500 их наяд ам.долларын хөрөнгөтэй Ротшильдынхэн дэлхийн санхүүгийн секторыг бүхэлд нь хянаж байдаг бол дэлхийн бараг бүх банк энэ гэр бүлийн өмч, үгүйдээ л нөлөөнд нь байдаг. АНУ-ын Холбооны нөөцийн санг хянадаг, болхиор хэлбэл ам.долларын хэвлэх машин л гэж болмоор гэр бүл бол Ротшильдын гэр бүл. Энэ чинь төрийн байгууллага ч биш, АНУ-аас хамааралгүй байгууллага шүү дээ.
Лондонгийн ажил хэргийн Сити төв ч гэсэн төрийн бус, Их Британийн засгийн газрын хяналт нөлөөнд ордоггүй байгууллага. Ротшильдийн эзэнт гүрэн гэдэг ийм л ертөнц.
Гарал үүсэл нь
Ротшильдын эзэнт гүрний суурийг бүр XVIII зуунд Амшель Майер Ротшильд тавьжээ. Тэр германы Франкфурт-на-Майнд еврейн хороололд Гессений ордны худалдааны түнш Амшель Мозес Бауэрийн гэрт 1744 онд төрж банкны бизнес эрхлэн том сүлжээ, эзэнт гүрэн байгуулан таван хүүгээ вропын улсуудад төлөөлөл болгон илгээсэн байна.
Ийм байдлаар Ротшильдын гэр бүл өвөг эцгийнхээ хөрөнгийг хэдэн мянга дахин үржүүлж чадсан байна.
Пол Жонсон «The History of the Jews» номдоо Ротшильд Европын тайж нарын байшингуудыг санхүүжүүлдэг өмнөх үеийн еврей нараас огт өөрөөр олон улсын шинэ маягийн фирм бий болгож антисемитийн бодлогын эсрэг зогсч чадсан гэж бичсэн байдаг.
Ротшильдын стратеги, бизнесийн гол амжилт нь бүхий л бизнесийг нь өөрийн гэр бүлийн гишүүд нь шууд хянаж байсантай холбоотой.
Майер Ротшильдын гол зарчим нь хамаг л чухал местэд зөвхөн гэр бүлийн гишүүд байх ёстой, эрчүүд нь заавал үеэлүүдтэйгээ гэр болох, ингэж байж бүхий л баялаг зөвхөн гэр бүлийн хүрээнд байх ёстой гэж үздэг. XIX зууны сүүлчээс л Ротшильдынхэн гэр бүлээсээ гаднах хүмүүстэй гэр бүл болдог болж.
XIX-XX зуунд Лондон дахь еврейн санхүүч гэр бүлүүд өөр зуураа ах дүүгийн ямар нэг хамааралтай улсууд байсан нь ийм учиртай.
Ротшильдынхэн өнөөдөр: Тансаг харшийн хаалттай хаалганы цаана
Ротшильдын өнөөгийн эзэнт гүрэн нь хэдэн үеийн туршид олж авсан алдар цуу, нэр хүндээрээ нэгдмэл санаа зорилго, нягт холбоо харилцаа, онцлогоороо бат бэх хана хэрэм болж чадсан юм. Ротшильдын удмынхан өнөөдөр маш олуулаа, тус бүртээ гэр бүлийн бизнес эрхлэн амжилтаас амжилтад хүрч явна.
Дэвид Ротшильдын 40 жилийн туршид залуур дээр нь сууж байсан компани өдгөөгөөс 10 өмнө түүний хүү Александр Ротшильдэд шилжиж ирсэн юм.
Александр 37 насандаа гэр бүлийн бизнестээ нэгдэж, гэрлэсэн байна.
Тэрээр өнөөдөр Rothschild and Co санхүүгийн холдингийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж Францын салбарыг удирдаж байна. Харин дөрөв дэх барон Жейкоб Ротшильдын хүү Натаниэль нь Британийн сүлжээ салбарыг захирч байна.
Натаниэль оюутан байхдаа богино банзалтнууд цугларсан үдэшлэг алгасдаггүй байснаараа “хэсмэл, хүүхэмсэг” гэсэн нэр хүртэж явсан нэгэн. 23 насандаа америкийн нэгэн загвар өмсөгчтэй гэрлэсэн ч гурван жил болоод салсан байна. Үүний дараанаас л тэр өөрийгөө татаж ажил хэрэгтээ орж бизнест гялалзан амжилтад хүрч эхэлж.
Цанаар гулгах дуртай, тийрэлтэт онгоц эзэмшдэг Нэт Ротшильдийн хөрөнгө өнөөдөр 1.1 тэрбум доллараар үнэлэгддэг.
Өнөөдөр Ротшильдын гэсэн эзэнт гүрний дотор Ротшильд - Серена, Жеймс, Леопольд Ротшильд, Надин болон Эмма Жоржина Ротшильд, Дэвид Майер Ротшильд гээд бүгд л өөр өөрийн бизнесээ эрхэлж амжилт дагуулсаар байгаа.
Энэ дунд санхүүч, хөгжимчин, зохиолч, түүүхч, усан үзмийн тариалан эрхлэгч, хуульч, хэвлэл, эдийн засагч байна. Мөн моринд дуртай, морин спортод нугасгүй нэгэн ч бий.
Майер Ротшильдын удмынхан түүний байгуулсан эзэнт гүрэн, хурааж цуглуулсан өв хөрөнгийг зөвхөн хадгалаад зогсохгүй хэдэн сая дахин үржүүлж өсгөсөн юм. “Банкны магнат”-ын албан ёсны гол төлөөлөгчид нь Лондон, Парист. Энэ нь «Натан Майер Ротшильд, түүний хөвгүүд», «Ротшильд Компани хоёр», «Эдмонд Банк», «Парис-Орлеан Холдинг».
Өнөөгийн бизнес нь
Ротшильдынхний нэг уламжлал нь бүр XIX зууны сүүлчээс хэт тансаглахаас зайлсхийж, хөрөнгийн хэмжээгээ нууцлан, энд тэндхийн буяны санд хандив өргөхдөө ч нэрээ нууцалдаг явдал. Бүр эртнээс л эднийхэн урлагийн шилдэг бүтээлүүдийн арвин цуглуулгатай байснаа зарим хэсгийг нь дэлхийн нэртэй нэртэй музейнүүдэд бэлэглэсэн байдаг. Гэхдээ мөн л нэрээ нууцлан өөр нэрээр.
2003 оноос Ротшильдын хөрөнгө оруулалтын банк Швейцарьт бүртгэлтэй Rothschild Continuation Holdings холдинг компанийг хянаж эхэлсэн бол бас Германд бүртгэлтэй Concordia BV-г хяналтдаа авсан. Эднийхний бас хянадаг Rothschild et Cie Banque банкны сүлжээ нь Франц төдийгүй Европын хэмжээний банк. Лондон дахь N M Rothschild & Sons-ыг оруулаад эдний хэд хэдэн банк өөр газруудад бас байгаа. Хонконгт 2005 онд Rothschild Continuation Holdings-ийн 20 хувийг Jardine Matheson-ы охин компани Jardine Strategic-д худалдсан байдаг.
2008 оны арваннэгдүгээр сард Нидерландын хөрөнгө оруулалт, арилжааны банкыг тэргүүлдэг Rabobank Group Rothschild Continuation Holdings AG и Rabobank, и Ротшильдынхантай тохиролцож хүнс, газар тариаланигйн салбарт хамтран ажилах болсон. Энэ бол Ротшильдийнхэн зүүн Азийн зах зээлд оролцох оролцоог нэмэгдүүлэх боломж бүрдүүлж байгаа нь тэр.
1838 онд анх байгуулсан хөрөнгө оруулалтын банк, холдингийн Paris Orleans S. A., 2000 гаруй ажилтантай компани Франц, Их Британи, Нормандын арлууд, Швейцарь, Умард Америк, Ази, Австралид албан байртай. Захирлуудын зөвлөлд нь Эрик болон Робер де Ротшильд болон Count Philippe de Nicolay ордог байна.
Лондонгийн хөрөнгө оруулалтын N M Rothschild & Sons банкны бизнесийнх нь тодорхой хувь нь M&A-ийн зөвлөх байдаг. 2004 оноос энэ банк хоёр зууны турш уламжлал болон эрхэлж ирсэн алт, барааны ны зах зээлээс гарсан байдаг. Гэхдээ 2006 онд Их британид хоёрдугаарт орж 104,9 тэрбум ам.долларын эргэлттэй ажилласан байдаг. Тэр онд татварын өмнөх ашиг нь 83.2 сая фунт стерлинг болж хувьцааны хэлбэрээр 5.5 тэрбум фунт стерлинг болсныг ил тод зарласан.
Францын салбарын нэг гишүүн Эдмон Адольф де Ротшильд Женевт 100 тэрбум еврогийн хөрөнгө бүхий LCF Rothschild Group-ыг байгуулсан нь өнөөдөр дэлхийн 15 оронд тархаад байна. Банкны үйлчилгээнээс гадна тансаг зочид буудал, тансаг завь, хөдөө аж ахуй эрхэлдэг энэ группыг барон Эдмоны хүү Бенжамин де Ротшильд толгойлдог байна.
XIX зууны туршид Ротшильдынхон Rio Tinto-г хянаж ирсэн, өнөөдөр ч гэсэн ажил хэргийн нягт холбоотой байдаг.
Ротшильдын гэр бүлийнхэн усан үзмийн маш их тариаланг эзэмшдэг. Зөвхөн Францад гэхэд л Château Clarke, Château de Ferrières, Château des Fontaines, Château Lafite, Château de Laversine, Château des Laurets, Château Malmaison, Château de Montvillargenne, Château Mouton Rothschild, Château de la Muette, Château Rothschild d’Armainvilliers, Château Rothschild, Boulogne-Billancourt гэсэн аваргууд байдаг бол Умард, Өмнөд Америк, Өмнөд Африк, Австралид бас бий.
Жейкоб Ротшильд 1980 онд N M Rothschild & Sons-оос чөлөөнд гарч хөрөнгө оруулалтын Rothschild Investment Trust-д хараат бус хяналт хийх ажлыг гардаж авсан. 2009 оны арванхоёрдугаар сард Якоб Ротшильд North Sea Oil компанид 200 сая ам.долларын хөрөнгө оруулсан байна. Өнөөдөр тэр гэр бүлийн хөрөнгө оруулалтын өөр нэг RIT Capital Partners сүлжээг тэргүүлж байгаа нь 2008 онд 3.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж байжээ.
“2008-2011 оны дэлхийн санхүүгийн хямралд манай гэр бүл өртөөгүй хэмээн Бенжамин Ротшильд 2010 оны сүүлчээр мэдэгдэж байсан. “Манай гэр бүлийнхэн, хөрөнгө оруулагчид ашиггүй зүйлд хөрөнгө оруулахгүй байснаараа бид үүнийг давж чадсан” гэж тэр хэлжээ.