Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
Ц.Түвшинтөгс: ДБЭТ-ын барилгыг нураахгүй. Энэ хариултаар эргэлзээнд цэг тавья

М.Содон

 Дуурь бүжгийн эрдмийн театр хоёрдугаар сарын тоглолтоо цуцалж, байнгын үзэгчдээсээ уучлал хүссэн. Уран бүтээлчдээ нэг сар амраагаад зун нөхөж ажиллах төлөвлөгөөтэй байгааг бид мэдээлсэн билээ. Тэгвэл ямар бэрхшээл тулгарч, юуны улмаас ийм шийдвэр гаргасныг тус театрын дарга Ц.Түвшинтөгсөөс тодрууллаа.

-Жилийн өмнө хуваариа гаргаад, тоглолтоо яг цагтаа эхэлдэг соёлоороо бусдыгаа уриалдаг театр хоёрдугаар сарын тоглолтоо бүхэлд нь цуцаллаа. Юу болов оо?
-Тайзан дээр сайхан уран бүтээл тоглож байгаа ч танхим нь хэр зэрэг хүйтэн байдаг вэ гэдгийг манай театрт тоглолт үзэж байсан хүмүүс мэднэ дээ. Театрын халаалтын асуудал хүнд байгаа нь тоглолтоо цуцлах эхний шалтгаан боллоо. Бид жилийн турш хөтөлбөр гаргаад тоглодог. Энэ удаа зөвхөн хоёрдугаар сарын тоглолтын хуваарийг өөрчлөөд байнгын үйлчлүүлэгчдээсээ уучлал гуйсан. Сүүлийн гурван жилийн турш манай байнгын үйлчлүүлэгчид даардаг тухайгаа илэрхийлж байсан судалгаа ч бий. Сонгодог урлагийн энэ том театр үзэгчдийнхээ ая тухыг хангасан байх хэрэгтэй.

 Анх манай театрын барилга баригдахдаа халаалт дулааны систем нь дээрээ байрласан байжээ. Одоо энэ систем нь ажиллахаа больчихсон. Үзэгчдээ дааруулахгүйн тулд бид цахилгаан халаагуур энд тэнд байрлуулчихсан, хөгжмийн яамандаа хүртэл хоёр хэвтээ, дөрвөн босоо халаагуур тавьчихсан байгаа. Хүйтний улиралд бид цахилгаан, дулааны зардалд маш их мөнгө зориулдаг. Үнэхээр үнэнд гүйцэгдэж байгаа учраас ийм хүйтэн нэг сарын тоглолтыг цуцалж байгаа юм.

 Түүнээс гадна манай 70 жилийн ой энэ жил тохиож байгаа учраас уран бүтээлчдээ зуны турш амраахгүй. “Хар хорум” дууриа сэргээж, Өвөрхангай аймгийн Хар хоринд очиж тоглоно. Богд хааны ордон музей, Чойжин ламын музейтэй хамтран задгай талбайн тоглолт хийнэ. Мөн манай театр үүдээ нээхдээ “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг дуурь болгон 1000 дахь тоглолтыг нь хийсэн байдаг. Тэгэхээр “Учиртай гурван толгой” дуурьтаа ач холбогдон өгөн бэлдэж байгаа. Энэ бол хоёр дахь шалтгаан

-Сошиалд УДБЭТ, УДЭТ-ын барилгыг нураахыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж байна. Үнэхээр та бүхэн нураах бодолтой байгаа гэж үү?
-Нураахгүй ээ. Энэ яригдаад байгаа асуудалд цэг тавья. Олон түмний сэтгэл хоёрдоод байгаа учраас бид бодит байдлыг үзүүлж, өнгөрсөн намаржин ярилаа. Энэ жил манай театрын шинэтгэлийн зураг төсөв болон хүчитгэлд зориулан хоёр тэрбум төгрөг төсөвлөсөн. Дэлхийн хэмжээний театр болохын тулд тайзаа шинэчлэх, үзэгчдийн танхимаа сайжруулах гэх мэт тулгамдсан ажил байна. Үүнийг шийдвэрлэх нь шинэтгэлийн зорилго болохоос биш 70 жилийн турш нийслэлийн иргэдийн нүдэнд дасал болж, сэтгэлд хоногшсон энэ ягаан театр, өндөр цагаан баганыг нураах зорилгогүй юм аа. Тайван байж болно, театраа бид нураахгүй. Зураг төсөл, барилгын ажилтай холбоотой мэргэжлийн байгууллага таван сарын турш манай театрт ажиллаж байна. Модон дам нуруутай, шувуун оройтой учраас үүнийг нь хүчитгэж, учирч болох эрсдэлийг урьдчилан харж, судалгаа хийж, тооцоотой ажиллаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com