Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
УРАН ЗУРАГ, ИНСТОЛЯЦИ, ПЕРФОРМАНС... ХҮҮХДҮҮД... АЗ ЖАРГАЛ
Урлагийн ертөнцөд
Монголын уран зургийн галарей гурван өдөр урлагийн ертөнцөөр үзэгчдээ аялуулсан арга хэмжээг зохион байгууллаа. 2019 оны шилдэг уран зургийн үзэсгэлэнг гуравдугаар давхартаа дэлгэхийн зэрэгцээ орчин үеийн үзэгчдэдээ зориулсан зураачийн дүрд орж зургаа авхуулах, хөрөг зургаа зуруулах, урлагийн боловсрол олгох хэлэлцүүлэг-ярилцлага, урлагийн боловсрол ба сэтгэлзүй буюу сэтгэлзүйн засал, хүүхдүүдэд зориулсан “Бяцхан уран бүтээлч” гар урлалын сургалт,  хичээл “Хөгжимтэй зураг” зэрэг олон сонирхолтой хөтөлбөрүүдийг зохион явууллаа.
Хоёрдугаар давхартаа Намрын үдшийн галарей ажиллуулж урцанд амарч, саунд арт сонсох, бэхэн перформанс үзэх, калиграфын сургалт, гэр бүлийн кино зэрэг бүх насныханд зориулсан урлагийн хөтөлбөрүүдийг зохион байгуулж нэгдүгээр давхартаа гар урлалын үзэсгэлэн худалдааг дэлгэсэн юм. Гурван өдөр үргэлжилсэн энэхүү арга хэмжээ үзэгчдийг амрааж, аялуулж, танин мэдүүлж,  гэгээрүүлсэн гайхалтай өдөрлөг болов.
Оны шилдэг бүтээлийн үзэсгэлэнд 135 уран бүтээлч,  уран бүтээлийн нэг нэгдэл нийт 177 бүтээл ирүүлснээс 97 уран бүтээлч, нэг  уран бүтээлийн нэгдлийн 124 бүтээл шалгаран оролцлоо. Дээрх бүтээлүүдээс А.Очирболдын “Ухамсар”, Г.Эрдэнэбилэгийн “Муза”, Б.Отгонтүвдэнгийн “Авга ах”, Л.Гантөмөрийн “Чонон тууль”, Б.Содномдаржаагийн “Тавган дээрх соёл” бүтээлүүдийг улсын санд худалдан авсан юм. Мөн ивээн тэтгэгч байгууллага “Таван нүдэн” брэндийн нэрэмжит шагналыг Монгол Улсын төрийн шагналт уран барималч Ц.Амгалан “Уртын дуу” бүтээлээрээ авсан бол зураач Б.Нямхүү “Домог” монгол зургийн бүтээлээрээ үзэгчдийн таашаал хүртэж, Монголын уран зургийн галерейн нэрэмжит цомын эзэн боллоо.
Үзэсгэлэнд үзэгчдийн сайн мэдэх реалист уран зургийн сод болсон бүтээлүүдээс гадна шинэ үеийн залуу уран бүтээлчдийн шилдэг уран зургууд мөн баримал, перформанс бүтээлүүд хамтдаа дэлгэгдсэн нь урлагийн ертөнцөөр уйдашгүй аялах боломжийг олгосон юм.
 
 
 Намрын үдшийн галарейд
Намрын үдшийн галерейд зочилж  шинэ үеийн дуу авианы уран бүтээлч Домог, Мазаалай, Маандай нарын урцанд хөлөө жийн тухалж дуу авианы далайд умбаж, бэхэн уран бүтээлч Сатудейгийн уран таталбарыг ажиглан суухуйд хүний орчлонгийн гуниг зовлонгоос бүрнээ ангижирч, алжаал ядаргаагаа нэгмөсөн сэгсрэх ховорхон олдох боломж байлаа. Тиймээс урцанд тухлах гэсэн хүмүүсийн дараалал шөнийн 23 цаг хүртэл тасрахгүй байв.
Мөн орчин үеийн перформанс бүтээлүүдэд үзэгч өөрийгөө оролцуулах боломжийг гаргасан хүүхэд залуусын сонирхлыг гойд татаж байв.  “Хүн, байгаль, хайр, эрх чөлөө” уран бүтээлийн нэгдлийн “Khurvas” video инстоляци бол хүн энэ ертөнцөөс тасран үл ойлгогдох нэгэн ертөнцөд түр очоод ирэх мэт агшин хормуудыг бэлэглэсэн маш сонирхолтой ажил байлаа. Дэлгэц, прожектор, саунд, системээрээр бүтээсэн энэхүү инстоляци нь энэ ертөнцийн бүх зүйлд гоо сайхан урлаг ямар нэг хэмжээгээр шингэсэн хүн өөрөө түүний нэг бүрэлдэхүүн хэсэг гэдгийг тодоор мэдрүүлнэ.

Урлаг хүний сэтгэлийг зөөллөж, нийгмийг сүүдрээс аврах гэрэл гэгээ нь ямагт болдгийнхоо хувьд хүүхдэд урлагийн гоо сайхныг аль болох эрт, их мэдрүүлэх нь чухал байдаг. Ялангуяа өнөөдрийн цаг үе шиг стресс бухимдал, уур хилэндээ автсан биднийг урлаг хийгээд ирээдүй үе маань л “аварна”. Гэхдээ бид хүүхдээ яаж урлагт ойртуулах ухаанаа олдоггүй. Харин галарейн зүгээс болон зарим нэг сургуулиуд сурагчдаа галарейн урлагийн боловсрол, сэтгэлзүй, урлагийг өөрөө бүтээх хөтөлбөрүүдэд оролцуулж байгаа нь харахад л сэтгэл тэнийлгэх үйл явдал байв. Хэний ч хориг, хязгаарлалтгүй урлагийн өөр нэг ертөнцөд орсон хүүхдүүд уран зураг үзэж, галарейд газар сууцгаан үзэл бодлоо хуваалцаж, дуртай зургаа зурж, гар урлал хийн төвлөрөн сууцгааж,  уран бүтээлчдийн яриаг шимтэн сонсч байгааг харах нь өөрөө аз жаргалыг бэлэглэж сэтгэл дүүргэж байв. Улаанбаатарт ажиллаж буй олон уран бүтээлийн байгууллагуудаас үзэгчид Монголын уран зургийн галарейн энэхүү үйл ажиллагаа шиг хөтөлбөрүүдийг хүлээж буй нь мэдээж. Хүний үг догширч, үйлдэл зэрлэгшвэл урлагт ойрт гэдэг дээ. Хүний нийгмийн харанхуй мунхгийг арилгах урлагийн ариун гэгээн ертөнцөд алхаж, амар тайван амьсгалах цөөн ч болов өдрүүд олдож  түүнийг алдахгүй хүлээн авч,  хүртэгсэд онцгой сайхан мэдрэмжийг авсныг  хэлэх юун.
 Б.Орхонтуул “Төгсгөлгүй үргэлжлэл” 2019 он,
Холимог техник, 60x300x20см
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com