Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Дэлхий бага гарагтай мөргөлдөж болзошгүй он, сар, өдрийг нэрлэжээ

  Хэрвээ Апофис бага гараг Дэлхийтэй мөргөлдвөл,олон сая хүний амь насанд хүрнэ гэж хэвлэлд бичсэн байна. 

  Америкийн Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний  агентлаг /НАСА/ ийм явдал болохоос сэрэмжилэх үүднээс Апофис гарагийн хөдөлгөөнийг анхааралтай ажиглан хянаж байгаа ажээ. 

Саяхан тус агентлагийн төлөөлөгчид ийнхүү мөргөлдөж болзошгүй он, сар, өдрийг зарласан байна. 

Энэ биетийг анх 2004 онд олжээ. Апофис гараг 2029 онд манай гарагтай мөргөлдөж болзошгүй хэмээн судлаачид эмээж байсан юм. 

Түүнээс хойш тооцоонд бага зэргийн засвар оруулж, ийнхүү мөргөлдөж болох бодит эрсдэл байгаа  он, сар, өдрийг  шинээр зарласныг “Дейли мэйл” сонинд бичсэн байна. 

2060 оны дөрөвдүгээр сарын 12.

2065 оны дөрөвдүгээр сарын 11. 

2068 оны дөрөвдүгээр сарын 12.

1968 оны аравдугаар сарын 10.

2076 оны дөрөвдүгээр сарын 13.

2077 оны дөрөвдүгээр сарын 13.

2078 оны дөрөвдүгээр сарын 13.

2089 оны аравдугаар сарын 10. 

2091 оны дөрөвдүгээр сарын 13. 

2103 оны дөрөвдүгээр сарын 14. 

НАСА-гийн дүгнэж байгаагаар, дээрх өдрүүдэд Апофис гараг Дэлхийн дэргэдүүр цагт 21 060 км-ийн хурдтай өнгөрөх ажээ.  Түүний диаметр нь 325 метр, харин масс нь 280 сая тонн гэнэ.

Асар том хэмжээтэй, их хурдтай болон Дэлхийд ойрхон өнгөрөхөөс болоод одон орон судлаачид Апофисыг аюултай байж  болзошгүй гараг  хэмээн  албан ёсоор үзжээ. 

Б.Атар

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com