Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
“Титаник”-аар алдаршиж “Уншигч”-аар “Оскар” хүртсэн Кейт Уинслет

Ц.ХАС

Британийн телевизэд 1991 оноос кинонд тоглож эхэлсэн Кейт Уинслет 1997 онд жинхэнэ сонгодог “Титаник” кинонд тоглосноор дэлхий дахинаа алдаршиж эхэлсэн юм. Тэрээр Америкийн кино академийн “Оскар”-ын шагналд долоон удаа нэр дэвшсэн ч Стивен Долдрийн найруулсан “Уншигч” киногоороо 2009 онд энэ хүндтэй шагналын эзэн болсон байна.
Энэ кинонд тоглосон нь ч бас бяцхан түүхтэй. Бернхард Шлинкийн романаар хийсэн, залуу хүү, эгчмэд бүсгүйн дурлалын тухай энэ киноны гол дүрд эхлээд Кейтийг сонгож авсан ч яг энэ үед түүний тоглож байсан “Замаа сольсон нь” киноноос болоод түүний оронд Николь Кидманыг тоглуулах болжээ.
Гэтэл Кидман жирэмсэн байснаас болоод энэ дүрд тоглохоос татгалзсанаар Кейт киноны багт эргэн ирсэн байна. Чухам ингэж Кейт жинхэнэ сайхан жүжигчин гэдгээ харуулж кино шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ аван “Алтан бөмбөрцөг”, Жүжигчдийн гильдийн шагнал хүртээд сарын дараа “Оскар” гардаж авсан байна.

Хүүхэд нас, кино урлаг

Кейт Элизабет Уинслет британи гаралтай. Ирээдүйн жүжигчин 1975 оны аравдугаар сард Британийн Беркшир гүнлэгийн Рединг хотод театр киноны нэг их нэрд гараагүй жүжигчдийн гэр бүлд төрсөн байна. Тэдний гурван ах эгч Кейт гээд бүгд л эцэг эхийнхээ мэргэжлийг өвлөн авсан ч алдар хүндийн оргилд хүрсэн нь Кейт Уинслет.


Тэрээр бүр таван настай байхдаа сахиусан тэнгэрийн дүрд тоглодог байж. Иймдээ ч жүжигчин болно гэж мөрөөдөн 11 наснаасаа театрын сургуульд орон жүжигчний ур чадвараас суралцан, тайзан дээр байнга гарах болжээ.
Улмаар 1991 онд дөнгөж 16 настай байхдаа анхны кинондоо тоглож телевизийн цуврал кинонуудад жижиг дүр бүтээж байгаад болсон үйл явдлаас сэдэвлэсэн “Тэнгэрийн бүтээл” кинонд 1994 онд найзыгаа алдаг алуурчин эмэгтэйн дүрд тоглосон нь Лондонгийн кино шүүмжлэгчдийн шагнал хүртжээ.
Ердөө дараа жил нь түүний тоглосон “Оюун ухаан бас мэдрэмж” кино нь прокатаас 134 сая доллар цуглуулж 21 настай Уинслет гурван ч шагнал хүртэж анх удаагаа “Оскар”-ын шагналд нэр дэвшжээ. Ингээд 1996 онд тэрээр хоёр ч кинонд тоглосон нь багагүй амжилтад хүрч, Жеймс Кэмерон “Титаник”-таа урихад хүргэж улмаар Холливудын од болон дэлхийд алдарших зам нь нээгджээ. Мэдээж энэ киноны дүрээрээ тэр хоёр дахь удаагаа “Оскар”-т нэр дэвшсэн юм.
Эндээс л Кейт Уинслет өөрийнхөө хүссэн төслийг сонгож оролцох нь зүйтэй юм хэмээн бодож “Дурласан Шекспир”, “Анна хаан хоёр” кинонуудад тогложээ.
Мөн ашиг олох кинонд биш, юун түрүү сонирхолтой зургуудад оролцох нь зүйтэй юм байна гэдгийг ч ойлгож авч.
Кейт 2001 онд “Энигма”, кинонд тоглосон нь төдий л амжилтад хүрсэнгүй. “Энигма” зардлынхаа дөнгөж талыг олж авсан байна. Харин энэ онд тоглосон “Айрис” кино нь олон шагналд нэр дэвшсэний дотор Кейт “Оскарт” дахин нэр дэвшжээ.


Уинслет “Ид шидийн орон” киногоороо дөрөв дэх удаагаа “Яг л жаахан хүүхэд шиг” киногоороо тав дахь удаагаа Оскарт нэр дэвшиж кино сонирхогчдын хайртай жүжигчин гэдгээ баталгаажуулсан юм.
2008 оны сүүлчээр хийсэн “Замаа сольсон нь” кинон дээр Кейт Уинслет , Леонардо Ди Каприо хоёр дахин учирч ахиад л дурлалт хосуудын дүрд тоглосон нь бас л дуулиан тарьж Кейт “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болжээ.
Энэ онд жүжигчин бас германы бөөнөөр хорих лагерьт хянагч байгаад кондуктор болж ял, хариуцлагаас зайлсхийж явсан бичиг мэдэхгүй бүсгүйн дүрд тоглосон нь үзэгчдээс төдийгүй кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аван тэр дороо л киноны гурван ч том шагналыг авсан.
Түүнийг найруулагчид урьсаар, тэр ч тоглосоор “ Роман Поланскинй “Хядлага”, “Милдред Пирс” цувралд оролцон тоглож мөн л “Алтан бөмбөрцөг”, “Эмми” шагналын эзэн болсон юм.
“Ажлын өдөр” кино нь дэлгэцэнд гарсны дараа Их Британийн хатан хаан өөрөө жүжигчин бүсгүйд Британийн эзэнт гүрний одон гардуулан өгсөн байна.
Улмаар 2014 оны гуравдугаар сард Холливудын “Алдрын гудамж”-д түүний нэр бүхий таван хошуу байрлуулжээ. Нэртэй кино шүүмжлэгч Жон Фут Британийн жүжигчин бүсгүйг Мерил Стриптэй энэ зэрэгцэх жүжигчин хэмээн үнэлсэн байдаг.
2016 онд тэрээр “Стив Жобс” киноны Жоанна Хоффманы дүрээрээ “Оскар”, “Алтан бөмбөрцөг, BAFTA-ын гээд гурван шагналд нэр дэвшин сүүлийн хоёр шагналын нь эзэн болсон.

Хувийн амьдрал

 

Кейт Уинслет хамгийн анх 16 настайдаа “Жилийн харанхуй өдрүүд” кинонд тоглож байхдаа өөрөөсөө 12 ах жүжигчин, зохиолч Стивен Тредртэй дурлалцаж дөрвөн жил уулзсан ч гэрлэсэнгүй. Тэгээд салсны нь дараа Тредр хавдраар нас барж.


Кейт 1998 оны арваннэгдүгээр сард анх удаагаа нөхөрт гарч нэг жилийн өмнө кинонд нь тоглосон найруулагч Жим Триллтонтой гэр бүл болж охинтой болсон ч удалгүй хоёр тийшээ болсон байна.
Түүний хоёр дахь нөхөр нь мөн л найруулагч Сэм Мендес болж 2003 оны хавар гэрлэжээ. Арванхоёрдугаар сард хүүтэй болсон ч мөн л 2010 онд тэд салцгааж.
Ингээд 2011 онд бүсгүй амралтаараа Британийн тэрбумтан, өөрөөсөө гурав дүү Нед Рокнроллтой танилцсанаар 2013 онд хүүтэй болж тэд Британидаа байнга амьдрах болсон байна.
Кейт Уинслет сонин зуршилтай бүсгүй гэж болно. Тэрээр амьтанд хайртай, цагаан хоолтон. Үүнээсээ болж зоогийн газруудын эсрэг тэмцэж ч байсан удаатай. Түүнээс биш турах, жин хасах талаар нэг их хөөцөлддөггүй, эрэмгий бүр “Дивергант “ кинонд тоглохдоо ч аюултай үзүүлбэрийг өөрөө хийдэг гэнэ.
Тэрээр жин хасах, биеийн галбир барих гэж зүтгэх нь анорексид хүргэдэг гэж үздэг учраас элдэв арга хэрэглэж, хоолоо сойдоггүй, өөрийнхөө бие, хэлбэр галбираа нэртэй сэтгүүлд нийтлүүлдэггүй байна.

ОДОО

 

Кейт Уинслет одоо найруулагч Жеймс Кэмеронтой хамтын ажиллагаагаа сэргээж түүхэн дэх хамгийн их орлоготой “Аватор” киногоо үргэлжлүүлж байна. Зургийн групп киноныхоо ангиудыг 2020 оны арванхоёрдугаар сар, 2021, 2024, 2025 онуудад гаргана гэж янз бүрээр хэлдэг. Гэхдээ эхний ангиуд нь үзэгчдэд хэр таалагдахаас шалтгаалан сүүлийн хоёрыг гаргах эсэхээ шийднэ, тэгээд ч эхний кинонуудынхаа орлогоор сүүлийн ангиудыг санхүүжүүлнэ гэж байгаа.
Телевизэд бол тэрээр гэмт хэрэгтэй “Исттауны морь” цувралд тоглож хажуугаар нь “Хар турлиах” драмд тоглож байгаа юм байна. Өнгөрөгч 2019 онд тэрээр “Амаонит” кинонд нэгэн залууд дурладаг, баян айлын өвчтэй охины дүрд тоглосон байна.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com