Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
МАН 4 жилийнхээ хөтөлбөрийг яая гэж байж бас “Алсын хараа-2050” гэв үү

Ц.Хас

 Ми.Энхболдыг зайлуулах кампанит ажлыг амжилттай зохион байгуулсныхаа төлөө Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайд хэмээх суудалд заларсан Л.Оюу-Эрдэнэ аймаг дүүргийн засаг дарга нартай уулзахдаа “Алсын хараа-2050” урт хугацааны хөтөлбөр хэмээх сайхан үлгэр ярьж шилний цаанаас чихэр долоолгож.
Тэрбээр “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь суурь есөн зорилго, хөгжлийн 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2050 он хүртэл гурван үе шаттайгаар зорилт тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөсөн байна. Эдгээрийг хэрэгжүүлснээр “Монгол улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болно” гэж айлджээ.
 Энд “нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болно” гэсэн нь эрхгүй анхаарал татаж байна.
Нийгмийн хөгжлөөрөө гэдэгт юун түрүү нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдхүүн гэдэг үг орж ирж байна.
Манай аугаа их Статистикчидын гаргаж байгаагаар бол Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө тийм ч ядмаг биш байгаа. Тэднийхээр бол 2019 онд манай эдийн засаг 5.8 хувиар өссөн гэнэ.
Мөн энэ хүмүүс нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 сая 159.3 мянган төгрөг гэж гаргажээ. Энэ нь 3690 ам.доллар гэсэн үг. Гэтэл манай гаргийн 186 орныг жагсаахад нэгдүгээр орж байгаа Катар улсын нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн нь худалдан авах чадвараараа 130475 ам.доллар байна шүү дээ.


 Тэгэхээр эрхэм сайдын “нийгмийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болно” гэдгийг шууд утгаар нь ойлговол 2050 он гэхэд бид Катарыг, эсвэл Люксембургийг гүйцэж түрээлэн ТЭРГҮҮЛЭГЧ орон болох нь.
“Алсын хараа-2050” баримт бичигт “Нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг, дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан тогтвортой ардчилсан засаглалтай улс болно” гэж бичсэн байна.
“Эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч, хүчирхэг гүрэн болно гэдгийг өнөөдөр дэлхийд тэргүүлж байгаа АНУ, Хятад, Орос гурвыг гүйцэж түрүүлнэ гэж ойлгох уу. Тэргүүлэгч гэдэг үг “тэргүүн” буюу эхний гэсэн тэмдэг нэрээс үүссэн “нэгдүгээр, хамгийн түрүүнд” гэсэн утга бүхий нэр үг болохоор энэ гурван акулын өмнө орох нь гэж ойлгож байна.
Ердөө хоёр жилийн өмнө дөө, 2017 онд МАН-ынхан, Үндэсний хөгжлийн газар “Монгол Улсын хөгжлийн бодлого” гэсэн мундаг баримт бичиг гаргаад үүнийгээ 15-20 жил гэсэн тодотголтой гаргаж байсныг бас санаж байна.
 Ер үүний өмнө 1990 оноос хойш үндэсний урт хугацааны хөгжлийн бодлого тодорхойлсон зургаан ч том бичиг баримт хөтөлбөр гарсан байдаг. Хамгийн эхнийх нь 1996 онд Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал гэдгийг 2015 оныг хүртэлх хугацаагаар гаргаж байсан бол хамгийн сүүлд 2016 онд Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал гэдгийг 2016-2030 он гэж гаргасан байдаг.
Одоо Л.Оюун-Эрдэнэ гуай арай алсыг харж “Алсын хараа-2050” гэсэн баримтлал гаргаж, үүндээ АНУ, Хятад, ОХУ-ыг гүйцэж түрүүлэх зорилт тавьж байгаа юм байна.
 Хэн үүнийг хэрэгжүүлэх юм бэ. Энэ үзэл баримтлалаа зохиогч Л.Оюун-Эрдэнэ үү. Тэр өөрөө дахиад 30 жил төр, засгийн эрхэнд сууж үүнийгээ хэрэгжүүлж биднийг цэнгэлийн манлайд хүргэнэ гэсэн үг үү.
Ард түмний амьдралын түвшин улам доройтож, төгрөгийн ханш өдөр тутам унан худалдан авах чадвар нь буурсаар байхад ард түмний хөрөнгийг үгсэн хуйвалдаж, бүлэглэн хулгайлсаар байгаа МАН үүнийгээ хэрэгжүүлэх үү.
 Тэгээд ч энэ нь хэдэн жилийн настай, хэдий хүртэл хэрэгжүүлэх хөтөлбөр, үзэл баримтлал юм.
2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөр алт шиг сайхан юм амлаж байснаа таг мартаад бүр эсрэгээр нь өчнөөн татвар, хураамж нэмж, ард түмний амьдралыг өөд нь татах ёстой ЖДҮ, ХЭД, ТЭД зэрэг төрийн 27 санг өөрсдөө хоослон хөлжиж дэвжсэн энэ МАН-ынхан эрх мэдэлтэй сууж төр, ард түмний хөрөнгөнөөс дахиад дөрвөн жил арай ахиухан идэх гэж сонгуулийн шоу хийж байгаа хэрэг биш үү.
 Дөрвөн жилд хийнэ бүтээнэ гэснээ хийж амжих нь бүү хэл улам ухрааж, хойш нь татаж доош нь чангаачихсан улс 30 жилийн холыг харж, энэ том зорилтоо биелүүлж чадна гэж үү...
Энэ эрх баригчдын дурлаад, хөлс баасыг нь долоох шахдаг бөхчүүд л гэхэд ам авахдаа дандаа өөрийнхөө дийлэх цол багатай, амрыг нь амлаж авдаг юм билээ.
Худалч хулгайчууд болохоор чадахгүй зүйлээ ам бардам хэлж ард түмнийг хуураад дараа нь “бэлэн ам шалдан гуя” гэгч л болж байх юм даа...

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com