Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
Солонгосын “Паразит” 4 “Оскар” авснаар ёслол өндөрлөлөө

 Америкийн кино академийн тэргүүн шагнал “Оскар”-ын шагнал гардуулах 92 дахь удаагийн ёслол хоёрдугаар сарын 9-ний ням гаргийн орой Лос-Анжелосын Dolby Theatre театрт боллоо. Энэ удаа энэ хүндтэй шагналлд нэр дэвшсэн эмэгтэй найруулагч байсангүй гэсэн шүүмжлэл бас дагалдаж байан ч уламжлал ёсоороо улаан хивсний ёслолоор эхэлсэн байна.

Холливудын жүжигчин Том Хэнкс улаан хивсэн дээр хөтлөгчийн хамт суниаж эр чадлаа гайхуулан олныг шуугуиулжээ.

Шилдэг эрэгтэй дүрийн шагналыг “Жокер” киноны гол дүрд тоглосон Хоакин Феникс хүртлээ. “Жокер” кино энэ жил прокатын орлогоороо дэлхий дахинд тэргүүлж байгаа юм.

Харин эмэгтэй шилдэг жүжигчнээр “Жуди” киноны гол дүрийн жүжигчин Рене Зеллвегер “Оскар” хүртсэн байна.

Шилдэг найруулагчийн шагналыг солонгосын “Паразит” киног найруулсан Пон Жун Хо хүртэж байна. 

Гадаад хэл дээрх шилдэг киногоор солонгосын найруулагч Пон Жун Хогийн  “Паразит” кино хүртжээ.

“Паразит” кино мөн шилдэг зохиолын “Оскар” хүртсэн байна.

Ийн “Оскар”-ын гурван шагнал хүртсэн энэ солонгос  киноо энэ жилийн хамгийн шилдэг киногоор шалгарч дахин нэг “Оскар” хүртлээ. Энэ бол англиас өөр хэл дээр бүтээсэн кино шилдэг киноны шагнал хүртсэн анхны тохиолдол байлаа.

Хоёрдугаар дүрийн шилдэг жүжигчнээр холливудын жүжигчин Брэд Питт Квентин Трантиногийн “Холливудад нэг удаа” киноны дүрээрээ хүртжээ. 

“Рокетмэн” киноны дууг дуулсан британийн дуучин Элтон Жон  хүртсэн бол “Жокер” киноны хөгжим бичсэн хөгжмийн зохиолч Хильдур Гуднадоттир хүртэж байна.

Нүүр будалт, үс засалтаар канадын найруулагч Жей Роучийн “Дуулиан” кино авлаа.

Сэм Мэндесийн найруулж АНУ,Энэтхэг, Испани, Их британийн хамтран хийсэн “1917” кино шилдэг эффектээрээ “Оскар”-ын баримал хүртжээ.

Харин Оператор, зураг авалтаараа мөн “1917” киноны зураг авсан Рожер Дикинс ахлагчтай баг нэр хүндтэй энэ шагналын эзэн болжээ. 

 Зургийн шилдэг эвлүүлгээр “Ford, Ferrari-ийн эсрэг” киноны эвлүүлэгч Майкл Маккускер,  Эндрю Бакленд “Оскар”ын шагналын эзэд болжээ.

“Ford, Ferrari-ийн эсрэг” кино бас дахиад дууны эвлүүлгээрээ дахин нэг “Оскар” хүртсэн бол “Шилдэг дуу авиа”-гаар өмнөх “1917” кино дахиад “Оскар”ын баримал авчээ.

Хоёрдугаар дүрийн шилдэг эмэгтэйн шагналыг “Гэрлэлтийн түүх” киноны жүжигчин Лора Дерн хүртсэн байна.

“Шилдэг баримтат” киноны “Оскар”-ыг Стивен Богнар, Жулия Рейхард нарын найруулсан “Америкийн фабрик” кино авсан бол богино хэмжээний шилдэг баримтат киноны шагналыг “Эмэгтэй хүүхэд байлдаан болж байга агазарт скетбордоор яаж тоглох вэ” гэдэг кино хүртсэн байна 

Хувцасны шилдэг зураачийн шагналыг Грета Гервигийн найруулсан “Бяцхан эмэгтэйчүүд” киноны зураачид хүртжээ 

Шилдэг уран сайхны дүрслэлийн “Оскар”ын шагналыг “Холливудад нэг удаа” кино хүртсэн байна. 

Богино хэмжээний шилдэг киноны шагналыг Маршалл Карригийн “Эсрэг талын цонх” авчээ.

Инээдмийн уран сайхны киноны “Оскар” шагналыг “Молтогчин туулай Жожо” хүртэж найруулагч Тайка Вайтити шагналаа гардан авчээ. 

Богино  хэмжээний хүүхэлдэйн кинонд “Үсээ хайрлах нь” кино хүртсэний шагналыг саяхан онгоцны ослоор амь үрэгдсэн сагсан бөмбөгч Коби Брайантад зориуллаа гэсэн байна.

Харин бүрэн хэмжээний хүүхэлдэйн киноны “Оскар”-ыг “Тоглоом 4-ийн түүх” кино хүртэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com