Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Зөөгчөө, Дуучин Болд+ Хар сарнай Амараа+ Киви... хачирт нь Хишигдалайг авч болох уу?

САНТА ЧИ БУУЖ ӨГӨӨД БУГАА УНААД БУЦ. МОНГОЛ ӨВЛИЙН ӨВӨӨГӨӨС....

 Шинэ жилийн шилдэг, цогц, багц, супер үйлчилгээг манайхаас аваарай гэсэн зар реклам пиг. Муу юм биш сайхан л хэрэг. Монголчууд ямар ч баяраар учиргүй их ууж идэх нь утга учиргүй харин үзэж харах, имэрч мэдрэх зүйлтэй өөрсдийгөө юухнаар ч болов цэнгэн хөгжүүлж баярлаж чаддаг болсны жишээ л дээ. Why not?
 Тэгээд ч олон баяр дотроос хамгийн доргио оргилуун олноороо нэг дор баярладаг нь Шинэ жилийн баяр.
 Хүүхэд наснаас Шинэ жилийг утгатай болгож ирсэн нь Өвлийн өвөө шүү дээ. Одоогийн өвөө нар үнэ мөнгөтэй болсноос биш “Цан хүүрэг татуулан цасан охидтойгоо ойн олон ан амьтдаа дагуулан” орж ирэх нь сайхан л байдаг. Шинэ жилийн баяр бас хамгийн их адал явдал, паянтай баяр. Нэг ангийн эцэг эхчүүд сургууль дээрээ санта, монгол өвлийн өвөө хоёрын алийг нь авчрахаа шийдэж чадахгүй бүтэн гурван цаг хуралджээ. Эцэст нь хүүхдүүдээс саналыг нь сонсон санал хураатал 50, 50 хувь болчхоод маргалдаад байсан тул хүүхдүүдийнхээ таалалд нийцүүлэхээр хоёуланг нь урьж авчирчээ.
 Ер нь өвлийн өвөө мода-наас гараагүй байна. Тэгвэл ямар үнэ ханштайгаар шинэ жилийн цэнгүүнд морилон ирдэг юм бол оо. Бас ганц боломж, зах зээл нь юм болохоор муу Сантагаа монгол өвлийн өвөө хөөрхөн харилхдаг бололтой юм аа. Нэг өвлийн өвөө өөрийгөө түрээслүүлэх тухай поостондоо “ САНТА бро МОНГОЛ ӨВГӨН нэгэнт эрчийг авсан одоо БУУЖ ӨГ! Цасан охид чинь хүртэл намайг сонголоо одоо БУГАА УНААД БУЦ! Diss to Santa” гэж бичжээ. Тэгвэл урт цагаан сахалтай, уужим цэнхэр дээлтэй монгол өвлийн өвөөгийн үнэ ханш цасан охин нь хэдэн тоотой байхаас шалтгаалаад өөр өөр аж. Өвлийн өвөө маань ер нь ганцаараа явах дургүй учраас нэг цасан охин, нэжгээд цасан охинтой байх уу мөн дуучдаа, бүжгийн хамтлагтайгаа дагуулж “багцаараа” явах дуртай аж. Гэхдээ мэдээж үнэ нь тэр тусмаа л өндөр. Өвөө нарын шинэ жилийн маркетинг жил бүр сонин содон болсоор байна. Энэ жилээс амьд цаа бугаа дагуулаад ирдэг өвлийн өвөө моданд орж байгаа аж. Цаа бугатай өвөөгийн ханш нь нэг цасан охиныхоос өндөр гэдгийг ч хэлье.
 Өвлийн өвөө ажлаа аль хэдийнээ хийгээд эхэлчихсэн. Эрэлт янз бүр л байгаа аж. Багцаараа түрээсэнд явбал арай ашигтай байдаг талаараа нэгэн өвөө хуучиллаа. Харин өвөө нар маань албан байгууллагын дарга нараас бэлэг аваад буцаагаад бидэндээ өгдгийг л нэг сайн ойлгож өгөхгүй байгаа юм даа.

Зөөгчөө, Дуучин Болд + Хар сарнай Амараа + Киви... хачирт нь Хишигдалайг авч болох уу?


 Шинэ жилийн дараагийн хамгийн гоё хийгээд настер нэмдэг зүйл бол урлагийн тоглолт. Мэдээж хамгийн рок попын хамгийн суперүүдээ шинэ жилээрээ ганц хараад, хамт хөргөө татуулчих сонирхолтой. Гэхдээ энэ чинь боломжгүй. Нөгөө шинэ залуу хамтлаг дуучид маань ч гэсэн ашиг орлоготой ажилламаар л байгаа шүү дээ. Тиймээс сүүлийн жилүүдэд тэднийг том жижиггүй, өвөөтэй охидтой, юутай хээтэй нь “баздаг” шинэ үйлчилгээ гараад буй. Энэ үйлчилгээг энэ оны хувьд цогц, багц хэмээн тодорхойлж байна. Хамтлаг дуучдыг баздаг маркетингийн компаниудад хандан дуучдын зургийг харж байгаад яг л хоолны газарт “Зөөгч өө, нэг цуйван+ нэг шарсан мах+ хоёр аяга сүүтэй цай...аа бас хоёр хүйтэн пиво авъя” гэдэг шиг л захиалж болох юм.
 Уг нь бидний шинэ жилийн мөрөөдөл бол “Сараа+ Чингисийн Жагай+ Хү хамтлаг+ Moon dance” гэх мэтээр явна л даа. Арай ч тийм зоргоороо мөрөөдөл гэж юу байх вэ. Ер нь (Хар сарнай Амараа+ Болд+ Киви)+ хачирт нь Хишигдалай байгаа юм байна. Болно болно. Бас өвөөг охинтой нь, хөтлөгчтэй нь заавал авах ёстой”...гэсэн цэс үйлчилж байгаа юм. Ингээд эднийгээ базаад нэг үнэ бий. Захиалгаа яг санаснаараа багцаар нь өгчихвөл санаа амар. Хүлээх л үлдлээ...
“Базуулсан” багц, цогц үйлчилгээгээ ирэхээс нь өмнө гурван хундага тогтоогоод тэднийхээ хөгжмийн аянд дүпсс дапссс.... бүжиглэцгээе комоон бээби... Шинэ жил сайхаан.
Цэвэрхэн хэрэглэсэн наадаг
хөх порокотолно (наргиа)
 Энэ бол хэтрүүлэг. Гэхдээ шинэ жилийн үйлчилгээнд прокот байдаг. Өөрт байхгүй болон худалдаж авах хэрэгцээгүй гэж үзсэн даашинзаа түр түрээслэн өмсөхийг хэлдэг. Энэ үйлчилгээ өнөө цагт туфль, хослох цүнхтэйгээ болжээ. Дан даашинз мэдээж өөр үнэтэй. Түүнтэй хослох ээмэг зүүлт, цүнх гээд бас өөр өөр. Дан даашинз энэ жил 25000-60,000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Дамжуулж өмссөн даашинзны ариун цэврийн асуудлыг хувь хүн, бурхан хоёр л мэдэх хэрэг. Баяраар өөрт таалагдсанаа эдэл ж хэрэглэх нь хувь хүний асуудал учраас бидэнд хамаагүй . Нэгэнт ийм эрэлт байдгаас үйлчилгээ нь байгаа байх. Мөн ресторан, караокений даллан дуудсан үйлчилгээнүүд жил бүр нэмэгдсээр байна. Энэ жил рестораны цэстэйгээ хамтлаг дуучид, өвлийн өвгөнтэй нь түрээслэн баярлахад 4,500,000-40 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа аж. Мөн ихэнхдээ бүсгүйчүүдийн шинэ жилээр хэрэглэдэг наадаг хөх, мөргүй хөхөвч, торон оймс, тирко, ээмэг, зүүлт зэргийн захиалгат хүргэлтийн үйлчилгээ эдгээр өдрүүдэд хүчээ аваад байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com