Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Дэлхийн Тэрбумтан Монголд мод авчирч тарилаа

 ХБНГУ-ын Лорберг мод үржүүлгийн газрын захирал Штефан Хайнрих Лорберг өнөөдөр Баянгол- Агропаркад мод тарих ажиллагаанд оролцож өөрийн авчирсан “Syringa vulgaris – голт бор“ модыг суулгаж өгсөн юм. Тус газар нь 1843 оноос хойш өнөө хүртэл улсдаа төдийгүй дэлхийн хэмжээнд нэр хүндтэй, мод үржүүлгийн газар. Эднийх ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн бүх тохижуулалтыг гүйцэтгэснээс гадна Эко сургууль байгуулж хүлээлгэн өгч байжээ. Мөн Баянгол-Агропарктай хамтран ажилладаг Берлин хотын Шёнефелд дүүргийн Засаг даргаар 29 жил ажиллаж байгаа Удо Хаазетай хамтран Монголоос 150 ширхэг гацуур, гүйлс авч суулгаж өгсөн байна. Дээрх хоёр эрхэм “Бидний сэтгэл маш хангалуун байна. Яагаад гэхээр энэ дэлхий оршин тогтнох, мөн хүн төрөлхтөн амьдрахын тулд нэгдүгээрт мод тарьж, ургуулах зайлшгүй шаардлагатай.

 

Иймд бид танай оронд чин сэтгэлээсээ хүрэлцэн ирж хамтран ажилладаг байгууллагын хамт олонтой нэгэн өдрийг мод тарьж өнгөрүүлсэндээ баяртай байна. Манай Улсын эд эс болсон энэ сайхан мод минь танай орны уур амьсгалд дасч, сайхан ургана гэдэгт бид итгэж байгаа. Баянгол-Агропаркад ХБНГУ-ын нэгэн сайхан төгөл бий боллоо. Мод бол хүний уураг тархи амин сүнс шүү дээ. Эх дэлхий ногоон байг, Монголчууд бүгд мод тарьж, эко сургуультай болохыг хүсье” хэмээн ерөөл өргөсөн. Энэ эрхмүүдтэй хамт ХБНГУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд эрхэмсэг ноён Штефан Херманн Дуппел болон Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, ИТХ-ын дарга Г.Энхболд, ИТХ-ын дэд дарга П.Цэцэгмаа болон албаны бусад хүмүүс мод тарилаа. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com