Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Өөдөө урсах өнгө

  “Mongol Mountaineering” цахим сэтгүүлийн санаачлагч, уулчин, зураач Ч.Ариунзулын уулын авиралт болон уран бүтээлийн тайлан үзэсгэлэн 2019 оны арваннэгдүгээр сарын 22-нд нээлтээ хийснээс хойш үргэлжлэн гарч байна.  Спортын мастер Ч.Ариунзул нь Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, тив дэлхийн олон өндөр уулсаар 10 гаруй жил аялал авирах явцдаа, уулсын орчинд, халуун уур амьсгалд нь бүтээсэн усан будгийн бүтээлүүдээ дэлгэжээ.
  Мөн авирагч, зураач үзэсгэлэнгийн туршид уулын авиралт, уран зурагтай холбоотой сонирхолтой уулзалтууд, арга хэмжээнүүд зохион байгууллаа. Тухайлбал “Миний хобби” сэдэвт ярилцлага, 
Уулчин Б. Гангаамаатай уулын авиралтын талаар ярилцлага, “Уулчдын дуу хоолой” мөнх цаст уулан дахь хог хаягдлын талаар  хэлэлцүүлэг яриа,  Монголын Усан будгийн холбооны зураачид оролцсон усан будгаар зурах нээлттэй үзүүлбэр, анчин, зураач, аялагч Н. Лхагвасүрэнгийн хобби болон уран бүтээлийн уулзалт, торгон дээр хэрхэн грунт тавьж усан будгаар зурах талаар сургалт, зөвлөгөөг өгөв.  Мөн  зураач, гэрэл зурагчин, аялагч Д. Амараа “Дөрвөн зүгийн аяс” нэртэй уран бүтээлийнхээ тухай сонирхолтой яриа,  анималист зураач Болортуяа “Аялал өөрөө урлаг” сэдэвт үүргэвчтэй арт аяллынхаа талаар сонирхуулсан өгөөжтэй, сонирхолтой үзэсгэлэн дэлгэгдэж байна.
  Ч.Ариунзулын усан будгийн бүтээлүүд нь байгалийн сүр хүчийг илтгэсэн нууцлаг шинжтэй хэрнээ хүн байгаль хоёрын харилцаа, тэнцвэргүй тулаанд хүч сорьж буй хүмүүсийн эр зоригийг илтгэн харуулж чаджээ. Тэр зөвхөн цас мөсний орон өндөр уулыг ч бус Монголын дөрвөн улирлын өнгө төрхийг усан будгаар илэрхийлсэн байна. Хаврын ягаан тэнгэр, гэсч буй гол, нахиалж буй бургас гээд цаанаа л нэг зөөлөн өнгө аястай бол өндөр уулын авиралтын сэдэвтэй зургуудаас нь уулын дагжим салхи шилбүүрдэх шиг мэдрэмж төрнө.
  Уулчин хүн эрэмгий зориг, хүсэл мөрөөдлөөрөө өндөр уул өөд авирдаг. Хүний хөл хөх тэнгэрийн доохно гишгэх нь хэзээнээс хүний өөрийгөө сорьдог хамгийн дээд сорилт ч байж мэднэ. Тиймээс л тэр үзэсгэлэнгээ “Өөдөө урсах өнгө” хэмээн нэрийдсэн буй за.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com