Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Орчин үеийн урлаг ба хүмүүс

 Талын нүүдэлчдийн задгай, чөлөөт сэтгэлгээ дэлхийн орчин үеийн урлагийн бүхий л төрөл зүйлийг өөрийнхөөрөө хөгжүүлэн цэцэглүүлж байна. 

Ямар нэгэн урсгал чиглэлд хамааруулан томъёолоход хүртэл хэцүү орчин үеийн урлагийн олон төрлөөс энд маш цөөхнийг болон эгэл жирийн уран бүтээлчдээс онцолъё.

Артист Т.Энхболд

 “Улаан гэр”, “976 Арт”, “Занаду арт” зэрэг орчин үеийн галарейд артист Т.Энхболдын үзэсгэлэн нээгдэхэд үргэлж олон хүнтэй байдаг. Т.Энхболд өвөрмөц концепци, шинэ шинэ техникүүдийг ашиглаж, санаанд оромгүй материалуудаар инстоляци, перформансуудыг бүтээдэг уран бүтээлч. Тэр уран зураг, үйл хөдлөлийн урлаг, инстоляци зэрэг олон чиглэлээр туурвидаг бөгөөд Манчестерийн Азийн триеннал, Шанхайн биеннал зэрэг олон улсын уралдаануудад оролцож байв.

Түүний “Гэр” нэртэй инстоляци Венецийн биеннальд маш амжилттай оролцож түүнийг бүтээлийг үзэхээр Монголын павилонд 20-оод мянган хүн зочилсон гэдэг. Т.Энхболд “Гэрийн доторх орон зайг би хувьдаа бичил дэлхий хэмээн ойлгодог. Бид гал голомтоо ариун байлгаж, сүлд хийморь, үндэс угсаагаа хадгалж явах нь чухал” гэжээ. Тэр Финлянд, Солонгос, Их Британи, Голланд, Хятад, Хонг Конгийн элстэй, цастай, далайн усан дунд, өвс ногоон дээр гэхчлэн төрөл бүрийн орчинд перформансаа тавьж байсан юм.

Зураач Б.Орхонтуул

 Зураач Б.Орхонтуулын бүтээлүүд нарийн нямбай ажиллагаатай, уран бүтээлчийн дотоод дуу хоолойгоо тод сонссон, хурц илэрхийлэлтэй, хүний дотоод ертөнцийн тухай сэдвийг илэрхийлсэн гүн гүнзгий агуулгатай, эх дэлхийдээ энэрэнгүй хандахгүй байгаа хүмүүсийн хандлагад эмзэглэсэн шинжтэй байдаг. Тэр 2009 онд Монгол-Солонгосын хамтарсан “Төгс мэдрэмжийн эрэлд-3”, 2016 оны “Tiger Translate” уралдаанд тэргүүн байр эзэлж байсан төдийгүй олон улсын уралдаануудад оролцсоор байгаа залуу уран бүтээлч юм. Б.Орхонтуул “Ямар ч цаг үед арилшгүй ул мөрөө үлдээх нь миний уран бүтээлээ хийдэг гол шалтгаан. Уран бүтээлч хүн гадагшаа биш дотогшоо өөрийн гэсэн омогшилтой байх хэрэгтэй гэж боддог. Миний хувьд уран зураг бол тархины дайн” хэмээн өгүүлжээ.

Жазз дуучин Б.Солонго

 Хотын үдшийг хааяа хааяа жазз аялгуутай өнгөрөөхөд гайхам сайхан. Улаанбаатарт жазз тоглолтууд үе үе болдог ч хэзээ үзэгчдээр дутаж байгаагүй. Лоунж, үдшийн цэнгээний газруудад монгол, европ нийлсэн бүрэлдэхүүнтэй хамтлагууд тоглодгоос “Баянгол чуулга” бол мэргэжлийн бүрэлдэхүүн юм.
 Дөчин дөрвөн жилийн түүхтэй “Монгол Улсын филармони” жилийн 4 улиралд жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн бүтээлүүдээс үзэгч, сонсогчдодоо жазз бүтээлүүдийг толилуулдгаараа онцлогтой. Тус филармонийн залуу дуучин Б.Солонго эрх танхи, энхрий ялдам, эмэгтэйлэг, этгээд, эрхэмсэг, автам гунигтай, аальгүй хөнгөмсөг жазз аялгууг энэ тайзан дээрээс түгээсээр буй. Тэр өөрөө жазз аялгуу шигээ уран бүтээлч бүсгүй. Тэр өсвөр наснаасаа “Universe best songs”, “Оддын эрэлд” зэрэг реалити шоуны шилдэг оролцогчоор шалгарч дуучин болох гараагаа эхэлж байсан юм. Б.Солонго “Тайзан дээр дуугаа дуулчхаад нүдээ анихад хүмүүсийн нижгэнэсэн алга ташилт ямар сайхан мэдрэмж төрүүлдэг гээч. Тэр үед л энэ мэргэжилдээ улам шунадаг юм. Яг энэ мэдрэмжийг магадгүй урлагийн хүн л ойлгох байх” гэжээ.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com