Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
МАН шүүхийн шинэчлэлээс ухралт хийсэн нь Р.Онончимэгээс харагдаж байна

Шүүхийн шинэчлэл ярьж байгаа энэ цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны нээлттэй сонсгол өнгөрсөн долоо хоногт боллоо. Нээлттэй ингэж хийж байгаа нь сайн хэрэг. Үнэхээр ч нээлттэй сонсголын үеэр хэний ард хэн дэмжиж байна, хэн өмнө ямар асуудалд орж байсныг улайтал ил болгодог юм байна. Ер нь бол нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг харлаа. Нэг нэр дэвшигчээс болж хохирсон хүмүүс нь ирээд яагаад хуурамч бичиг баримт нотариатаар баталсан бэ гэдгийг нь асууж байна. УИХ-ын гишүүд нь бас тэр “но”-г нь дуулсан мэдсэн байх юм. Өөрөөс нь асууж байх юм. Тамгатай бичиг харуулаад л асууж байна лээ. Бодвол хүний өмчийг өөр хүний нэр дээр  гаргаж байсан тухай л баримт юм болов уу.

  Уншигч, үзэгч бид бол “За,  энэ хүн ч юун Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн байтугай өөрөө хуулийн байгууллагад дуудагдаад сууж байгаа юм байна” гэдгийг мэдэж авлаа. Тэгсэн яасан гээч. Хууль зүйн байнгын  хорооны хурлаар нөгөө олон асуудлыг нь тоож авч хэлэлцсэнгүй. Дэмжээд л туучихлаа. Энэ байдлаараа бол чуулган дээр ярсхийтэл гар өргөөд батлах санаа байгаа биз.   

       МАН-аас гялайж, гялтайх шударга гэгдэх гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар Хууль зүйн байнгын хорооны гишүүн. Тэднийг ийм зүйлтэй эвлэрсэнд нүдэндээ итгэмгүй.   Тэд шүүхийн шинэчлэлийг хамгийн их ярьж байгаа. Шүүх хуулийн элдэв хонгил сүлжээг нураахыг хүсдэг гэж ойлгосон. Зөв юм ярьж хэлдэг  болохоор нь иргэд ч дэмжиж ирсэн. Гэвч Ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Р.Онончимэг гэх нотариатчийг мэргэжил нэгтнүүдээс нь эхлээд шүүмжилж, тэр ч байтугай түүний буруутай үйл ажиллагаанаас болж хохирогч болсон гэх иргэд, Ардчилсан намын бүлгийн зарим гишүүн шүүмжлээд байхад шүүхийн шинэчлэл яриад байсан нэр бүхий гишүүд  дэмжчихлээ гэж үү.  Өөрөөр хэлбэл нотариатчийн хуулиар олгогдсон  эрхээ хэтрүүлэн ашигласан гэх асуудал нь яригдаж  байгаа хүн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн болно гээд бодоод үз дээ. Хэдийгээр нэр холбогдсон асуудал нь шүүхээр эцэслэгдээгүй байгаа ч  гэм буруутай нь тогтоогдох магадлалтай хүнийг шүүх засаглалын томилгоонд оруулж байгаа нь Монголд өнөөх шударга ёс гэдэг утгаа алджээ гэдгийг бэлээхэн харуулж байгаа бус уу.

Ийм хүнийг МАН-ын олонхи дэмжээд гаргаад ирвэл яах вэ.  Уг нь УИХ-аар, байнгын хороогоор хэлэлцэхээс өмнө нээлттэй сонсгол хийж байгаа нь энэ бүхнээс сэрэмжилж байгаа хэрэг биш байсан гэж үү. Эсвэл нэг их шударга дүр эсгэж ёс төдий ийм сонсгол явуулдаг болоо юу. Нэгэнт тэнд яригдсан зүйл ямар ч хамаагүй юм бол нээлттэй сонсгол нь зүгээр л жүжиг төдий зүйл үү.

Сонсголоос харахад байнгын хорооны дарга, гишүүдэд Р.Онончимэгийн талаар маш их гомдол ирсэн нь тодорхой байна. Тэр ч бүү хэл сошиалаар нэг түүний талаар шүүмжилж байна.  Зарим шүүмж дотор Р.Онончимэгийг өмнөх Хууль зүйн сайдын дэмжлэгтэй хүн гэсэн байх юм. Ямартай ч одоогийн Хууль зүйн сайд, төрийн нарийнтайгаа хамт  дэмжсэн үг хэлнэ лээ. Түүгээр барахгүй Хууль зүйн төрийн нарийн нь  хүртэл  магтав.  Тэгэхээр Р.Онончимэг  нэлээд том ар талтай, татаастай хүн нь үнэн бололтой. Ер нь бол ашиг сонирхлын холбоо сүлбээтэй,  цаашид үгээр нь байж ашгаа өгнө гэж бодсон хүнээ л  элдэв томилгоонд зүтгүүлдэг нэг жишиг Монголын төрд бий болоод байна уу даа. Хардах эрхээ эдэлж нэгэн зүйл хэлэхэд Ерөнхий сайдтай мөн нутаг усныхан болоод явчихсан. Энэ нэр дэвшигчид нэг л учир байна. Байнгын хорооны дарга С.Бямбацогтод тэр хүний талаар ихээ олон боть ном болохоор өргөдөл,  гомдол ирсэн талаар эрхэм гишүүн өөрөө хэлнэ лээ. Тэгсэн атлаа дэмжээд л. Сонин юм шүү. Монголын шүүхийн шинэчлэл хийгдэх нь ээ гэж итгэж байсан итгэлийг МАН хөсөрдүүлж эхлэх нь энэ биш үү. Шүүхийн шинэчлэл гэдэг чинь Р.Онончимэг дээр ирээд л бүдэрч эхэллээ. Чуулганаар хэрэв батлагдаад Шүүхийн ерөнхий зөвлөл ийм шүүгч бус гишүүнтэй болвол Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нарын өмнө яриад байсан цөм худал болж таарна. Монголоос үнэн юм хайхад өвсөн дотроос зүү хайхтай адил юм байна гээд цааш сажилцгаая даа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com