчихлоо. Оросын хүн ам хөгширч байгаа болохоор Зөвлөлтийн арми асар их цэрэг бүрдүүлснээрээ үр ашигтай байсан бол өнөөгийн оросын арми бага хүчээр үр дүнтэй ажиллаж амжилтанд хүрнэ. зөвлөлт маягийн таван сая хүнтэй арми байгуулж чадахгүй. Оросын эдийн засаг сул, бүхий л төрлийн зэвсгийг бөөнөөр үйлдвэрлэж чадахгүй.
Тэгээд Барууны эсрэг зогсоход өөр юу үлдэж байна. Цөмийн асар том хүчин чадал. Кремль бүр хямралын үед ч цөмийн зэвсгээ шинэчилсээр байсан.
Гэхдээ цөмийн энэ хүчин чадал нь Путины хүсч байсан шиг дэлхий дахины асуудлыг шийдвэрлэхэд нөлөө бүхий жин дарж чадахгүй байна. Цөмийн хүчин чадлыг улс төрийн зэвсэг болгох ганц арга нь Кремльд тийм ч “эрүүл” биш хүмүүс байгаа гэдгийг баруунд харуулах явдал. Өөрөөр хэлбэл зөвхөн цөмийн цохилтын хариуд ч биш, зүгээр л цөмийн товчлуур дарчихаар хүмүүс гэсэн үг. Энэ чиглэлээр Крымыг нэгтгэх үеэр “цөмийн хүчнийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулахад хүрэх” тухай өдөөн хатгасан мэдэгдэл хийж стратегийн бөмбөгдөгчөөр Мексикийн булан дээгүүр “байлдааны эргүүл” хийлгэсэн явдал.
Болзошгүй өрсөлдөгчөөсөө харьцангуй сул Кремль илүүтэй адал явдлаар байж, үнэ цэнээ өргөн, цэргийн мөргөлдөөний босгон дээр тэнцвэртэй байдлыг барихыг хичээдэг. Ийм нөхцөлд далайд, агаарт ямар нэг халдлага НАТО-гийн зүгээс Балтийн,тэнгис юм уу Хар далайн бүсэд аюул тарьж мэднэ. Солонгосынх шиг ч юм уу, кубынх шиг ямар ч сөргөлдөөн дэлхийг шатааж чадна.
Сталинаас хойших зөвлөлтийн удирдлагууд бүгд үзэл суртлын хувьд хатуу чанга байж дайныг туулж ирсэн ч аймшигт дайнаас айж ирсэн юм. Цэргийн мөргөлдөөн гарахын ирмэг дээр ирэх бүрийд тэд хэм хэмжээг тодорхой зааг хүртэл өргөж ирсэн юм. Харин өнөөгийн удирдлагууд цөмийн зэвсэг хэрэглэж магадгүй өсөн нэмэгдэж байгаа аюулын үед эцэс төгсгөлгүй тоглоомыг яаж эргүүлэх арга ухаанаа олохгүй л байна.
Тэгэхээр шинэ Хүйтэн дайны үед үйл явдал өрнөх хоёр хувилбар байна. Энэ бол нэгд, туйлын аймшигтай, эсвэл маш муу. Аймшигт хувилбар нь бол Баруунтай шууд цэргийн мөргөлдөөн хийж газар дэлхий дээрх амьдралыг устгахад хүрэх. Маш муу гэсэн хувилбараар бол байнгын цэргийн сөргөлдөөн, зэвсэглэлээр хөөцөлдөж улс орныхоо эдийн засгийг үрэх зам руу эргэн орох юм даа.
Энхтайвнаар зэрэгцэн орших
Тэгэхээр одоо Баруун болоод Оросын өмнөх сөргөлдөөний үед эерэг байсан туршлагыг л эргэн санах хэрэгтэй болж байна. Үүнийг энхтайвнаар зэрэгцэн орших гэдэг. Цэргийн итгэх шинэ арга, шинэ гэрээний талаар хэлэлцээрийн ширээнд сууна гэсэн үг.
Энэ бол тийм ч амар зүйл биш. Харилцан итгэлцэл гэдэг зүгээр хүрээд ирэхгүй. Энэ бол ирээдүйн гэрээ, хэлэлцээрийн талаар шинжээчид шинэ арга боловсруулах хэрэгтэй гэсэн үг.
Ийм хэлэлцээрээс ийм эгзэгтэй үед тийм ч амархан түр дүн гарах нь юу л бол. Гэхдээ юуны өмнө эхлэх л хэрэгтэй. Хэдийгээр хоёр тал сөргөлдөөнтэй байгаа ч хамгийн гол нь хэлэлцээрийн ширээнд суух нь л чухал. Үүний тулд харлцан санал бодлоо, мэдээллээ солилцох хэвийн орон зай бий болгох. Ингэж байж ирээдүйд тулгарч болох хямралаас зайлсхийж болно.
Цэргийн тоймч Александр Гольцын бичсэнийг openmedia.io/news/ хэвлэлд зохиогчийн санал бодол редакцийн байр суурь биш хэмээсэн зүүлттэйгээр нийтэлжээ.