Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
АН: Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн авах боломжгүй

-Засгийн газрын болон түүний харьяа байгууллагын шийдвэрийг шүүх хянахгүй байх нь Үндсэн хууль зөрчиж байна-

 

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл даваа гаргийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны хоёрдугаар дүгнэлт, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Үндсэн хуулийн цэцийн 2019 оны хоёрдугаар дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын мэдээллийг сонслоо.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар нэр бүхий иргэд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын "чөлөөлөгдөх хүсэлт"-ийг үндэслэн гаргасан шийдвэр нь хууль зөрчсөн хэмээн үзэж, Үндсэн хуулийн цэцэд хандсаныг хэлэлцэн, шийдвэрлэсэн нь хэт нэг талын байр суурийг харсан шийдвэр боллоо хэмээн Зөвлөлийн гишүүд үзэж байгаагаа илэрхийлэв. "Гишүүний дархан эрхэд халдсан зүйл огт алга. Өөрийн гаргасан алдаандаа харамсч, гэр бүл ард түмнээс уучлал хүсэн, чөлөөлөх тухай өргөдлийг УИХ-д өргөн барьснаар нийт 60 гишүүний саналтайгаар гишүүн асан Д.Гантулгын бүрэн эрхийг цуцалсан. Тиймээс Үндсэн хууль зөрчсөн зүйл байхгүй. Гэтэл Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 17 мянган иргэдийн эрх ашгийг боогдуулж, хэт нэг талыг барьсан, санаатайгаар мушгин гуйвуулсан, захиалгат байх магадлалтай шийдвэрийг гаргалаа" хэмээв. Мөн "Үндсэн хуулийн цэцээс нөхөн сонгуульд зарцуулах 287 сая төгрөгийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргах онцгой байдал үүссэн байтал гадаадын мөнгөөр сонгууль явуулах боломжгүй гэх мэт санаатайгаар мушгин гуйвуулсан дүгнэлт гаргасан. Улсын төсөв батлагдсанаас хойш гарсан гэнэтийн онцгой нөхцөл байдлыг нөөц сангаас зарцуулах эрхтэй болдог. Гэтэл Үндсэн хуулийн цэц зориуд ийм шийдвэр гаргасан нь МАН-ын захиалгат улс төрийн үйл явц боллоо хэмээн үзэж, Үндсэн хуулийн цэцийн тус шийдвэрийг УИХ дахь Ардчилсан намын зөвлөл хүлээн авах боломжгүй хэмээн шийдвэрлэлээ.

 

Захиргааны ерөнхий хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна

Үүний дараа, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн хүлээж авах нь зүйтэй гэж үзэв. Учир нь, Засгийн газрын болон түүний харьяа байгууллагын шийдвэрийг шүүх хянахгүй байх, эрх ашиг нь зөрчигдөж байгаа иргэд, хуулийн этгээд шүүхээр эрхээ хамгаалуулж чадахгүйд хүрэх ноцтой үр дагаврууд бий болох эрсдэлтэй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүнийг …эрхэлсэн ажил, албан тушаал, …боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан заалтыг зөрчсөн хууль болсон гэж үзэж буй байр суурь хэвээр байгаа учраас хүлээж авах боломжгүй гэж үзэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
1 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
1 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com