Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Өнөөдөр олон улсын музейн өдөр тохиож байна

 Эртний Грекийн мусейон (museion) буюу “mousa”, латин хэлний “musa” гэсэн үгнээс музей хэмээх нэршил бий болжээ. Урлаг, шинжлэх ухааныг ивээн тэтгэгч охин тэнгэр Музад өргөл өгч, шашны түүх домог сонсч, дурсгалт зүйлсийн үздэг байсан газрыг тухайн үедээ мусейон хэмээн нэрлэж байжээ. Мусейон сүмийн үйл ажиллагаа үргэлжилсээр XYII-XYIII зууны Европын “Кунсткамер” музейн эх үүсвэр болсон гэж үздэг. Харин монголд албан ёсоор музей үүссэн хугацааг 1924 он гэж тогтжээ. 1921 оны Ардын хувьсгалын дараа Засгийн газраас шинэ цагийн эрдэм соёлыг түгээн дэлгэрүүлэх ажил өрнүүлж, ард түмнийг бичиг үсэгт сурган, ертөнцийн тухай мэдлэг олгож, бусад орнуудын хөгжил дэвшилтэй эн зэрэгцэн хөгжих зорилт дэвшүүлжээ. Тур дундаа үзмэр цуглуулж музей байгуулах ажлыг ч тусгасан байна. Улмаар Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд музей байгуулахаар шийдэж, Эрдэнэ жүн вангийн хашаа байшин, сав хэрэглэл, хогшил газрыг худалдан авч музейн агуулах болгожээ. Монгол Улсын музейн даргаар нэрт эрдэмтэн О.Жамъян гүн ажиллаж байсан аж.
Монгол, Зөвлөлтийн болон бусад орны судлаачидтай хамтран ажиллах болсноор Владимирцовын удирдлагаар Богд хан уул, Хэнтий, Туул, Хэрлэн голын сав газраар хайгуулын явцад илэрсэн эртний эд зүйлс, А.Д.Симуковын Монгол орны газар зүйн судалгаа болон баруун хязгаарын нутгийн угсаатны судалгаа, мөн Америкийн шинжилгээний ангийн говь нутгаас илрүүлсэн Хүннү нарын булшнаас олдсон торго, хивс, аяга зэрэг нь музейн үзмэрийг баяжуулахад зохих нэмэр оруулжээ. Ийнхүү Зөвлөлтийн судлаачид Монголын түүх, угсаатны зэрэг бусад салбарт судалгаа шинжилгээ хийснээс гадна, музейн ажлыг сайжруулахад удирдан зохион байгуулж байлаа. Тухайн үед Судар бичгийн хүрээлэнд ажиллаж байсан Н.Дэндэв, партизан Ж.Дамдин, Я.Цэвэл, ШУХ-ийн сурвалжлагч гишүүн байсан Дамбаравжаа нарын эрдэмтэн ажилтнууд төрөл бүрийн үзмэр цуглуулан дэглэж, 1924 онд Улсын анхдугаар их хурлын төлөөлөгчдөд сонирхуулжээ. Удалгүй, 1926 онд Богд хааны өвлийн ордонд музейг шилжүүлэн шинэчлэн байгуулсан байдаг. 1931 онд Хувьсгалын музей, 1940-1941 онд Орон нутаг судлах Улсын төв музей, 1956 онд Улсын төв музей, 1971 онд Хувьсгалын музей гэх мэтээр хэдэн арван музей байгуулжээ. 1991 оноос Монголын Үндэсний Түүхийн музей, Байгалийн түүхийн музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Орчин үеийн уран зургийн галерей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Цэргийн музей зэрэг төрөлжсөн музей ажиллах болсон ба сүүлийн жилүүдэд Төрийн түүхийн музей, Үлэг гүрвэлийн төв музей байгуулагдлаа.
Эдүгээ Монгол Улсад төр, хувийн хэвшлийн 56 музей ажиллаж, жилдээ 600-900 мянган хүнд үйлчилж байна.
Манай музейнүүд жил бүрийн энэ өдөр үзэгчиддээ үнэ төлбөргүй үйлчилж, бэлэг барьдаг байсан бол онцгой нөхцөлөөс болж чадсангүй. Харин хүн бүрт ээлтэй музейг бий болгох зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гадаад, дотоод тохижилт хийж, ярьдаг хөтчөөр үйлчилгээгээ сайжруулан, бусдыгаа уриалан шинэчлэл хийж байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com