Монгол Улсын 6 удаагийн “Латин формейшн” бүжгийн аварга “Moon dance” хамтлагийн бүжигчид Германд болох ДАШТ-д оролцохоор тус улсыг зорилоо.
Тэд дэлхийн цэнгээнт бүжгийн шилдгүүдтэй зургаа дахь удаагаа оролцох гэж байгаа юм. “Мөсөн хатан” бүжгээр Дэлхийн аваргын цомыг хоёр удаа хүртжээ. Мөн ДАШТ-ийн шагналт тав, зургадугаар байрт шалгарч байсан юм. Маргааш буюу арванхоёрдугаар дугаар сарын 07-нд эхлэх ДАШТ-д “Moon dance” хамтлагийнхан “Шонхор” хэмээх бүжгээрээ өрсөлдөх юм байна.