Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Керамик урлал нь ус, гал, шавар гурав нийлээд гайхамшгийг бүтээж буй хэрэг
Интернэт компьютер, соронзон орчноосоо түр ч болов холдож, хотын чимээ шуугиантай стресстэй байдлаасаа ангижирч, өөрийн гараар ваар, аяга таваг гээд хүссэн бүхнээ урлах боломжтой. Манай улсад ч нэг үеэ бодвол энэ урлалыг сонирхох хүмүүс цөөнгүй болсон.
Шаазан эдлэл гэдэг шаггүй ур ухаан, урт хугацааны хөдөлмөр, тэсвэр тэвчээрийн дүнд бий болдог нарийн төвөгтэй, нандин урлагийн бүтээл. Хэдэн зууны турш бүрэн бүтэн хадгалагдсаар ирсэн ваар ганцхан хайнга үйлдлийн улмаас эргэн хэзээ ч эвлэхгүй шаврын хэлтэрхий болон хувирдаг. Ийм л эмзэг хэр нь гайхалтай ур хийц агуулдагтаа шаазан урлалын үнэ цэн оршдог болов уу. Он цаг улирах тусам үнэ цэн нь өссөөр байдаг урлагийн эл төрөл дэлхийн олон оронд тархсан ба Турк, Болгар, Хятад, Солонгос, Япон зэрэг оронд илүү хөгжжээ. Манай уран бүтээлчид ч урлагийн энэ төрлийг өндөр түвшинд хөгжүүлж, өөрсдийн гэсэн ур хийцийг бий болгосон.

Керамик гэдэг нь эртний грекээс  гаралтай үг бөгөөд “Хүрдний урлаг” гэсэн утгатай. Энэ нь эрт дээр үеэс хүмүүсийн хэрэгцээн дээр үндэслэн бий болж хөгжсөн урлаг. Археологийн олдворууд дотор керамикаар хийсэн зүйлс асар том орон зайг эзэлдэг. Социализмын үед Төв аймагт керамикийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж, төрөл бүрийн бэлэг дурсгал болон ахуйн хэрэгцээний олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг гаргадаг байсан. Өөрийн лабораторитай, өөрсдөө шавраа боловсруулдаг байв.
 
Керамик бол эко урлаг
Керамик бол эко урлаг. Учир нь байгалийн шаврыг ашиглан галын энергиэр хүн өөрийн гараар дахин давтагдашгүй бүтээл урладаг. Керамик урлалын гол түүхий эд нь шавар шороо юм. Шаврыг энгийн гар аргаар болон үйлдвэрлэлийн гэсэн хоёр аргаар боловсруулдаг. Хамгийн гол нь хүнсний зориулалтаар хэрэглэдэг шавар байх ёстой. Энэ нь керамик урлагийн гол онцлог. Дээр үед байсан манай керамикийн үйлдвэр өөрийн лабораторитай байсан. Түүндээ шав¬рыг шинжилж үзээд ашигладаг байжээ. Өөрөөр хэлбэл, хамгийн чухал түүхий эдээ гаднаас оруулж ирэх шаардлагагүй, эх орныхоо хөрсөн дэх шаврыг хэрэглэж байсан гэсэн үг. Одоо бол голдуу Орос, Хятад, Солонгос улсаас шавраа оруулж ирдэг бол зарим уран бүтээлчид монгол шавраа ашиглах нь бий. Манайд шаазангийн шаврыг Дундговь, Өмнөговь, Дорноговь аймгаас авчирдаг.
Нойтон шавраас эхлээд гар ажиллагааны үр дүнд, хатаах, пааландах, шатаах гээд 4-5 шат дамжлагын дараа керамик бүтээгдэхүүн бий болдог. 1200 градуст 12 цаг шатааж байж галд нэн тэсвэртэй, бат бөх керамик бүтээгдэхүүн гарч ирдэг. Ийнхүү шавраар бэлэг дурсгал, гоёл чимэглэл, төрөл бүрийн урлагийн бүтээл хийж болно. Керамик гэдэг нь олон улсын, ерөнхий нэршил. Дотроо керамик ваар урлал, гоёл чимэглэл, шаазан, интерьер, ахуйн хэрэглээний гээд олон төрөлтэй. Наад зах нь 00-ын өрөөний тосгуур, суултуур, ванныг хүртэл керамикаар хийдэг. Эдгээрээс гоёл чимэглэлийн керамик нь илүү нарийн ур хийц шаарддаг, урлагийн бүтээлийн түвшинд үнэлэгдэнэ.
Керамик дотроо шаазан урлал гэхээр хятадууд зонхилдог. Гэтэл европчууд ахуйн хэрэглээ тал руу нь өндөр хөгжүүлсэн байх жишээтэй. Керамикаар хийж болох зүйлс олон байна. Түүнчлэн хотынхоо тохижилтод хувь нэмрээ оруулан цэцэрлэг болон хүрээлэнгүүдэд шавар баримлууд хүртэл хийж болох юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд буй баримлуудын бүтээлийн эх загварыг мэргэжлийн хүмүүс гаргадаг ч улсаас бага төсөв баталдгаас болж шаардлага хангахгүй материалаар урлаж буйгаас манай улс энэ урлагийн талаар хэр ойлголттой байгааг харж болно. Уг нь гал, ус бороо, цасанд тэсвэртэй, олон зуун жилийн настай, өнгө зүсээ алддаггүй керамик урлагийн томоохон бүтээлээр хотынхоо өнгө төрхийг чимэх нь залуус, хөгшид, хүүхдүүд гэлтгүй хүн болгонд таалагддаг.

Хятадад шаазанд зориулсан паалан байх бөгөөд шавар нь хүртэл шаазанд зориулсан, маш өндөр градуст шатдаг. Хэдэн жилийн өмнө Хятадын Шандун хааны хэрэглэж байсан жижигхэн шаазан аяга 34 сая ам.доллароор зарагдсан. Үнэ өртөг нь юундаа байна гэхээр нэгдүгээрт, дээд зэргийн чанартай шавар. Хоёрдугаарт, ганцхан хувь хийгдсэнээрээ үнэ цэнтэй байгаа юм. Гэхдээ шаазанг цор ганц хийснээс үйлдвэрлэлд нэвтрүүлж олон хувь гаргах нь илүү ашигтай байдаг. Ер нь, шаазан гэдэг маш том соёл. Эдийн соёлоос гадна тухайн улсын хүн зоны ахуй амьдрал, хүсэл мөрөөдөл, үнэт зүйл, ялалт амжилт, баяр бахдалыг багтаадаг. Үе үеийн шаазан урлалууд дээр тухайн цаг үеийн түүхэн үйл явдал, нэр алдар нь түгсэн хүмүүс, бичиг соёл гээд бүх л зүйлээ багтаасан байдаг. Орос шаазан л гэхэд тэндхийн байгаль, соёл, зан заншил, бүсгүйчүүдийг харуулдаг бол хятад шаазан хэт эрээн мяраан ч гэлээ хятад хүний гоо зүйн ойлголт, мэдэгдэхүүн, үнэлэмжийг гаргадаг.
Керамик урлаг нь тэвчээртэй байж, аливаад тогтвор суурьшилтай хандах зан чанарт суралцуулна. Түүнчлэн дүрслэх урлаг, гоо зүйн мэдрэмжтэй болгодог.
 
Б.Мөнхбайгаль
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com