Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хот маань “Аз Жаргалтай Хот” болох болов уу?

 Отгоо бүсгүй ээж охин хоёртойгоо Сонгинохайрхан дүүрэгт “Дүйхээ-2” захаас холгүй амьдардаг. Тэрээр ирээдүйд байгаль орчны чиглэлээр ажиллах хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн одоо энэ чиглэлээр суралцаж байгаа нэгэн. Тэднийх одоо байгаа хашаа байшиндаа 20 жилийн өмнө нүүж ирж байж. Тэр үед Отгоогийн хашаа бараг захын гудамж байсантай харьцуулахад одоо гэр хорооллын гудамжууд хэдэн буудал тэлж, зах нь харагдахгүй болсон. Өнөөдөр Отгоо бүсгүй ойр хавиа намаг балчигтай газар байсныг, тэр хэсгээр зарим товойсон сондуул шиг газрууд нь бамбалздаг байсныг санан дурсаж, орон сууцанд өссөн надад өнгөтөөр ярьж өгнө.

Өнгөрсөн дөрвөн жил юу өөрчлөгдөв?

 Тэдний амьдрах тавдугаар хороонд өнгөрсөн дөрвөн жил юу өөрчлөгдөв гэхээр нэг хүүхдийн тоглоомын талбай байсныг газрын хөрстэй тэгшилснээс өөр хэлж чадах зүйл алга. Анх таван жилийн өмнө тэднийхээс холгүй орших хашаан дунд хүүхдийн тоглоомын талбай байгуулж, модоор саравчтай байр хийн, бас бус төмөр тоглоом хүртэл авчирч суурилуулж байсан нь өнөөдөр энд ийм юм байж дээ гэж хэлэхийн аргагүй болтлоо тоногдож дуусаад шороон зам болж хоцорчээ. Хүнд гарын нөхдүүд төмөр тоглоомыг аваачиж хаягдалд тушаахаас өмнө хажуу айлын хүмүүс авч “түр” хашаандаа байрлуулсан аж. Үүнээс өөрөөр үзээд өгье гэсэн ч өөрчлөгдсөн зүйл алга хэмээн шагширч сууна. Үнэндээ юу ч өөрчлөгдөхгүй байгаа нь зөвхөн V хороонд ч биш, бүх л гэр хороололд нийтлэг ажиглагдана.

Улаанбаатар “Аз жаргалтай хот” болсон гэнэ шүү цаана чинь

 Харин үүнтэй засаг төр минь санал нийлэхгүй байгаа бололтой. Улаанбаатар хотын удирдлагууд маань өнгөрсөн долоо хоногт бүр нарийн яривал 2020 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн биелэлт 92.5 хувийн гүйцэтгэлтэй гэж гаргаж танилцууллаа. Бүр 92.5 хувь шүү дээ, бараг л 100 хувь хүрэхэд ганц хуруу дутжээ. Өөрөөр хэлбэл Улаанбаатарчууд “Аз жаргалтай хот”-д амьдарч байгаагаа нэг л мэддэггүй бололтой. За энэ юун хөтөлбөр вэ хүүхээ, юу яачихав гэх хүн уншигч олны минь дунд байх учир хөтөлбөрийн талаар энд цухас дурдъя.

Баруун талын засуул сонсоо!

 МАН-ын “Аз жаргалтой хот” хөтөлбөрийг Улаанбаатар хотын засаг даргын мөрийн хөтөлбөр болгон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар анх 2016 оны 9 дүгээр сарын 30-нд баталсан байдаг юм. Уг хөтөлбөрийн эхний мөрийг уншваас “Улаанбаатар хот нь иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий, олон улсад өрсөлдөх чадвартай, Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болно” гэж тодоос тод, цагаан дээр хараар буулгасан байдаг. Уянгалуулан уншваас бөхийн цол дуудаж байгаагаас ч сүртэй сонсогдож, Улаанбаатар хотыг сүпер дүпер цогцлоож, улс орондоо байтугай Ази тивд алаад өгөх юм шиг л мэдрэмж төрөхөөр сайхан буулгасан нь ёстой сайн ПиАр болсны шинж гэлтэй.

“Аз жаргалтай хот” хаанаас эхлэлтэй вэ?

 Би эдийн засагчийн хувьд мөрийн хөтөлбөртэй холбоотой үг үсгийн наргиаг алгасч, утга уянгын егөөдлийг түр орхин бодит баримт, шинжилгээ судалгаанд суурилсан шүүмжийг уншигч авхайд барья уу. “Аз жаргалтай хот” гэж яриад байгаа ойлголтын цаана “Аз жаргалын индекс” гэж ойлголт бий. Яагаад энэ ойлголтыг ярих болсон бэ гэхээр улс орнуудыг хооронд нь зөвхөн эдийн засгийн хэмжээ, нэг хүнд ногдох орлогоор ангилж, эрэмбэлэх нь учир дутагдалтай, тэр хүмүүс амьдарч байгаа орчин, нөхцөл өөр байгаатай адил мэдэрч байгаа аз жаргал нь хүртэл өөр байхыг үгүйсгэхгүй гэсэн дээр суурилсан байдаг. Ингээд 2012 онд аз жаргалын индексийг тооцохоор болж тэр үед Нэгдсэн Үндэстний Байгууллагаас энэ талаар тайлан гарсан байдаг. Улмаар 2013 оноос эхлэн 2019 он хүртэл улс орнуудын аз жаргалын индексийг тооцжээ. Монгол улсын хувьд 2013 онд 156 орноос 102-т жагсаж байсан бол бага багаар ахисаар 2018 онд 94-т 2019 онд 83-т жагсчээ.

Улаанбаатар хот “Аз жаргалтай хот” уу?

 Монгол Улс маань бага багаар хөгжиж байгаа гэдэгтэй би санал нэгддэг. Ер нь хөгжил гэдэг нэг доор бөөнөөрөө НӨАТ-ын буцаан олголт шиг ирдэггүй эд. Харин Улаанбаатар хотын хувьд хөгжил үнэхээр улсдаа ч тэр, олон улсад ч адил тун удаан хангалтгүй байгаа нь бидний нүднээ ил байна. Агаарын бохирдол, хөрсний бохирдол, үерийн ус, цас мөс гээд яривал сүүлийн 30 жил хуримтлагдсан байгаль орчны болоод нийгмийн асуудлууд хотод маань олон. Ийм үед “Аз жаргалтай хот” болсон шүү, харж байгаа биз 92.5 хувьтай гарлаа гээд мянга хэлээд ч, хүмүүс бид аз жаргалтай болчихгүй. Харин үүний учир шалтгааныг зөв тогтоож, уялдаа холбоог нарийн гаргаснаар Улаанбаатар хот илүү хурдтай хөгжиж, иргэд ч гэсэн сэтгэл хангалуун болох болно.

Тооцоо судалгаа юу байна?

 Өнөөдөр Улаанбаатар хотод хүн амын 47 хувь нь буюу тал нь амьдарч байна. Гэтэл улсын төсөвтэй харьцуулахад Улаанбаатар хотын төсөв ердөө 7 хувь гээд боддоо. 2020 онд улсын төсвийн зарлага 13.8 их наяд төгрөг байхаар батлагдсан. Харин Улаанбаатар хотын төсөв үүнтэй харьцуулахад ердөө 930 тэрбум буюу 7 хувь байгаа юм. 77 мянган хүн амтай Хэнтий аймагт улсын төсвөөс 131 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байхад 1 сая 500 мянган хүн амьдардаг Нийслэлдээ 452 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт хийхээр тооцжээ. Нэг хүнд ногдох хөрөнгө оруулалтаар авч үзвэл Хэнтийд 1 хүнд ногдох төсвийн хөрөнгө оруулалт 1 сая 700 мянган төгрөг байхад, хотод 1 хүнд 300 мянган төгрөг байна. Энэ нөхцөлд Улаанбаатарчууд яаж шавар шавхайнаасаа салж, бороо ороход гудамжаараа хүн малтайгаа урсахгүй байх вэ гэдэг бол үнэхээр улс төрийн асуудал болно. Нийслэл хотоо хот шиг хот болгож, хүн амаа “аз жаргалтай” болгоё л гэж бодож байвал Нийслэлд өгч буй төсвийг нэмэгдүүлэхээс өөр арга байхгүй.

Одоо тэгээд хэдүүлээ яах вэ?

 Нийслэлд ногдож буй хөрөнгө оруулалт яагаад ийм бага байгааг Нийслэлээс сонгогдож буй УИХ-ын гишүүдийн тоотой холбож ойлго. Нийт хүн амын тал нь хот байгаа мөртлөө, нийт хөрөнгө оруулалтын зургааны нэг нь УБ хотод ноогдож байгаа нь эндээс өмнөх сонгуулиар гурван гишүүний нэг л гарсантай холбон тайлбарлаж болох юм. Тэгэхээр тухайн нутаг дэвсгэрээс сонгогдож буй гишүүдийн тоо болон тэд нар хэр их эрх мэдэлтэй байна гэдгээр төсвийн мөнгөө хувааж авч байгаа. Улсын төсвөөс хамгийн өндөр хэмжээгээр хөрөнгө оруулалт татсан аймгууд гэвэл Хэнтий, Ховд, Архангай гурав байна. Эдгээр аймгаас хэн хэн гэдэг гишүүд сонгогдсоныг та өөрөө бодоорой.
Харамсалтай нь Нийслэлээс гарч буй УИХ-ын гишүүний тоо буурах тусам хотод орж ирэх төсөв багасна. Саяны “УИХ-ын Сонгуулийн тухай Хууль”-тай холбоотойгоор 2016 онд сонгуулиар 28 гишүүн гардаг байсныг 2020 онд 24 гишүүн болгож бууруулсан. Энэ бол Нийслэл хотын хувьд ухралт. Нийслэлд ирэх төсөв улам л багасна, тэр хэрээр одоо байгаа нөхцөл байдал огт өөрчлөгдөхгүй харин ч бүр дордох эрсдэлтэй.
Монголчууд бид нэг л нийслэлтэй. Нийслэл хотдоо хөрөнгө оруулалт сайн хийж, ядаж Улаанбаатар хотод аж үйлдвэр болон бусад салбаруудыг хөгжүүлж байж, бусад аймаг хөдөө орон нутгийг Улаанбаатар хот түүчээлэн хөгжлүүлнэ. Үүнийг иргэд ч тэр, бодлого боловсруулагчид ч мөн адил ухаарч байж бид илүү хурдтай хөгжих боломж нээгдэнэ. Отгоо бүсгүйн амьжиргаа ч мөн адил сайжирна аа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
1982198.105.108.32
Ιt's genuinely ᴠery complicated іn this active life to listen news оn Television, therefore I just usе tһе web for tһat purpose, and get tһe most reсent news. Shit dhe bli Reklama dhe Njoftime falas Shqiperi kosove Maqedoni shitdhebli.ϲom
11 сарын өмнөөмнө
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com