Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
ОУВС банкуудын хөрөнгийн эх үүсвэрийг дахин шалгана

ОУВС-гаас манай улсын арилжааны банкуудыг өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх үүрэг өгсөн байдаг. Харин арилжааны банкууд өөрийн хөрөнгөө хэрхэн нэмэгдүүлсэн талаарх тайлангаа Монголбанкинд хүргүүлжээ. Тухайлбал, хоёр ч банк өөрийн хөрөнгөө 60 орчим сая ам.доллароор нэмэгдүүлсэн мэдээлэл бий. Харин ОУВС-гаас өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн арилжааны банкуудыг ямар эх үүсвэрээр мөнгө босгосноо ил тод зарлахыг шаардаж байгаа аж. Хэрэв арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрээ нотолж чадахгүй бол асуудал үүсч магадгүй нь. Учир нь ОУВС-гаас манай улсад олгох зургаа дахь шатны санхүүжилт саатах нөхцөл байдал үүсээд байгаа гэнэ. Тиймээс 6-8 дугаар сард арилжааны банкуудад дахин хөрөнгийн хяналт, үнэлгээ хийхээр болжээ.


Дашрамд дурдахад ОУВС-гаас Засгийн газарт таван үе шаттайгаар 221 сая ам.долларын санхүүжилт олгоод байна. Харин хөрөнгийн зах зээлийн шинжээч, эдийн засагч Д.Ангар “Монголын арилжааны банкууд 2019 оны эхний дөрвөн сард 136 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан” гэж мэдээлсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com