Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Алтан бөмбөрцөг 77

 Жил бүрийн нэгдүгээр сард зохион байгуулагддаг “Алтан бөмбөрцөг” кино наадам энэ удаа Лос-Анжелес хотноо 77 дахь удаагаа болж дэлхий дахины шүтээн болсон алдартнууд нэгэн дор цуглаж, түүнийг дагаад дэлхий дахины хэвлэл мэдээллүүд, гэрэл зурагчид бужигнасан томоохон үйл явдал боллоо. “Алтан бөмбөрцөг” наадам кино урлагийн салбарын шагнал гардуулах улирлыг ийнхүү эхлүүлэхийн зэрэгцээ тухайн жилийн киноны болон загварын чиг хандлагыг тодорхойлдог гэхэд болно.

 Энэ жилийн наадам цаг уурын өөрчлөлтийн эсрэг уриатай согтууруулах ундаатай ярилцлагатай гээд гэнэтийн сонин үйл явдлууд ихтэй болов. Түүнчлэн жүжигчин Рассель Крөү Австрали улсад ойн түймэртэй тэмцэх бэлтгэлээ хангаж байгаа тул наадамд өөрийн биеэр хүрэлцэн ирж шагналаа гардан авч чадаагүй юм. Мөн HBO сувгийн бүтээл GOT буюу Хаадын тоглоом дэлгэцийн шилдэг цувралаар шалгарна гэсэн найдлага тавьж байсан ч шагнал авсангүй. Дэлхий дахиныг шуугиулж байсан тус цувралын сүүлийн ангиуд сайн хийгдээгүй хэмээн зарим үзэгчид дүгнэж байсантай холбоотой.

 “Алтан бөмбөрцөг” наадмын номинацын нэр дэвшигчид болон ялагчдыг тодруулахдаа 90 орчим улсын 9000 гаруй гишүүнээс санал авах ба энэ нь нэлээд ширүүн өрсөлдөөнтэй болжээ.
Энэ жилийн наадмын онцлох гол үйл явдал нь анх удаа Ази жүжигчин шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин болж, Хоакин Феникс Жокерын дүрээр хүртэх ёстой шагналаа хүртсэн юм. “Жокер” кино нь нээлтээ хийсэн цагаасаа эхлэн дэлхий дахинд алдаршиж, нийгэм буюу хүмүүс хоорондын харилцааг чадварлаг харуулсан кино гэдгээ баталсан.

 Кино найруулагч Сэм Мендес "шилдэг найруулагч" шагналыг хүртсэн бол түүний бүтээсэн Дэлхийн нэгдүгээр дайны тухай өгүүлэх "1917" кино бүтээл "шилдэг кино" номинацад түрүүлжээ. Энэ үдэш Квентин Тарантиногийн бүтээсэн "Once Upon a Time in Hollywood" кино хэд, хэдэн шагнал хүртлээ. Тухайлбал, тус кино нь "шилдэг инээдмийн кино", "шилдэг кино зохиол" номинацад ялалт байгуулсан бол жүжигчин Брэд Питт "шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин" шагналын эзэн болжээ.

 Түүнээс гадна жүжигчин Awkwafina "The Farewell" киногоороо "инээдмийн драм киноны шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг хүртсэнээр бүрэн хэмжээний киноны төрөлд эмэгтэй гол дүрийн жүжигчний шагнал авсан анхны Ази гаралтай жүжигчин болж түүхэнд бичигдлээ. Мөн алдарт жүжигчин Том Хэнкс кино урлагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө Сесиль Б. ДеМиллийн нэрэмжит хүндэт шагналын эзэн болсон юм.

 Харин телевизийн салбарын бүтээлүүдийн хувьд "Succession", "Chernobyl", "Fleabag" цувралууд ялалт байгуулсан бол Оливия Колман, Фиби Уоллер-Бридж, Брайан Кокс зэрэг жүжигчид өөрсдийн бүтээсэн дүрүүдээрээ шилдэг нь болж чадсан юм.
Энэ удаагийн наадмын үеэр Леонардо Ди Каприо, Брэд Питт, Женнифер Анистон, Риз Уиттерспун зэрэг олон алдартнууд үдшийн турш шагнал гардуулах нь анхаарлын төвд байлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com