Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
“Солонгон бүрхүүл”-тэй цагаан худгууд

“Солонгон бүрхүүл” хүүхдэд зориулсан стрийт арт аяны хүрээнд “Гэр хороололд өнгө нэмье” уриатайгаар уран бүтээлч залуус нэгдэн гэр хорооллын бүсэд байрлах худгуудад хүүхдүүдэд зориулсан зохиомж бүхий зургуудыг зуржээ. 

“Солонгон бүрхүүл” стрийт арт аян нь энэ жил найман сарын 25-ны өдрөөс эхлэн арван сарын нэгэн хүртэл үргэлжилсэн бөгөөд гэр хорооллын бүсийг сонгон авч тэнд байрлах УСУГ-ын харъяа гүний худгууд дээр манай улсын хамгийн чадварлаг уран бүтээлчид хамтран хүүхэд багачуудад зориулан уран бүтээл туурвижээ. Ингэснээр амьдрах орчин илүү гэгээлэг өнгө төрхтэй болжээ. Энэ нь хүүхэд багачууд болон олон нийтэд аливаад эергээр хандах сэтгэл зүй бүрэлдэх орчин нөхцөлийг бүрдүүлж өгчээ. Сртийт арт зургууд нь гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэхээс гадна тэр бүр хотын төв рүү очиж музей, галерей үзэж чаддаггүй хүүхдүүдэд урлагийг ойлгож, сонирхох суурийг бий болгож буй юм.

Хүүхдэд зориулсан стрийт арт төсөл өмнө нь манай улсад хэрэгжиж байгаагүй. Тус төсөл нь хүүхдэд урлагаар дамжуулан гоо зүйн мэдрэмжтэй болгох, түүнчлэн амьдралыг эергээр харах, өдөр бүрийн амьдралаасаа аз жаргал, баяр баяслыг авах, зөв хандлагатай болох зэргээр төлөвшилд нь нөлөөлөх зорилготой.

Гэр хороолол дунд дүнсийх будаг нь ховхорсон цагаан худгууд итгэл найдвар, инээд цалгисан хүүхдүүдийн очих дуртай газар болж хувирсан юм. Худгийг хүн бүрийн очиж ундны хэрэгцээний усаа авдаг цэг гэдэг утгаар сонгосон байна. Хүүхдүүд ихэвчлэн усанд явдаг шүү дээ. Мөн хүүхдүүдийн байнга очдог газар. Харин худгуудын байршлыг сонгохдоо хүн амын нягтаршил ихтэй дүүргүүдийг сонгон авчээ. Хүчирхийллийн дуудлага илүү их ирж буй цэгүүдийг сонгосон нь сөрөг мэдээлэл сонсч буй хүүхдүүд ирээдүйдээ итгэлгүй болох, сөрөг бодол, мэдрэмжийг нь засч эерэг мэдрэмжээр солиход энэ аяны утга оршино. Ийнхүү эерэг утга агуулсан зургуудыг гэр хорооллын есөн байршилд зуржээ.

Будаг нь ховхорсон цагаан худгууд итгэл найдвар, инээд цалгисан хүүхдүүдийн очих дуртай газар болов

Бүтээлүүдийн зохиомжийг гаргахдаа арт терапи буюу сэтгэл заслын аргыг шингээснээрээ онцлогтой юм. Өнгө болон хэлбэр дүрсийг гаргахдаа дэлхийн нийтийн сэтгэл судлалын аргыг хэрэглэснээр тухайн бүтээлийн хүүхдэд үзүүлэх нөлөөлөл сайжрах юм. Ингэхдээ Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн клиникийн тасгийн эмч нараас хүүхдүүдэд ямар зураг үзүүлэх, ямар зураг үзүүлж болохгүй зэрэг зөвлөгөөг авчээ. Тухайлбал, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг харуулсан зураг, хүүхэд гүйж байгаа зэрэг зургийг зурж болохгүй. Энэ нь хүүхдэд эерэг биш сөрөг нөлөө үзүүлнэ. Учир нь, гэр бүлийн гишүүд нь гадаадад байгаа, хагас эсвэл бүтэн өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сэтгэлд эмзэг тусах боломжтой.

Төслийг үргэлжилж байх хугацаанд эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулж ирж худгийг хэрхэн будаж, зурж байгаа үйл явцыг харуулсан. Артистууд өглөөнөөс орой хүртэл ажиллаж байхад хүмүүс их сонирхож байсан гэж төслийг санаачлагч .

Төслийг “Creative Motion” нийгмийн төсөл хэрэгжүүлэгч агентлаг санаачлан зохион байгуулсан. Уг төсөлд урилгаар нийт 15 уран бүтээлч оролцсон. Хоёроос гурван уран бүтээлч нийлж нэг байршлыг тохижуулсан юм. Зураачдын хувьд бүгд өөрсдийн гэсэн хэв маягаар зурдаг бөгөөд тэрхүү шинжээ агуулан зурсан юм.

Ивээн тэтгэгчээр “Худалдаа хөгжлийн банк”, “Circle K” олон улсын дэлгүүр, “Миг Даатгал” ХХК, “Club coworking space” дэмжин ажиллажээ. Мөн уг төслийн тухай мэдсэн даруй Австрали улсын Eightball Films-ийн найруулагч богино хэмжээний видео хийж өгөхөөр болжээ.

Гудамжны урлаг нь хотыг өнгөлөг, хүмүүсийг аз жаргалтай болгодог

Нийгэм хөгжихийн хэрээр хүмүүсийн хүсэл сонирхол, шинэ санаа улам бүр нэмэгдэн баяжиж бидний санаанд ч оромгүй зүйлсийг хийсээр энэ нь урлагийн олон хэлбэрийг бий болгон хөгжүүлж байдаг. Үүний нэг төрөл нь гудамжны урлаг юм. Гудамжны урлаг нь хотыг илүү өнгөлөг, хүмүүсийг аз жаргалтай болгоход, шинэ мэдрэмж төрүүлэх юм. Урлагийг ашиглан энгийн нэг хотыг өвөрмөц хот болгон хувиргаж, тэнд амьдрах иргэдийг соён гэгээрүүлэх, идэвхжүүлэх, амьдрах орчинг таатай болгохоос гадна үзэхээр ирэх жуулчдын тоог нэмэгдүүлж, улсын нэр хүнд болон эдийн засагт ач холбогдолтой байдаг. Гайхалтай шинэ төрхийг бүтээснээр тухайн хотын иргэдийг идэвхжүүлэн цэнэглэж өгдөг байна. Уран бүтээлчид болоод тэдний бүтээлүүд хүмүүст эерэг нөлөөлөл үзүүлж байгаа гэдэгт маргах хүн үгүй биз. Тиймээс ч дэлхийн том хотуудад уран бүтээлчдийн гайхалтай баримлуудаар хотоо чимж, тэдний зурсан зургаар үнэ цэнээ өсгөж, нэр хүндээ баталгаажуулдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн сэтгэлгээг нь шинэчлэн, утга бүхий амьдралыг мэдрүүлж чаддаг хүчтэй урлаг. Тиймээс ч олон улсад бол олон нийтийн урлаг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн аж.

Гудамжны урлаг нь дотроо олон төрөл зүйл байдаг. Жишээлбэл, граффит, стикер, зурагт хуудас, трафарет граффит, видео дүрс, инстолляц гэх мэт. Гудамжны урлагийн гол зорилго нь өөрийн үзэл бодлоо олон нийтэд таниулах мөн хийсэн бүтээлээсээ таашаал хүртэх юм. Стрийт арт урлаг нь Монгол улсад 1990 онд анх орж ирсэн ч сайн хөгжиж чадаагүй. Орчин үеийн граффити уран бүтээлч төрөл бүрийн хэрэгслээр өөрийгөө “зэвсэглэсэн” байдаг ч граффити хийхэд хамгийн чухал зүйл бол яах аргагүй шүршдэг будаг. Граффитиг хийхэд хэрэглэж буй хэрэгслээс хамаараад өөр өөр хэв маяг, техник болон чадамжууд үүсдэг. Зурах сонирхолтой залууст мэргэжлээрээ ажиллахад нь саар болж буй гол зүйл нь будагны үнэ. Чанартай будгийг нь манайд ганцхан газар зардаг ба нэг будаг нь гучин таван мянгаар зарагддаг байна. Нэг зурганд маш олон будаг ордог болохоор үнэтэй тусдаг байна.

Ирэх жил энэ аянаа үргэлжлүүлэн хийх болно. Харин худгууд дээр биш, хүүхдүүдийн сургууль руугаа явах төв гудамжуудыг бүхэлд нь зохиомжлон зурах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Байдаг л нэг худгийг ус авах, хажуугаар нь зөрөх хүмүүст баяр хөөр, гоо зүйн мэдрэмж, эерэг хандлагыг түгээх шидтэй “солонгон бүрхүүлтэй” болгожээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com