Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Дурсахын төдийд огшин сэргэх тийм л гэрэлт агшин ...

Эргэж уулзахад ээж сайхан, эргүүлж санахад дурсамж сайхаан. Дурсахын төдийд огшин өндөлзмөөр тийм л нэгэн, тийм л гэрэлт агшныг дахин дурсмаар санагдлаа. Монголчууд үе үеийн түүхэндээ эвтэй байхдаа хүчирхэг дайчин, цуутай түмэн байсан. Харин эв түнжингүй үедээ бууран доройтож байсныг буурал түүх гэрчилнэ. Шинэ үеийн энх тайванч эрин зуунд ч гэсэн улам нягт, улам эвтэй байхыг биднээс шаардаж байна.

Үе үехэн ийм л цусаа буцалгаж, хийморио сэргээх дурсамжуудаа сэдрээж улс түмнээрээ огшиж омогшиж, нэгдэж нягтарч баймаар ... Монголчуудын самсааг шархируулдаг олон дурсамжуудын нэг нь Монгол Улс дэлхийн олимпоос анхны алтан медалиа Найдангийн Түвшинбаяр хүүгийнхээ хөлстэй гараар чанга атган авсан тэр гайхамшигт өдөр билээ.
2008 оны зуны Бээжингийн олимпын тэнгэрт Монгол Улсын төрийн далбаа цойлон мандахад Монгол даяараа баярын нулимстай баруун гараа цээжиндээ аваад төрийн дууллаа цогтойгоор дуулсан тэр л өдөр билээ. Эмнэлгийн орноос суга таягаа хаян тэмцэн босоод монгол хүн олимпын тэнгэрээс алт шүүрч байхад би хэвтэхгүй гээд төрийн дууллаа нулимстайгаа дуулсан өвчтөнг хүртэл харж байлаа.

 


Бутарсныг нэгтгэж, мартсаныг сануулж, өвдсөнийг өндийлгөж, унасныг босгох тийм хүчтэй омогшил, бахархал Найдангийн Түвшинбаяраар дамжин монголчуудын цусанд тэр өдөр буцалсан юм. Тэр өдөр гэмт хэрэг гараагүй, тэр өдөр хэн ч гомдол мэдүүлээгүй гэдэг. Тэр өдөр шүргэлцсэн хоёр жолооч машинаасаа уухай хашxиран гарч ирээд тэврэлдэн уулзахыг өөрийн биеэр харан нүдний нулимсаа нуугаагүй хүний нэг нь би өөрөө билээ.
Тийм л эв нэгдлийг зангидагч нь Булган нутгийн унаган хүү Монгол Улсын анхны Олимпын аварга анхны хос медальтан, жүдоч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, анхны Чингис хааны одонт тамирчин Н.Түвшинбаяр.
Дуурсах түүхтэй, дурсах дурсамжтай, омогших гавьяатай, бахархах хүүтэй билээ бидний монголчууд.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com