Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Йоко Оно сод авьяастан уу, “солиотой нэгэн” үү?

Энэ хэцүү асуултад одоо ч хүмүүс хариулж чадаагүй байна. Домогт Битлзийн Леноны гэргий Йоко Оно эр нөхрөөсөө ч хойш ч загварлаг, этгээд хэв маягаараа амьдарч саяхан шинэ урсгал зохион перфоманс хийж нийтийг алмайруулав. Энэ удаа ихэнх хүн түүнийг бас энэ асуулттай нь үлдээчхэв. Тэр 1933 онд төрсөн. Одоо 86 настай ч дугариг хар шил, том бүрх малгай, этгээд бас нууцлаг байдлаараа бүхнийг гайхашруулсаар бууж өгөөгүй л явна. Дэлхий ертөнц түүнийг эмэгтэй хүнийхээ хувьд “нуран унахыг нь” хүлээх мэт тэс хөндлөнгөөс түүнийг ашиглана. Түүнийг хайртай Битлзийг нь тараан бутаргасан гол буруутан гэдгээс өөрөөр түүн рүү довтолж зүрхлэхгүй. Учир нь түүнээс гарч буй уран бүтээллэг шинж чанаруудыг ойлгоход нэн төвөгтэй. Үнэхээр авангардистуудын нэг үү, андерграунд уу гэдгийг ч хэлэхэд ч хэцүү. Гэхдээ тэр өөрийнхөө хувьд юунд ч харьяалагддаггүй нэгэн. Тиймээс Йоко Оно бол Йоко Оно гэж хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Тэгвэл тэр үнэхээр Битлизийг тараачихсан гэж үү?

Тэр үед ихээхэн дэлгэрээд байсан оюунлаг урлагаас хол хөндий байдаг Леннон нэг удаа баргар бодлуудаасаа салж сэтгэлээ онгойлгох зорилгоор ер нь шуудхан хэлэхэд хийх юмаа олж ядсандаа нэгэн үзэсгэлэнгээр ороод гарахаар болов. Хачин жигтэй гэмээр үзэсгэлэн гансарсан түүний сонирхлыг өдөөжээ. Таазнаас бэхэлсэн зотон дээр өчүүхэн жижгээр “Тийм” гэдэг үгийг уншихын тулд хажууд нь томруулдаг шил унжуулсан байв. Гэхдээ тэр үгийг зүгээр ч нэг уншчихгүй дөрөөн дээр авиран гарна. Мөн дэргэд нь тусгайлан зэхсэн самбарт хадах алх, хадаас байлаа. Жон зааврын дагуу хийж үзэх гэж байтал нэгэн жижигхэн бүсгүй ирээд үзэсгэлэн нээтэл түр азнахыг хүссэн нь Йоко байлаа. Тэд анх удаа ингэж танилцжээ. Тэр үед Жон 26-тай, Йоко Оно 33-тай байв. Жоны анхаарлыг Йоко тийм ч их татсангүй. Олонд танигдаагүй авангардист, өтгөн хөвсгөр үстэй, хэтэрхий жижигхэн биетэй, туранхай, ази бүсгүй огтхон ч сонирхолтой биш санагдсаных. Харин тэр өдөр Йоко Оно өдрийн тэмдэглэлдээ “Би сая л нэг хайрлан дурлаж болох хүнээ оллоо...” хэмээн бичсэн гэдэг.

Гэхдээ хожим нь тэр өдөр бие биедээ анхны харцаар дурлацгаасан гэсэн домгийг зохиосон юм. Энэ мэдээж Йокогийн санаа байсан гэгддэг. Йоко Оно энэ удаа яг л өөрийн аргаараа Жоныг эзэлж авсан юм. Тэр “Оддыг үүр цайтал хараарай”, “Бүжиглэ”, “Амьсгал” гэх мэтийн оньсого таавар мэт концептуаль захидлуудаараа Жоныг булж утасдаж юуны ч тухай хамаагүй хэдэн цагаар чалчдаг байлаа. Хоёрхон жилийн дараа тэр эмэгтэй Жоны хувьд “бүх зүйл” нь болно гэж тэр өөрөө ч зүүдлээгүй бизээ. Ленноны жолооч тэдний анхны уулзалтыг “Йоко Жон руу ганц харц шидээд л яг хануур хорхой шиг түүнд наалдаж орхисон. Түүнийг үзэсгэлэн үзэж байхад нь хажуугаас нь зүүгдээд нарийхан жингэнэсэн хоолойгоор тасралтгүй ярьж байв. Эцэст нь тэр зугтахад хүрсэн гэж ярьсан нь илүү үнэнд ойр гэдэг.
Удалгүй Жон, Йокогийн нөхөртэй танилцсан бөгөөд нөхөр нь Жоныг олон үзэгч цуглуулж чадах нөлөөтэй нэгэн гэж харсан бололтой. Йокогийн шийдэмгий ажлууд, солиотой санаануудын зарим нь таалагдсан тул заримыг нь өөрөө санхүүжүүлж, санхүүжүүлэгч олж өгсөн ч удаатай. Йокогийн санаагаар дэлгэцэнд нэгэн зэрэг 365 өгзөг хөдөлгөж үзүүлэх кинонд Жон гол үүрэг гүйцэтгэжээ. Олны танил алдар цуутнууд ч Жоны саналаас татгалзаж чадаагүй уг киноны нээлтэд оролцсон байна. Уг кино удалгүй улирлын хит болов. Энэ нь Леннонд Йоко өөрийгөө суут гэдгээ баталсан явдал болов. Тэр хоёр улам ойртон дотносчээ.

Бүтэн хагас жилийн Йокогийн довтолгоо амжилттай болж тэр одоо Ленноныг бүр мөсөн эзлэн авчээ. Тэр Жоны хайртай бүсгүй нэрээрээ нэрд гарав. Тэд өөрсдийн гэр бүлээсээ татгалзаж салцгаав. Йоко Оно Жоноос ч алхам ч холдохгүй дагах болж Битлзийн сургуулилтуудын үеэр нь ирэх болжээ.

Энэ асуудал авчрав. Учир нь Битлзийн бэлтгэл сургуулилтын үед ямар ч эмэгтэй хүн байх ёсгүй гэсэн бичигдээгүй хуулийг зөрчиж эхлэв.

Тэд өөрсдөөсөө бусдыг олж харахаа больж орон дотроо хамаг цагаа өнгөрүүлж хөгжим, хайр дурлал, секс, дарс гээд таашаал нэмж болох бүх л зүйлсээс татгалзахгүй хэрэглэж байв.

1969 онд тэд жинхэнэ ёсоор эхнэр, нөхөр болцгоов. Хуриман дээрээ цагаан хослолтой байсан тэд удалгүй үсээ голоор нь ижил хувааж сул орхин, ижилхэн хувцас өмсөцгөөх болсон юм. Йокогийн “ухаанаар” бал сарын зураг авалтууд, ярилцлагаа дэлхийн ертөнцийн тусын тулд болгож хувиргав. Унтлагын цагаан хувцастай хосууд дэлхий ертөнц ариун байх тухай уриалсан нь үнэндээ Йокогийн “мэргэн ухаан”-ны ачаар бий болсон сурталчилгаа байв.

Тэднийг мансуурсан, завхай галзуу хосууд гэж хүлээн авдаг байсныг хуйгаар нь өөрчилж орхисон юм. Тэд дэлхийн энх тайвны элч сургаалыг нь чих тавин сонсдог гуру нар болжээ. Нэгэн удаагийн ийм ярилцлагаа тэд нэгэн цагаан уутан дотроос хоёулаа өгсөн удаатай. Тэд дотроосоо өөрчлөгдсөн ч байж магадгүй.

Йокогийн хүсэл зөвхөн Жоноор хязгаарлагдана гэж үү. Тэр Нью-Йоркийг байлдан дагуулахыг мөрөөдсөөр байлаа. Йоко Оно бүх л арга хэмжээнүүд, уран бүтээлээ зөвхөн хоёулхнаа хийж болохоор “зохион байгуулдаг” болов. Тэр нөхрөө шүтээн болсон бие хүн болгон бүтээхэд хамаг ур ухаанаа зориулж байв. Нью-Йоркод эргэн ирээд хосууд ажилдаа шамдан оров. Тэндэхийн авангардистуудын дунд олигтойхон байр суурь эзлэхээр шинэ санаа олох нь чухал байлаа. Йоко “Инээмсэглэл” киногоор өөрсдийгөө үзүүлэв.

Энэ үед Леннон түүнгүйгээр юуг ч төсөөлж чадахгүй болсны зэрэгцээ Битлзсээс бага гэлтгүй зэрэг хөндийрсөн байлаа. Тэр “Йоко надад бэртэгчний торноос мултрах зориг зүрх өгснөөс гадна гэр бүлийн амьдралаас илүүтэйгээр намайг боомилж байсан Битлзтэй хийсэн өөр бас нэг гэрлэлтийг минь дахин анхааралтай харах дотоод хүч чадлыг надад нээсэн юм” гэжээ.

Салсны дараа дахин нийлээд удалгүй тэд хүүхэдтэй болов. Йоко Оно хоёр дахь удаагаа ээж болсныхоо дараа дахин гэнэт өөрчлөгдөж Жоныг ч бас журманд оруулав. Тэд эко хүнстэн болж бясалгал хийн өмнөх бүх дадал зуршлаасаа татгалзав. Буцлан байдаг бүх эрч хүчээ Йоко Оно хөрөнгөжихөд чиглүүлжээ. Леннон тэр үед 40 настай байсан бөгөөд уран бүтээлээрээ ертөнцийг дахин эргүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байв. Гэвч хар өдөр ойртож байсан юм. Шүтээнийхээ тэвчишгүй ахуйлаг байдлыг үзэн ядсан Чэпмен гэгч 1980 оны арванхоёрдугаар сарын 8-нд Леннонг буудан хөнөөсөн юм. Тэр үүнийгээ “ Жон өөрөө өөрөөсөө урвасан тул...” хэмээн өчжээ. Хагацашгүй хос Жон Леннон, Йоко Оно нарыг ийнхүү алуурчин хөнөөсөн бол Ленноныг Битлзсээс Йоко хагацуулсан хэмээн өдгөө ч буруутгадаг хүмүүс байдаг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com