Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Сальвадор Далийн сонгодог зургуудыг Москвад дэлгэлээ

Х.БАЯР

 ОХУ-ын нийслэл Москвагийн “Манеж”-д өнгөрөгч ХХ зууны хамгийн шилдэг зураачдын нэг Сальвадор Далийн зургийн үзэсгэлэн нээжээ. Өмнө нь бүтээл нь орост дэлгэгдэж байгаагүй сюрреализмын энэ алдарт төлөөлөгчийн баримал, уран зураг, усан будаг, зураасан зураг зэрэг нийт 180 бүтээлийг энд дэлгэн үзүүлж байгаа юм байна. Үзэсгэлэн хүссэн хүн бүхэнд нээлттэй.

 ХХ зуун бол бүхэлдээ Сальвадор Далийн уран бүтээлийн тайз байсан гэж болно. Түүний уран бүтээлийг зарим хүмүүс хосгүй гэж шүтэж байхад нөгөө хэсэг нь гажиг хэмээдэг байсан. Өөрийгөө сюрреализмын эзэн хаан хэмээн өргөмжилсөн тэрээр параноидеалийн шүүмжийг үндэслэсэн. Сальвадор Далийг тухайн үед өндрөөр үнэлж байсныг Германы сэтгэлзүйч Зигмунд Фрейд “Тэр бол жинхэнэ шүтэн бишрэгч” гэдгээр илэрхийлж болох байх.

 “Энэ бол Далийн ховор зургуудыг нэг дороос нүдээрээ үзэх ховор боломж” гэж А.С.Пушкиний нэрэмжит Улсын дүрслэх урлагийн музейн захирал Марина Лошак хэлсэн байна. Испанийн зураач, барималч, найруулагч, зохиолч Сальвадор Дали буюу бүтэн нэрээрээ Сальвадор Доме́нек Фелип Жасинт Дали Доме́нек, маркиз де Дали де Пу́боль 1904 оны тавдугаар сарын 11-нд төрж 1989 онд насан эцэслэсэн, сюрреализмын гол төлөөлөгч аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com