Романтик хайрын түүх, хүсэл мөрөөдөл, гэгээн сайхан бүхнийг шингээсэн 10 уран сайхны киног танд санал болгоё. Өнөө орой дэлгэцийнхээ өмнө тухлан хайрттайгаа үзээрэй. Бүх цаг үеийн шилдэг киноны дундаас бидний “шүүсэн” нэрс танд таалагдах буй заа.
1. “Star is Born” 2018
Дэлгэцэнд гарсан даруйдаа шуугиан дэгдээж, гол дүрд нь тоглосон дуучин Лэди Гагад гремми авчирсан энэ бүтээлийн найруулагч, продьюсер нь Брэдли Күпер. Тэд энэ кинонд тун ярвигтай ч чин үнэн хайрын түүхийг амилуулдаг.
2. “The Great Gatsby” 2013
Леонардо Ди Каприо энэ удаа баян, дэгжин залуугийн дүр бүтээжээ. Ижил нэрт зохиолын дэлгэцийн хувилбар нь болох энэ кинонд Жэй Гэтсбийн үдэшлэгт хөрш нь уригдсанаар учир явдал эхэлнэ. Өдөр бүр шахуу үдэшлэг хийдэг нь ямар учиртай болохыг тайлахыг оролдоорой. Хайр ийм хүчтэй гэж үү?
3. “Анна Каренина” 2012
Английн кино найруулагч Жо Райтын урласан “Анна Каренина” 2012 онд үзэгчдийн хүртээл болсон. Алдарт Л.Толстойн бүтээлийг дэлгэцийн бүтээл болгож, гол дүрд нь “Карибийн тэнгисийн дээрэмчид” киноны дүрээрээ монголчуудын танил болсон жүжигчин Кира Кристина Найтлийг тоглуулжээ.
4. “Lust, Caution” 2007
Эротик үзэгдлүүд нь нэлээн “харгис”, хүчирхийлэл шинжтэй хэрнээ тун уран, өнгө гэрэл, хөгжим эгшигийн сүлэлдээн болсон учраас үзэгчийн дур хүсэл өөрийн эрхгүй оволзоод л явчих энэ киноны нэр бол “LUST, CAUTION” Найруулагч Ан Лийгийн урласан, гайхалтай гоо сайхны мэдрэмж, таашаал өгөх бүтээлүүдийн нэг нь.
5. The Notebook 2004
Ээдрээтэй хайр эерэгээр эргэж тэд гэрлэсэн. Гэхдээ амьдралын эцэст хайрт нь бүхнээ мартдаг өвчтэй болжээ. Тэмдэглэлээ хичээнгүйлэн уншсаар л, хайрттайгаа өнгөрүүлсэн нандин дурсамжаа сэрээсээр л...
Хайрт нь түүнийг санах болов уу. Тайллыг “The Notebook”-ээс тольдоорой
6. “Цаг хугацаагаар аялагчийн эхнэр” 2009
Эхнэрийгээ бага байхад нь очиж уулзаад, эргээд гэртээ ирнэ гээд төсөөлөөд үзээрэй. Ямар байх бол. Найруулагч энэ киног зөгнөн бүтээхдээ хайраар зангилаа хийжээ.
7. “Титаник” 1997
Хэзээ ч хуучрахгүй хайрын түүх. Энэ киноны дуу тухайн үедээ ямар их шуугиан тарьж байсныг уншигчид санаж буй байх аа. Алдарт Брэд Питт, Кейт Уйнслет нар энэ кинонд тоглосноор сайн хамрагчид гэдгээ харуулж чадсан. Ахин нэг үзээрэй. Уйдахгүй биз ээ.
8. “Бохир бүжиг” 1987
Ихэнх романтик хайрын тухай киноны гол дүрүүд хоорондоо дотносож улмаар гэрлэсэн нь байдаг. Харин хамгийн романтик мелодрам болох “Бохир бүжиг” киноны гол дүрийн жүжигчдийн дунд ассан “түймэргүйгээр” хит болж чадах байсан болов уу? Гэхдээ энэ “түймэр” нь романтик мэдрэмж огтхон ч биш юм шүү. Тэд хамт тоглохдоо тун ч дургүй байсан гэнэ. Патрик Суэйзи хамтрагчаа жүжиглэх авьяасгүй гэж, Грей түүнийг эв хавгүй, хөдөлгөөний эвсэлгүй хэмээн доромжилдог байлаа. Заримдаа ноцтой хэрүүлд хүрдэг байсан нь зураг авалтын үед тусгалаа олсон байдаг. Гэсэн хэдий ч тэд гайхалтай сайхан мелодрамыг бүтээж чадсан юм.
9. “Ромд өнгөрүүлсэн амралт” 1953
“Ромд өнгөрүүлсэн амралт” киног Уильям Уайлер найруулж, гол дүрүүдэд Грегори Пек, Одри Хепбёрн, Эдди Альберт нар тогложээ. Авьяаслаг сэтгүүлч санамсаргүй байдлаар эрлээ олно. Гэхдээ тэр түүнийг илчлэх болов уу. Сонгодог, сонирхолтой киноны нэгийг та ахиад нэг үзээрэй.
10. “Касабланка” 1946
Энэ киноны нэрийг бичихэд л дуу нь аманд аялагдаж байна шүү. Хуучны чамин бүтээлийн нэг. Энэ киноны гол дүрийн жүжигчин Ингрид Бергман гурван удаагийн “Оскар”-ын шагнал хүртсэн хуруу дарам цөөн эмэгтэй жүжигчний нэг юм.
эх сурвалж : "Ардчилал таймс" сонин