Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Юнескогийн төлөөлөгчид ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэлтэй уулзлаа
Юнескогийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ ШУА-ийн ерөнхийлөгч Академич Д.Рэгдэл тэргүүтэй төлөөлөгчдийг 2022.10. 07 хүлээн авч уулзан дараах асуудлуудыг бодитоор дэмжиж, үр бүтээлтэй нягт хамтарч ажиллахаар санал солилцлоо.
 
Уулзалтын хүрээнд...
 
1. “Recommendation on Open Science” буюу Нээлттэй шинжлэх ухааны зөвлөмжийг хэрэгжүүлэхэд аргазүй, хүний нөөц, харилцаа холбоо, менежментийн тал дээр зохих хэмжээний дэмжлэг үзүүлэх.
 
2. Юнескогийн салбар зөвлөлүүд болох Дэлхийн шим мандлын хороо, тогтвортой гүний усны нөөц ашиглалтын хороодын үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтыг сайжруулахад ШУА-ийн манлайлал оролцоог хангах.
 
3. Монгол улсын хөгжил дэвшилд Шинжлэх ухааны салбарын оролцоог хангах, бэхжүүлэх, механизмыг бүрдүүлэхэд анхаарч ЮНЕСКО-гийн дэргэд Шинжлэх ухааны үр дүнг нийгэм, үйлдвэрлэл, бодлого боловсруулагч нарт хүргэдэг Шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэл-бодлого боловсруулагчдын хамтран ажиллах бодлогын хороо байгуулах талаар судалж хариу өгөх
 
4. Шинжлэх Ухааны салбар дахь эмэгтэй судлаачдын манлайллыг дэмжих үүднээс “Women scientists in Mongolia” award бий болгоход санаачилгатай ажиллан хамтрагч олж зохион байгуулах.
 
5. “World science day” буюу Дэлхийн шинжлэх ухааны өдрийг жил бүр хамтран үр бүтээлтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллахаа мэдэгдлээ.
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com