Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Харангатай хамтдаа үдсэн 30 жил

Монгол улсын рокын урлагийн үндэс суурийг тавилцаж, хүндтэй байр суурийг эзэлдэг "Харанга" хамтлагийн 30 жилийн ойн тоглолт 10 дугаар сарын 19-ний өдөр "Буянт-Ухаа" спортын ордонд үзэгч, фенүүдээр нь дүүрэн сүр дуулиантай, нүсэр болж өнгөрлөө. Хамтлагийн тэгш ойтой давхцаж буй энэ удаагийн “Замд гаръя” тоглолт нь тэдний үзэгчиддээ зориулж байгаа 17 дахь удаагийн бүрэн хэмжээний тоглолт байсан юм. Туурвисан уран бүтээл бүр нь үзэгч, сонсогчдын сэтгэлд хүрч, зүрхэнд нь мөнхөрч чаддаг тус хамтлаг шиг анхны бүрэлдэхүүнээрээ 30 жил оршин тогтносон нь дэлхий дахинд тун цөөхөн байдаг. Тоглолт бүтэн найман цагийн турш үргэлжилж, “Харанга”-ын 30 жилийн түүхэнд бүтээсэн тэрхүү дуу хөгжмийн ертөнцийн цаг хугацаагаар үзэгчид аялсан юм. Амьдралын бүхий л сэдвээр уран бүтээлүүдээ туурвисаар ирсэн хамтлагийн урын сан дахь дуу бүр нь хит болж чаддаг билээ. Фен клубын гишүүдийн санал хүсэлтээр тоглолтын тайзнаа дуулагдсан эх орон, ижий аав, анд нөхөд, хайр сэтгэл, бүсгүй хүний сэтгэлийн нандин учгийг хөндсөн, элгэн саднаа орхин алс холыг зорьсон монголчууддаа зориулсан гайхалтай дуунуудыг үзэгчид даган дуулж, уярч, огшсон, бахархсан нэгэн үдэш байлаа.


Тоглолтод Монголын орчин үеийн шилдэг хамтлаг дуучид болох Хурд, Нисванис, Маdness, Fire, The lemons, A sound, Rec on, Lumino, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, гитарчин Өөжгий, поп дива Т.Ариунаа, Б.Сарантуяа, С.Наран, дуучин Б.Чойжоо, Альтернатив Отгоо, “Киви” хамтлагийн дуучин Ука, реппер Gee зэрэг шилдгүүд оролцож, “Харанга” хамтлагийн дуунуудыг хамтран дуулсан нь фенүүдэд нь гэнэтийн бэлэг болж чадсан юм. Тоглолтын дуугаралт чанарын өндөр түвшинд дуугарч, лед дэлгэцүүдийг байрлуулж, тайз нь үзэгчдэд ойр байсан учраас фенүүд нь сэтгэл хангалуун байлаа. Дэлхийн стандарт нийцсэн анхны цомог, анхны видео клип гээд анхны гэсэн олон амжилтыг эзэмшдэг “Харанга” хамтлагтай үргэлж хамтдаа байсан, цаашид ч байх гурван үеийн бүх үзэгч, сонсогч нартаа талархлаа илэрхийлсэн энэ удаагийн “Замд гаръя” нүсэр, том тоглолт Монголын хөгжмийн ертөнцөд цохон тэмдэглэгдэхээр онцгой байж чадсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com