Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Венецийн 58 дугаар биеннальд Монгол Улсын үзэсгэлэн шилдгийн нэг нь болов

 Их Британийн эзэн хааны шагналт, Лондонгийн Хейуорд галерейн захирал, куратор Ралф Ругофын удирдсан “Сонирхолтой цаг үед амьдрах болтугай” нэртэй Венецийн дүрслэх урлагийн 58 дугаар олон улсын биенналь долоон сарын туршид үргэлжилж албан ёсоор хаалаа. Энэ жилийн наадмын нээлтэд 25000 орчим олон улсад нэр нөлөөтэй урлаг судлаачид, уран бүтээлчид, цуглуулагчид, улс төрчид ирж оролцсон бол нийт 600 мянган хүн үзэж, Хилари Клинтон, жүжигчин Брэд Пит, Жули Эндрюс зэрэг олон алдартнууд зочилсон байна.

Олон улсад нэр хүндээр тэргүүлдэг энэхүү наадамд энэ жил 89 орон оролцсоноос Гана, Мадагаскар, Малайз, Пакистан улсууд анх удаа оролцжээ. Монгол Улс гурав дахь удаагаа “Агшин зуур” нэртэй үзэсгэлэнгээр амжилттай оролцлоо. Монголын үзэсгэлэнг 80 мянган хүн үзэж сонирхсон бөгөөд олон улсын 30 гаруй сэтгүүл хамгийн шилдэг үзэсгэлэнгийн тоонд жагсаасан байна. “Агшин Зуур” үзэсгэлэнд нийлэг материалаар бүтээсэн хар өнгийн абстракт баримлууд байршсан онцлог байлаа. Үзэсгэлэнгийн орон зайнд хөөмэйч Н.Ашит, Д.Дамдин, А.Ундармаа, Д.Даваасүрэн нар Германы домогт уран бүтээлч Карстэн Николайн хамт харилцан үйлдэлт авиан дүрслэлийн туршилтыг хийсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com