Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Энгийн зүйлд ч зөв тайлбар олоод хэлчхэж чадахгүй байгаа хүн эрүүл үү
Парламентын гишүүн, төрийн түшээ хүмүүс гэдэг аль ч улс оронд улс орны нийгэм, эдийн засгийн бодлогыг тодорхойлогч гол хүмүүс байдаг. Чухам иймдээ ч энэ хүмүүс тухайн улс орондоо хамгийн алсыг харах ухаантай, улс төрийн өндөр мэдлэгтэй асуудалд алсын хараатай хүмүүс байх ёстой болов уу. Үүнээс залгамжлаад төрийн өндөр албан тушаалтан, албан байгууллагын удирдах хүмүүс ч тодорхой хэмжээний мэдлэг боловсрол /диплом хавтас биш/, ухаантай байх ёстой байх.
Гэтэл манай парламент, УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчид яг ийм шаардлагыг хангаж чадаж байна уу гэхээр нэг л сэтгэл дундуур.
Хүн л юм хойно алдаа эндэгдэл гаргаж, олны хэл аманд өртөх нь байдаг л биз. Гэхдээ энэ хүмүүсийн улс төрийн ямар нэг шийдлийн талаар хэлж ярьж байгааг байг гэхэд ямар нэг алдаа эндэгдэл гаргахаараа түүнийгээ тайлбарлаж байгааг нь сонсохоор “эрүүл ухаантай хүн үү, үгүй юу” гэсэн сэтгэгдэл төрөөд болох биш.
УИХ-ын, Засгийн газрын гишүүн, сайд асан С.Баярцогт оффшор бүсэд нэг сая ам.доллар байрлуулсан нь илрэхэд “тэр дансанд хийгээд мартчихсан байна билээ” гэж тайлбарласан нь монгол түмний инээдийг барсан гэж болно. Чухам зах зээлийн харилцааны өнөөгийн нийгэмд хүн 10 мянга, нэг мянган төгрөгөө ч хаана хийснээ мартчихна гэж үнэндээ байхгүй. Ард түмний хөрөнгөнөөс идэж завшиж хөрөнгөжсөн ч гэлээ нэг сая ам.доллароо мартана гэдэг арай ч баймгүй. Өнөөгийн ханшаар 2.7 тэрбум төгрөг. С.Баярцогтын “мартаж” байх үед бол хоёр тэрбум орчим төгрөг шүү дээ.
Энэ мөнгө бол өнөөгийн нийгэмд эгэл нэгэн байтугай, УИХ-ын гишүүн, засгийн газрын гишүүний ажлыг хавсран хийж байгаа хүн ч өчнөөн жилийн цалин хөлсөөрөө хуримтлуулж чадахгүй мөнгө. Нөгөө талаараа энэ мөнгө бол хэдэн ам бүлтэй байлаа ч нэгэн үеэрээ идэж барахгүй мөнгө. Ийм мөнгийг мартана гэж баймгүй.

Чухам үнэндээ хэдэн арван тэрбумын хөрөнгөтэй хүмүүс ч өнөөдөр нэг ам.долларыг ч болов ёстой нөгөө “Тунгалаг тамир” романы Итгэлт баян шиг “нэг зоосыг боловч сэгсэрч байж мөнгө болгодог” байхад саяхан л Анагаах ухааны дээд сургуулийн Эвлэлийн хороон дарга байсан С.Баярцогт нэг сая долларыг дансанд хийгээд мартчихаж гэхэд хүн үнэмших үү.
Үүнтэй адил мартдаг нэгэн бол Тээврийн цагдаагийн газрын хурандаа Э.Бөхбат 2017 оноос иргэн Б.Гантулгад өөрийн ажлын байраа хоолны газрын чиглэлээр түрээслүүлчхээд бас “мартчихсан”-аа тэнд нь мөрийтэй тоглоомын газар, казино ажиллуулж байгаа нь илрэхээр гэнэт санасан гэдэг. Эрүүл ухаантай хүн бол “би найдвартай хүнд түрээслүүлсэн. Тэр хүн сар бүр түрээсийн төлбөрөө төлөөд байдаг болохоор эргэж тойрдоггүй. Гэтэл тэр хүн итгэл алдаад ийм газар байгуулчхаж” гэх юм уу, “өөр хүнд давхар түрээслүүлээд тэр нь ийм газар байгуулсан байна билээ” гэнэ л дээ. Гэтэл энэ хурандаа авлигын мөнгөд цадаад ухаан самуурсан нь энэ бололтой.

Энэчлэн та бидний ухаантай хэмээн бодож толгой дээрээ залсан хүмүүсээс булай хэрэг үйлдчихээд аль балай тайлбар хийж үүндээ ороогдож байгааг хэлж барах билээ.
УИХ-ын хамгийн залуу гишүүн, хамгийн ирээдүйтэй улстөрч хэмээн мандаад байсан  Д.Гантулга гэхэд л эмэгтэй хүнийг хүчиндчихээд “намайг гүтгэж байна” хэмээн мэлзэж байснаа сэтгүүлчийн “та тэндээс гарахдаа бандаашаа өмсөөд гарсан уу” гэсэн асуултад “би бандаашаа өмсөөд гарсан” гэж хэлж бүдэрчхээд өнөөдөр хоёр жилийн ял аваад сууж байгаа.
Индонез улс руу хуралд суухаар явж Өмнөд Солонгосын агаарын тээврийн хөлгөөр зорчиж явахдаа үйлчлэгч бүсгүйн өгзгийг базаж бэлгийн дарамт учруулсан гэх ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр /өмнө нь аймгийн засаг дарга, УИНХ-ын гишүүн асан/ гэгч бас л үүнийгээ “Би яасан ч огцрохгүй. Би хэлмэгдсэн. Шал согтуу юу ч санахгүй байсан учраас намайг юу ч хийсэн гэж хэлэх бололцоотой. Солонгосын иргэний юу базсан гээд эвлүүлэг хийсэн байна. Би базаагүй гэдгээ л санаад байгаа. Өөр юу ч санахгүй байгаа. Ер нь онгоцонд барих юм олдохгүй, харин үйлчлэгч хүүхнүүд наагуур цаагуур зөрөөд шахаад гүйлдээд тэнцвэр алдуулаад байхаар аль таарсан юмнаасаа барьчих гээд байдаг. Тэр хүүхнүүд өөрсдөө архи уу гээд шахаад тэрэг дүүрэн архи түрээд яваад байдаг. Солонгосын тагнуул бичлэг хийсэн” гэж балай тайлбар хийгээд үүндээ ороогдоод байж байгаа. Үгүй ядахнаа төрийн том албан тушаалтан байтугай жирийн нэгэн нисэх онгоцонд ухаангүй согтуу байж болохгүй гэдгийг энэ хүн мэдэх үү.

Яг энэ Д.Одбаярын үйлдэлтэй холбоотойгоор нэг биш өндөр албан тушаалтан өөрийнхөө тэнэгийг гайхуулаад авсан. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гэдэг хүн Д.Одбаярыг өмгөөлөх гэхдээ “Үндсэн хуулийн Цэцийн дарга гэдэг бол Монгол Улсын өндөр албан тушаалтан. Тиймээс төр нь өөрөө дипломат эрх ямбаар хамгаалагдсан байдаг. Тэр утгаар төрөө төлөөлөөд явж байгаа гэсэн үг. Үүнд хүнийг нь хамгаалаад байгаа юм биш, Монголын төрийг хамгаалдаг гэсэн үг” хэмээн Д.Одбаярыг төр хэмээн ташаарав. Үүнийг чинь эрүүл ухаантай хүмүүс бол “дипломат эрхтэй хүн онгоцонд хүний өгзөг базаж болно” гэж ойлгох уу яах вэ.
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гэгч энэ хүн өөрийнх нь томилсон дипломатууд бараг л өдөр дараалан хар тамхи тээвэрлэсэн хэрэгт холбогдоод байхад “Өмнө нь хууль бус тамхины наймаа өчнөөн олон удаа гарч байхад хэн арга хэмжээ авч, хэн үүнийг таслан зогсоохын төлөө тэмцэж байсан юм бэ. Энэ наймааны ард ямар их мөнгө, эрх мэдэл явдаг гэж санана” хэмээн өмнөх хүмүүстэйгээ барьцаж байгаа ч юм шиг, асар их мөнгө, эрх мэдэлд нь шунаж байгаа ч юм шиг хариу өгөөд сууж байна. inews.mn хэвлэлд өнгөрөгч зургадугаар сард өгсөн ярилцлагадаа “би албан тушаалтай хэзээ ч зууралдахгүй” гэж хэлсэн атлаа дэлхий дахин, гадаад ертөнцөд Монгол Улсын  нэрийн хуудас болж байдаг гадаад харилцааны салбарыг хар тамхины наймааны талбар болгочхоод өнөө болтол албан тушаалаасаа огцрохгүй тас зууралдаад л байгаа энэ хүнийг бас эрүүл гэхэд ухаан хүрэхгүй.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж гэж таг чиг байдаг хүн Д.Одбаярын асуудал дөнгөж эхэлж Солонгосын хууль хяналтын байгууллага ямар шийд гаргах нь тодорхойгүй байхад л “Одбаярыг огцруулж болохгүй” хэмээн хашхираад одоо амьтны шившиг болоод сууж байгаа. Өнөөх Д.Одбаяр нь ҮХЦ-ийн даргын албан тушаалаас огцрох өргөдлөө өгчхөөд сууж байхад энэ хүн одоо юу бодож суудаг бол.
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа гэдэг нэг хүн байна. Бохь зажлаад, Монгол наадмын талбайд Төрийн дуулал эгшиглэж байхад төв асарт утсаар яриад зогсч байдаг, ямар замаар яаж парламентын гишүүнээр сонгогдсоноо ч мэддэггүй энэ хүн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын сонгогчдоо “Би та нарыг гуйж сонгогдсон юм уу” гээд загнаж суусныг юу гэж ойлгох вэ. Ухаан хүрэхгүй юм. Ингэж загнахаасаа хэдхэн сарын өмнө энэ хүн “намайг сонгооч. Би нутаг орноо диваажин шиг хөгжүүлж, та нарынхаа амьдралыг дээшлүүлнэ” гээд явж байсныг нутгийнхан нь мартаагүй л баймаар. Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль энэ тэрийг мэддэггүй юм гэхэд ард түмний, Өмнөговийн, тэр л Гурвантэс сумынхны дэмжлэгээр сонгогдсон гэдгээ мэдэхгүй байгаа хүнийг төр жолоодолцож яваа парламентын, УИХ-ын гишүүн гэх үү...
УИХ-ын гишүүд, төрийн өндөр албаныхан ард түмэнд, хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст очих ёстой, шинэ шинэ ажлын байр бий болгож үндэсний үйлдвэрлэлийг дэмжих ёстой Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас мэдээлэлд ойр байгаагаа ашиглан зээл авч банк бус санхүүгийн байгууллагаар өндөр хүүтэй эргэлдүүлчхээд “УИХ-ын гишүүн хүн зээл авч болдоггүй юм уу” гэж байгааг эрүүл хүн хэлж байна гэж ойлгох уу. Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь ч бас “ЖДҮ-гээс зээл авсан хүмүүс уучлал гуйхгүй бол 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэж сүржин мэдэгдсэн. Ард түмний хөрөнгийг завшсан хүмүүсийг сонгуульд нэр дэвших эсэхээр нь сүрдүүлж, зүгээр л уучлал гуйгаад өнгөр гэж байгааг бас л эрүүл хүмүүс ойлгоход бэрх. Улс орноо гэдэг, эрүүл ухаантай Ерөнхий сайд бол намын гишүүд, УИХ-ын гишүүд нь ийм луйвар хийсний төлөө шууд өөрөө огцорч баймаар. Үүний араас УИХ-ын гишүүн Г.Солтан нь бас “Би уучлал гуйхгүй” гэж хадуурч л байдаг.

Утаа, агаарын бохирдол ч бас хүнийг самууруулдаг байж болох. Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан гэж нэг хүн бас л жаахан “юмтай” байж мэдэх. Хүмүүс угаарын хийнд хордоод байна, өчнөөн хүн нас барчихлаа гэхээр өөдөөс “Утаа багассан” гээд байдаг. Эрүүл хүн бол ядахнаа худлаа ч болов эхлээд “Өө хөөрхий, ямар харамсалтай юм бэ” гэмээр дээ.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Д.Нямдорж гэж нэг хүн бас байна. Насаараа УИХ-д сууж, засгийн гишүүнээр ажиллачхаад “Би түрээсийн байранд суудаг, надад зурагт ч байхгүй” гэж хэлж байгаа хүнд чинь итгэх үү, тоглоом хийж байна гэж ойлгох уу.
Капитал банкны далд эзэн, УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн энэ банк дампуурахад Нийгмийн даатгалын сангийн 110 тэрбум төгрөг байршиж байсан хэмээн ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлсэн. Гэтэл УИХ-ын эрхэм гишүүн Б.Ундармаа энэ мэдээллийг үгүйсгэж, “сайдаас өөрөөс нь асуу” гэж хариулаад сууж байдаг ч бас л сонин.
Дөрвөн хүний нэг нь сэтгэцийн эмгэгтэй байдаг хэмээн сэтгэцийн эмгэг судлаач нар хэлж байна. Тэгэхээр бид чинь төрд биднийг төлөөлөх хүмүүсээрээ сэтгэцийн эмгэгтэй, ухааны хомсдолтой хүмүүсийг сонгочихдог юм биш байгаа гэсэн эмзэглэл төрөөд болох биш. Хамгийн энгийн зүйлийн логик учир шалтгааныг олоод хэлчих, тайлбарлачих чадваргүй хүмүүс чинь улс орон, байгууллага удирдаад төр улс, албан байгууллага удирдан жолоодоод явах нь юу л бол. Үүнтэй ч холбоотой болов уу олон нийтийн сүлжээгээр сүүлийн үед “Цэргийн албанд татахад сэтгэцийн эрүүл мэндийн шинжилгээ авдаг атлаа, төрийн түшээдийг сонгоход, нэр дэвшүүлэхэд яагаад сэтгэцийг нь шинжилж үздэггүй юм бэ” гэсэн бичвэр яваад байдаг болж, Төрийн түшээд, өндөр албаны хүмүүсийнхээ эрүүл эсэхэд ганц би ч биш олон хүн эргэлздэг болоод байгаа юм биш үү.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com