Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Загвар өмсөгч Э.Одгэрэл анх удаа дотуур хувцасны сурталчилгаанд оролцжээ

Загварын ертөнцийн хатуу шалгуур шүүлтүүрт хамгийн удаан огтхон ч торолгүй тэнцэж байгаа загвар өмсөгч гэвэл бүгд дуу нэгтэй топ модель Э.Одгэрэлийг гэх биз ээ. Сүүлийн өдрүүдэд түүний нэгэн шинэ зураг авалт INCANTO Mongolia пэйж дээр тавигдсан нь багагүй дуулиан дэгдээж байна. Түүний бие хаа, насны талаар бүүр сүүлдээ түүнтэй нас чацуутнуудыг ч зэрэгцүүлж зургийг нь тавих болсон нь аргагүй загвар өмсөгч Э.Одгэрэлийн сүүлийн ажил анхаарал татсан зураг авалт болж чаджээ. Гэхдээ энэ олон жилийн хугацаанд маш олон тайзны гараа, зураг авалтад оролцож байсан Э.Одгэрэл дотуур хувцасны зураг авалтад анх удаа орсон гэвэл та итгэх үү. Итгэхэд бэрх ч загвар өмсөгч Э.Одгэрэл анх удаа дотуур хувцасны зураг авалтад оролцсон байна.

Ингэхдээ дэлхийн загварын гол газар болох Итали улсад гуч шахам жилийн өмнө мэндэлсэн, хамгийн чанартай хийгээд гоёмсог дотуур хувцас гэгддэг “Инканто” брэндийн сурталчилгааны зураг авалтад оролцсон нь энэ юм. Уг зураг авалтын ажиллагааг Монголын хамгийн том онгоцонд албан ёсны зөвшөөрлийг авч, мэргэжлийн багийнхан өндөр хэмжээнд хийж гүйцэтгэжээ. Хатагтай Э.Одгэрэлийн нүцгэлсэн шинэ зургуудыг харахыг хүсвэл “Incanto Mongolia” пэйж хуудсыг эргүүлдэж  байвал соньхон шинэхэн зургууд зөндөө байгаа сурагтай.

     

Монголд жилийн өмнө орж ирсэн цагаасаа хотын дэгжин бүсгүйчүүдийн гол сонголт болсон  энэ брэндийн нууцыг хүний биед маш эвтэйхэн, цэвэр хөвөн даавуун материалтай болохоор тав тухтай, харшил төрүүлдэггүй, тэгсэн атлаа тачаангуй загварлаг байдлыг хослуулж чадсантай холбоотой гэж учир мэдэх хүмүүс нь тайлбарладаг. “Инканто”-гийн үнэнч хэрэглэгч байсны хувьд загвар өмсөгч Э.Одгэрэл албан ёсны сурталчилгаанд нь оролцож, нүүр царай нь болохыг зөвшөөрчээ. Хүмүүсийн дунд шуугиан тарьсан энэ зурагт авалтыг Э.Одгэрэлийн хүлээн зөвшөөрөм мэргэжлийн ур чадвар, гоо бие, алдарт “Инканто”-гийн дотуур хувцас, “Лориблю”-гийн тансаг гутал, үнэт акссесуар, зурагчны ур чадвар, зураг авалтын орчин гээд бүгд хослон бүрдүүлжээ. Ер нь энэ брэндийг анхнаасаа гуч гарсан бүсгүйчүүдэд зориулан гаргаж ирсэн бөгөөд эмэгтэй хүн ид цэцэглэж буй энэ насандаа хамгийн тансаг чамин бас хамгийн чанартайг хүсдэг учраас “Инканто” үүнийг гүйцэлдүүлнэ гэж эхлүүлсэн гэдэг.

Гэхдээ хорь гаруй жилийн хугацаанд энэ брэнд улам өргөжин тэлж, зөвхөн эмэгтэйчүүдийн дотуур хувцас гэлтгүй эрэгтэй, эмэгтэй хүүхдийн бүх төрлийн дотуур хувцаснаас гадна унтлагын хувцас, халад, бикини, спорт өмсгөлүүд  үйлдвэрлэдэг болсон юм байна. Ийнхүү алдарт загвар өмсөгч маань тавь гаруй насандаа дэлхийн брэнд “Инканто”-г өмсч үзэсгэлэнт биеэ гайхуулан, түүний хувьд загварын карьер нь дуусах яагаа ч үгүй байгааг баталлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
1 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
1 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com