Хятадын Коммунист Намын (ХКН) ХХ дугаар их хурал Бээжин хотын Ардын их хурлын танхимд ням гаригийн өглөө эхэлсэн. Долоо хоногийн турш үргэлжлэх тус хурлыг дотоод гадаадын 2500 орчим сэтгүүлч сурвалжилж байгаа билээ.
Улмаар ХКН-ын XX их хурлын хэвлэл мэдээллийн төвөөс 10-р сарын 17-нд дотоодын болон гадаадын сэтгүүлчдэд Бээжингийн төмөр замын төвтэй танилцах тусгай арга хэмжээг зохион байгуулжээ.