Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
БОАЖЯ зориулалтын органик уутыг оруулж ирнэ гэв

Дэлхий даяар жилд найман тэрбум орчим гялгар уут далайд хаягддаг гэсэн судалгаа бий. Манай улсад жилд 2.3 сая тонн хог хаягдал гардгийн 100 гаруй мянган тонныг нь нийлэг уут, хуванцар сав эзэлдэг. Гялгар уутыг ил задгай хаяснаас гол мөрөнд хийсэн орж загас жараахай замаг гэж андууран хооллосноор олноороо үхэх шалтгаан болдог байна.
2018 оны судалгаагаар дэлхий дахинд жилд 16 сая баррель нефтийг бүх төрлийн хуванцар, нийлэг материал үйлдвэрлэхэд ашиглаж байна гэжээ. Гялгар, нийлэг уут байгаль дээр 500 жил задрахгүй оршдог аюултай хог хаягдал юм.


Иймээс Засгийн газрын 189-р тогтоолоор гялгар уутыг хилээр оруулж ирэх, худалдаа, үйлчилгээнд хэрэглэхийг хориглосон. Энэхүү заалт энэ оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн.

Хуулийн хэрэгжилтийг мэргэжлийн хяналтын байцаагч нар газар дээр нь хянан ажиллаж байна. Засгийн газрын тогтоолд 0.035 мм буюу түүнээс нимгэн нэг удаагийн гялгар уутыг хориглосон. Олон удаагийн хэрэглээ даадаггүй, 1-2 удаа хэрэглээд хаядаг учир байгаль орчинд хортой хог болдог. Гэхдээ хогийн уут болон хувь хүний хэрэглэж буй гялгар уут, мөн үйлдвэрийн савлагаатай, хүнсний зориулалтаар ашигладаг гялгар уутыг хориглоогүй. Гол нь хогийн уут нь шууд харахад хог хаях зориулалттай гэдэг нь мэдэгдэхүйц байх ёстойг Засгийн газрын тогтоолд заажээ.
Нийлэг, гялгар уутыг хориглосны дараах байдал ямар байгаа талаар сурвалжиллаа. Иргэдийн хувьд хүнс авахдаа төрөл бүрийн гялгар уут хэрэглэдэг байсан нь харьцангуй багасч, хоол хүнсээ цуглуулахдаа аль болох байгаль орчинд ээлтэй даавуун тор хэрэглэхийг эрхэмлэх болсон нь харагдаж байв.


Жуков хотхонд байрлах хүнсний томоохон дэлгүүрт ороход хүүхдийн баяр болох гээд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Худалдагчаас иргэд даавуун уутны хэрэглээнд хэр дасч буй талаар асуухад “Маш сайн хэрэглэж сурч байгаа. Өмнө нь байнга уут асууж, шаардлага тавьдаг байсан. Одоо энэ байдал өөрчлөгдөж, торгүй орж ирсэн бол янз бүрийн гялгар тор шаардахаа больсон. Гялгар тор зарахгүй болохоор ганц хоёр хүмүүс дасч өгөхгүй, яагаад зарахгүй байгаа, даавуун уут үнэтэй байна шүү дээ гэж уурладаг байсан. Гэхдээ цаашдаа бүгдээрээ даавуун тор хэрэглэж сурна гэдэгт итгэлтэй байна. Манайд одоогоор 500-1000 төгрөгний цэнхэр болон саарал өнгөтэй органик тор байна” гэв.


Шар хадны “Тайхар” хүнсний дэлгүүрээр орлоо. Тэнд гаднаас орж ирэхэд 100-гийн тор гэж бидний хэлж заншсан цэнхэр тор, эрээн тор, хальсан цагаан тор бүгд байв. Хуулиар хориод байхад яагаад зарж байгаа талаар худалдагчаас нь асуувал “Өөр орлуулах зүйл байхгүй. Цаасан уут нь үнэтэй. Гялгар уут авчирч өгдөг хүмүүс орж ирээд байвал аваад л байна. Гялгар уут орж ирэхээ байчихвал өөр юмаар орлуулах л байх. Гол нь гялгар уутыг гүйцэх хямд уут алга байна шүү дээ. Хүмүүс кг-ийн будаа, элсэн чихэр, төмс ногоо авахад гар дээрээ тавиад явалтай биш, заавал гялгар уутанд хийх болдог. Гэхдээ байгаль орчинд хор нөлөөтэй гялгар уутыг хянаж, оруулж ирэхгүй байгаа нь зөв. Хавар болохоор хаа сайгүй гялгар уут салхинд хийсээд хэцүү байдаг. Хүмүүс нэг үеэ бодоход гялгар уут хэрэглэж сурч байна. Гэртээ байдаг хөгшин настай хүмүүс өөрсдөө уутаа бариад ирж байна. Залуу хүмүүс л жаахан хойрго байна. Тиймээс гялгар ууттай дүйцэхүйц нимгэн, хямдхан органик уут хэрэгтэй. Даацын том торыг даавуун уутаар орлуулж болно. Харин хальсан уутнуудыг юугаар орлуулах вэ гэдэг л асуудал байна гэв.


Дараа нь 16-р хорооллын “Баянзүрх” худалдааны төвөөр оров. Тэнд хонхны баяр ар араасаа болж буйтай холбогдуулан төрөл бүрийн гоёмсог цэцэгнүүдийг нимгэн гялгар уутанд боож, чимэглэн өрсөн байгаа нь нүдэнд тусав. Эдгээр уутнууд стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг худалдагчаас асуухад “Хүнсний зориулалттай уутнуудыг л хорьсон гэж сонссон. Цэцгийн бүх баглаа боодол урдаас хилээр орж ирдэг. Хориглоогүй болоод л худалдаалж байна” гэж тоомжиргүй хариулав.
Хүнсний тасгаар нь ороход янз бүрийн даавуун тор өлгөөтэй харагдав. Худалдагчаас гялгар уутны хэрэглээ ямар байгаа талаар асуухад “Гялгар уут хэрэглэхийг хориглосныг мэдэж байгаа. Харин нимгэн гялгар уутыг юугаар орлуулахаа л сайн ойлгохгүй байна. Даавуун тор жаахан үнэтэй болохоор хүмүүс тэр болгон авч чадахгүй байна” гэв.


Үүнээс гялгар уутны оронд юу хэрэглэх, нийлэг уут хэрэглэсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээх талаар иргэд нарийн мэдлэггүй байгаа нь харж болно.
Энэ талаар МХЕГ-ын Экспорт, импорт хилийн хорио цээрийн газрын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатараас тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш нийлэг уутны хэрэглээ ямар байгаа талаар тодруулахад “Засгийн газрын 189-р тогтоолоор 0.035 мм-ээс доош нийлэг уутыг хориглосон. Манай байгууллагын зүгээс хилээр оруулж ирэхэд нь хяналт шалгалт тавьж ажиллаж байна. Гадуур даавуун болон органик уутнууд хэрэглээнд нэвтэрч эхэлсэн. Байгаль орчны яамтай хамтарч энэ ажиллагаа явагдаж байна. Ганц хоёр татан авалт хийгдчихсэн газрууд борлуулж байгаа. Хилээр оруулж ирэхийг хориглочихоор цаашдаа багасах нь тодорхой. БОАЖЯ органик уутыг захиалсан байгаа. Удахгүй хэрэглээнд нийлүүлэгдээд эхлэх байх. Цаашдаа нийлэг уут хэрэглэж байгаа нь тогтоогдвол хурааж авна. Байгаль орчинд хортой болохоор устгаж болохгүй. Аж ахуй нэгжүүд тогтоол гарснаас хойш зохицуулалт хийгээд 0,035 мм-ээс илүү зузаан уутнуудыг хэрэглээнд нэвтрүүлээд эхэлсэн. Манайх хориглосноос хойш хилээр орж ирсэн 20 мянган гялгар уутыг буцаах арга хэмжээ авсан” гэв.


БОАЖЯ-ны Ногоон хөгжил, бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган “Цаашдаа дотоодын үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид болон импортоор оруулж ирэх гялгар уутны эх үүсвэрийг хянаж, хориглож эхэлснээр аажимдаа нийлэг уут өдөр тутмын хэрэглээнээс шахагдаж, хүнсний зориулалттай уутнууд л хэрэглээнд үлдэх учиртай. Уг тогтоолыг хэрэгжүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.1-д заасны дагуу хувь хүнийг 300 нэгж, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 300 мянгаас гурван сая хүртэлх төгрөгөөр торгоно” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com