Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Зууныг эзэгнэсэн уран бүтээлчид
Монгол Улсад кино урлаг үүсч хөгжөөд 80 гаруй жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд үндэсний кино урлагт томоохон хувь нэмэр оруулсан, “Аман хуур”, “Өнөр бүл”, “Үер”, “Хөдөөгийн баясгалан” “Ард аюуш” “Цогт тайж” зэрэг тайз, дэлгэцийн олон сайхан бүтээлээрээ ард түмнийхээ сэтгэлд хоногшсон алдарт гурван уран бүтээлчийн 100 жилийн ой  энэ жил тохиож буй.
Төрийн шагналт, ардын жүжигчин, зууны манлай кино найруулагч Д.Жигжид, Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч, Ц.Зандраа, Гавьяат жүжигчин М.Бадамгарав нарын 100 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал, гэрэл зургийн үзэсгэлэнг өчигдөр Монголын театрын музейд зохион байгууллаа.
Тус арга хэмжээг кино уран бүтээлчдийнхээ алдар гавьяа, бүтээл зүтгэлийг хойч үедээ үнэлүүлж, өвлүүлэх зорилгоор Монгол кино нэгтгэл, Монголын театрын музей, Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургууль, БСШУС-ын яамтай хамтран тэмдэглэв. Арга хэмжээнд эдгээр уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байсан ахмад уран бүтээлчид, кино урлагийн залуу төлөөллүүд болон гэр бүл, ойр дотны хүмүүс нь хүрэлцэн ирлээ.
  
Түүнчлэн эрдэм шинжилгээний хурлын үеэр кино судлаач, инженер С.Батчулууны найруулагч Ц.Зандраагийн дурсгалд зориулан түүний уран бүтээлийг эмхтгэн гаргасан номын нээлт болсон юм. Мөн гавьяат жүжигчин М.Бадамгаравт зориулсан “Бидний эх Гавьяат жүжигчин Мятавын Бадамгарав” номоо танилцуулсан. 

Тус арга хэмжээний тухай “Монгол Кино” нэгтгэлийн захирал Ж.Солонгоос тодрууллаа. Тэрбээр,
“Монголын кино үндэслэгч ахмадуудын маань 100 жилийн ой болж байна. Тэгэхээр 1919 онд төрсөн байна шүү дээ. Эдгээр хүмүүс маань 20 насандаа дөнгөж бий болоод буй Монголын кино урлагийн төлөө зүтгэж эхэлсэн. Кино бүтээх, хөгжүүлэх талаар хамгийн анх гадаадад сургууль төгсч ирсэн мэргэжлийн хүн нь Ц.Зандраа гуай. Ц.Зандраа гуай бол уран бүтээл хэрхэн хийх тухай бүхий л зарчим, ном судрыг хойч залуучууддаа заасан юм. Ийнхүү Монгол кино урлаг өөрийн гэсэн бүтээлүүдтэй болсон. Тэрбээр киноны үүсэл, түүх, баримтат кино хэрхэн хийх зарчмуудыг бий болгож өгсөн. Өмнө нь бид дандаа оросуудтай хамтарч ажилладаг байсан. Харин Д.Жигжид гуай бол хамгийн анхны оператор. Тэрбээр 24 насандаа “Цогт тайж” киног хийн төрийн шагнал хүртсэн. Дөнгөж жүжигчин болоод удаагүй байхдаа “Сүхбаатар” кинонд тоглохоор болсон. Тэрбээр жүжигчдийг бэлтгэж, дэглэж байсан. М.Бадамгарав нь анх 1942 онд Монголын уран сайхны “Сүхбаатар” киноны нүүдэлчин айлын охин Долгор гэдэг эмэгтэйн дүрд тоглосноор кино жүжигчин болох анхны алхмаа эхэлсэн бөгөөд энэ нь өөрт дурсагдах мартагдашгүй дурсгал болжээ.
Уран бүтээлчдэдээ зориулж аймаг, сумдуудад музейг нь бий болгосон. Мөн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сурагчдад киног нь үзүүлсэн. Тэд өмнө нь мэддэггүй, үзээгүй кинонуудаа үзэж, Монголынхоо түүх, урлагийг ойлгож мэдэж авсан” гэв.

УГЗ найруулагч Ц.Зандраа нь Монголын анхны “Хоёр найз” нэртэй хүүхэлдэйн киног бүтээсэн, 1955 онд “Гэм нь урдаа” киногоороо нийгэмд буй алдаа дутагдлыг шүүмжилсэн, түүнчлэн “БНМАУ”, “Миний Монгол” зэрэг баримтат киногоороо кино урлагт мөнхлөгдсөн юм.
Гавьяат жүжигчин М.Бадамгарав нь олон сайхан эхийн дүрээр түмэн олондоо хүндлэгдсэн жүжигчин бөгөөд “Аман хуур” киноны Дарь, “Өглөө” киноны Тогмидын ээж Бадам, “Өнөр бүл” киноны үйлдвэрийн даргын эхнэрийн дүрийг цэнхэр дэлгэцнээ мөнхөрсөн билээ. Тэрбээр орчуулгын 200 гаруй кинонд дуу оруулсан байдаг.
Ардын жүжигчин, ХХ зууны манлай кино найруулагч Д.Жигжид нь “Шинэ Улаанбаатар” баримтат киноны зураг авч, зураглаачаар анх кино урлагт хөл тавьж, уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Тэрбээр “Манай аялгуу”, “Сэрэлт”, “Гэм нь урдаа”, “Цогт тайж 2” зэрэг кинонуудад зураглаачаар ажиллаж байжээ. Мөн “Ардын элч”, “Улаанбаатарт байгаа миний аав” “Түмний нэг”, “Хөдөөгийн баясгалан”, “Хүргэн хүү” зэрэг үзэгчдийн сэтгэлд тод үлдсэн сор бүтээлүүдийг найруулсан юм. Түүнийг “Зууны манлай кино найруулагч”-аар шалгаруулсан нь аргагүй биз ээ.
 
“Тэр минь ийм баатарлаг хүн болсонд бахархаж байна”
 Найруулагч Д.Жигжид гуайн гэргий Д.Бадамсүрэн ханийнхаа талаар дурсан ярихдаа:
“Энэ жил Хөвсгөл аймагт очиж нөхрийнхөө А үсэг заалгасан сургуульд нь 100 жилийн ойг тэмдэглэсэн. Төрж өссөн газрын байгаль дэлхий, ард иргэд нь өндөр сэтгэгдэлтэй хүлээж авсан. Тэр минь ийм баатарлаг хүн болсонд бахархаж байна. Бид хоёр чинь 40 жил ханилахдаа 11 хүүхдийг төрүүлсэн юм шүү дээ. Миний нөхөр уран бүтээлч учир би хүүхдүүдээ хараад, ард талд нь татлаа түлхээгүй байлгах гэж хичээдэг байсан. Түүний ажил үнэхээр чухал гэдгийг ойлгож байсан юм. Тухайн үед кино хийх гэж их уддаг, лав л гурав, дөрвөн улирал өнгөрдөг байсан. Тэгж бүтээсэн киноных нь анхны үзэгч нь би болно. Ер нь энэ салбарынхан уран бүтээлээ хянуулж шалгуулаад гэр бүл, ажилчдадаа хамгийн түрүүлж үзүүлдэг. Үзчихээд ирэхэд ямар сэтгэгдэл төрсөн бэ гээд л асуучихдаг байсан. Миний сэтгэлд үлдсэн кино нь нөхрийн минь найруулсан “Ардын элч” кино. Бид хоёр хоёулаа энэ кинондоо хайртай” гэв.
 
Мөн Ардын жүжигчин, кино найруулагч Г. Жигжидсүрэн түүний тухай:
“Жигжид гуай бол Монголын үндэсний кино урлагийн өвөрмөц дүр төрхийг бүтээлүүдээрээ бий болгож чадсан. Тухайн үеийн үзэгчид энэ Жигжид гуайн кадр байна гэж мэддэг. Тэрбээр Хөвсгөл аймагт төрж өссөн ба Монгол ахуйг маш сайн мэддэг байсан. Түүний мэдлэг чадвар нь уран бүтээл хийж, найруулагч болоход их том үүрэг гүйцэтгэсэн гэж бодогддог” хэмээн хуучилсан юм.
 
Б.Мөнхбайгаль
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 2 сэтгэгдэл
198945.71.185.42
Its such as you lear myy thoughts! You seem to grasp so muhch about this, suhch as you wrote the guide in it or something. I think that you can do with a few % to power the message home a bit, hoqever other thsn that, this is magnificent blog. A great read. Iwill definitely be back. คาสิโนฟรีไม่ต้องลงทะเบียน homepae คลับ 24
2021/08/12
1975139.155.7.26
If you desire to grow your experience only keep visiting this website aand be updated with the most up-to-date information posted here. Apuestas electorales websitge apuestas deportivas apuestas dee fútbol online
2021/06/11
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com