Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Популизмдаа халсан Ерөнхий сайд худлаа ярьсаар л байг уу?

Залдаг залдаг гэхэд Засгийн тэргүүн шиг залдаг нь хаана байна. Хуурдаг хуурдаг гэхэд Хүрэлсүх шиг хуурдаг нь хаана байна. Иргэд ийнхүү толгой холбон шүлэглэж, толгой сэгсрэн халаглах болж. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэт хувьсгалч имиж, хэтэрхий шударга стиль, эх оронч царай, эрэлхэг баатарлаг дүр төрх бидний сэтгэлд бүр хоногшчихжээ. Хамгийн сүүлд баатарлаг Ерөнхий сайд маань хилээр мал амьдаар нь гаргахгүй хэмээн алдарт үгээ хэлж малчин олон монголчуудынхаа самсааг шархируулаад байгаа.

Тодруулбал, яг хоёр долоо хоногийн өмнө буюу зургадугаар сарын 12-ны өдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр У.Хүрэлсүх сайд маань энэхүү алдарт үгээ айлдсан байдаг. Тэр нь “Хонь, ямааг хөлөөр нь гаргах тухай асуудлын талаар сүүлийн үед малыг амьдаар нь хил давуулах явдал ер нь буруу.

Энэ чинь стратегийн бүтээгдэхүүн. Хамгийн гол нь Монголын ард түмний хоол тэжээл бол мах. Тийм учраас энэ нь дээр малаа амьдаар нь гаргах асуудлыг би дэмжихгүй, зохимжгүй гэж үзэж байна” гэсэн 43 үг бүхий дөрвөн өгүүлбэр юм. Засгийн газрын тэргүүнийхээ энэ үгэнд олон түмэн талархан баярласан нь гарцаагүй.
Гэхдээ энэ сайхан үг сонсогдож, уншигдаж байгаа шигээ үнэн биш гэдгийг нотлох баримтыг дэлгэхийн өмнө нэгэн чухал мэдээллийг эргэн сануулъя.
У.Хүрэлсүх сайдыг энэхүү эх оронч дөрвөн өгүүлбэрээ хэлэхийн өмнөх өдөр буюу энэ сарын 11-ний өдөр Монголын үндэсний ХАҮТ, Монголын махны холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо зэрэг байгууллагууд хамтран хилээр амьд мал гаргах, экспортлохыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн хэвлэлийн бага хурал зарласан юм. Тэдний хийсэн мэдээлэлд мал яагаад амьдаар нь экспортолж болохгүй вэ гэдгийг нотолсон ноттой, баттай басхүү ноцтой мэдээлэл цөөнгүй байсан билээ.


Гол дуулианаас нь эхлэн товч сануулахад, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааны эхнэрийн төрсөн дүүгийн “Бит монголиа” компани малыг амьдаар нь экспортлох эрх авсан тухай дуулиан олны жигшил зэвүүцлийг төрүүлсэн. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт малыг амьдаар нь экспортлох зорилго бүхий Гоц халдварт өвчингүй хорио цээрийн бүсийг 2017 оноос эхлэн байгуулсан бөгөөд уг бүсээр дамжуулан 13 аймгаас үржлийн бус мал авчирч 30-45 хоногийн хугацаанд эрүүлжүүлж экспортлохоор болоод байсан юм. Цаашид өдөрт 5000 мянга, жилд таван сая орчим малыг БНХАУ руу амьдаар нь экспортлохоор төлөвлөөд байв. Энэ төлөвлөгөө хэрэгжсэн бол Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй мал төхөөрч боловсруулах 50 гаруй үйлдвэр бүгд хаагдахад хүрнэ гэдгийг салбарынх нь мэргэжлийн байгууллагууд хэлж байгаа юм. Тэгэх юм бол махны үйлдвэрээ дагаад бусад үйлдвэрлэл, үйлчилгээ нь хөгждөг энэ салбарт дор хаяж 10 мянган ажлын байр үгүй болно гэдэг тооцоо ч гаргасан байдаг. Товчхондоо бол малыг амьдаар нь экспортолсноор арьс, шир, өлөн гэдэс, ноолуурын үйлдвэрүүд ч дампуурна.


Үүнийг Монголын үндэсний ХАҮТ, Монголын махны холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Монголын өлөн гэдэс экспортлогчдын холбоо зэрэг салбарын мэргэжлийн байгууллагууд зургадугаар сарын 11-ний хэвлэлийн бага хурлынхаа үеэр онцолж байв. Тэд дээрх шалтгаан, үндэслэлээр Мал, махны экспортыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний талаарх Засгийн газрын 2017 оны 318 дугаар тогтоолыг хүчингүй болгохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс шаардсан юм.
Яг энэ хэвлэлийн бага хурлын маргааш болсон Засгийн газрын хуралдаан дээр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд малыг хөлөөр нь гаргахгүй, үүнийг дэмжихгүй хэмээн эрс шийдэмгий хэлээд хуралдааны танхимын цонхоор харагдах Богд уулын оройг ширтэн улаан зангиагаа үл ялиг сулласан байна. Гэтэл...
Гэтэл хэрэг дээрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө 2017 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Засгийн газрын 318 дугаар тогтоолыг батлан гарын үсгээ зурсан ажээ. Мал, махны экспортыг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай уг тогтоолд “үржлийн бус эр хонь, ямааны 20 хүртэл хувийг экспортлохыг зөвшөөрсүгэй”, импортлогч улсын холбогдох яам, мэргэжлийн газруудтай мал экспортлох гэрээ, хэлцэл хийж, орон нутгийн байгууллагуудыг бодлого, зохицуулалтаар дэмжиж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нарт, шаардагдах хөрөнгө, санхүүжилтийг судалж шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт тус тус даалгасугай, малыг хорио цээрийн тусгаарлагдсан бүс, байгууламжаар дамжуулан мал эмнэлгийн хяналтын дор үзлэг, шинжилгээнд хамруулж, мал бордох үйлчилгээг үзүүлж экспортлох арга хэмжээг зохион байгуулахыг холбогдох аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай гэсэн заалтуудын дор Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гарын үсэг дурайж буй.


Одоо хамаг хэргийн учир тайлагдаж байгаа биз. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө хоёр жилийн өмнө мал амьдаар нь экспортлох тухай тогтоолыг баталсан байна. Тэгсэн атлаа хоёр долоо хоногийн өмнө Засгийн газрын хуралдаан дээрээ малыг хөлөөр нь гаргахгүй хэмээн хэлжээ. Энэ бол У.Хүрэлсүхийн ам, ажил хоёрын зөрүүг тод томруун харуулсан хэрэг болов. Жил гаруйн өмнө буюу 2018 оны эхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Мах импекс” компанийн үйлдвэртэй танилцах үеэрээ ч “Мал, махан бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй экспортыг нэмэгдүүлэх нь Засгийн газрын гол бодлого, ажлын нэг” хэмээн онцолж байжээ. Ийнхүү махнаас гадна мал экспортолно гэдгийг Ерөнхий сайд тун ойлгомжтой хэлж байсан аж. Тэрчлэн 2018 оны дөрөвдүгээр сард У.Хүрэлсүх сайд өмнөд хөршид айлчлал хийхдээ ӨМӨЗО-ы Баяннуур аймгийн мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаад явж л байсан. Монголын малыг амьдаар нь экспортлоод энэ үйлдвэрт нядална аа л гэж хятадууд Ерөнхий сайдад харуулж байсан хэрэг шүү дээ.
Гэтэл энэхүү бодлого, шийдвэр нь ажил хэрэг болон хэрэгжих шатандаа хэл ам татлаад эхлэнгүүт У.Хүрэлсүх сайд уснаас хуурай гарах гэсэн мэт, өөрийн өмнө нь гаргасан тогтоол, шийдвэр, хэлж байсан үгээ ор тас мартан “малыг амьдаар нь гаргахгүй, үүнийг дэмжихгүй” хэмээн ичихгүй худал ярьж, түүнийгээ хэвлэлийн албаны даргаараа лайв бичлэг хийлгэн олон нийтийн сүлжээгээр цацуулсан нь төрийн өндөр албан тушаалтны ёс зүйд нийцэхгүй хууран мэхлэлт юм.


Мал амьдаар нь гаргах эрхийг хадам дүүдээ авч өгчихөөд хэнэг ч үгүй түүнийгээ хамгаалж, өмгөөлсөн юм ярьж суугаа ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан бол улаан цагаандаа гарсан луйварчин, авлигач. Өөрийн гаргасан буруу шийдвэрээ үнэн мөнөөр нь хэлэхийн оронд эх оронч, шударга дүрд тоглон сүржин мэдэгдэл хийж суугаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх цагаандаа гарсан Улаанаасаа ч дор худалч, залилан мэхлэгч, улайрсан популист болж таарлаа. Тэгэхээр популизмдаа халсан Ерөнхий сайд цаашид ч гэсэн худлаа ярьсаар л байг уу?
Эцэст нь дахиад хэлье. “Баяраа өөрөө уначихсан юм билээ” гэдэг шиг малыг амьдаар нь экспортлох тухай тогтоол дээр У.Хүрэлсүх сайд өөрөө гарын үсэг зурсан л юм билээ шүү.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хот

Дугаар 318

МАЛ, МАХНЫ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.27 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Мал сүргийн тоо толгойн өсөлт, бэлчээрийн даац, хадлан, тэжээлийн хүрэлцээ хангамжтай уялдуулан таваарын зориулалттайгаар малчид, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор малын гоц халдварт өвчин гараагүй аймаг, сумдаас үржлийн бус эр хонь, ямааны 20 хүртэл хувийг экспортлохыг зөвшөөрсүгэй.
2. Импортлогч улсын холбогдох яам, мэргэжлийн газруудтай мал экспортлох гэрээ, хэлцэл хийж, орон нутгийн байгууллагуудыг бодлого, зохицуулалтаар дэмжиж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нарт, шаардагдах хөрөнгө, санхүүжилтийг судалж шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт тус тус даалгасугай.
3. Импортлогч улсын мал эмнэлэг, хорио цээрийн нөхцөл, шаардлагад нийцүүлэн бэлтгэсэн малыг хорио цээрийн тусгаарлагдсан бүс, байгууламжаар дамжуулан мал эмнэлгийн хяналтын дор үзлэг, шинжилгээнд хамруулж, мал бордох үйлчилгээг үзүүлж экспортлох арга хэмжээг зохион байгуулахыг холбогдох аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

 

Г.УУГАНБАЯР

 

 Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com