Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хамгийн хямд АЯЛАЛД хамтдаа гарцгаая

Зуны урин дулаан зугаатай цаг айлчлан буй эдгээр өдрүүдэд та хаашаа аялахаа шийдээгүй байгаа бол энэ мэдээлэлд анхаарал хандуулаарай. Та наадмын болон ээлжийн амралтаараа хаашаа хэрхэн аялахаа мэдэхгүй эргэлзээд явж байна уу? Тэгвэл бид танд хамгийн төгс аялалыг санал болгох гэж байна. Төгс гэж онцолсны учир нь хамгийн хямд зардлаар, хамгийн олон газраар тав тухтай аялах юм. Ингээд та уншигч та бүхэндээ хамгийн боломжтой аяллуудыг санал болгож байна.

 

Аглаг бүтээл хийд - ээж мод-Сайханы хөтөл - УлАан-Үүд-Итгэлт хамба-Байгаль далай


“Глобал трэйвэл” компанийн дөрвөн өдөр, дөрвөн шөнийн дээрх маршрутын аялалын үнийн Багц-1 нь 150 мянган төгрөг /энэ багц нь хоолгүй буюу аялагч та өөрөө хоолны зардлаа гаргана гэсэн үг/. Багц-2 нь 230 мянган төгрөг буюу бүх зардал багтсан. Та энэ аяллыг сонгон аялах бол Итгэлт хамбад мөргөн Буриад улсын нийслэл Улан Үдэ хотоор дамжин Байгаль нуурын эрэгт жуулчны баазад амарч алжаалаа тайлах боломжтой. Мөн чөлөөт цагаараа элсний волейбол, караоке тэмцээн, диско бүжиг, галын наадам гээд олон сонирхолтой хөтөлбөрүүдтэй. Аяллын үнийн багцад Байгаль далайн эрэгт жуулчны бааз дээр хоёр хоногийн буудал, зургаан удаагийн хоол, хагас унтлагын автобус, мэргэшсэн хоёр жолооч, Улан Удэ хот доторх шопингийн аялалд автобусаар үйлчлэх, хөтөч орчуулагчийн зардал зэрэг багтсан байна. Аяллын үнэд багтаагүй зүйл нь Завин дээр суух, Итгэлт хамбад мөргөх зардлыг аялагч өөрөө төлнө.

 

Манжуур хотын аялал

Алтан манжуур хотын адал явдалтай шоппинг аялал нь таван өдөр, зургаан шөнийн аяллын үнэ нь 250 мянган төгрөг бөгөөд хоёр талын автобусны үнэ (хагас унтлагын автобус), өдрийн хоёр удаагийн хоол, мэргэжлийн хоёр ээлжийн жолооч, дөрвөн одтой зочид буудалд гурван өдөр байрлаж Манжуур хотын тойрон аяллыг мэргэжлийн хөтөч – орчуулагчтай хийх юм. Энэхүү аялал нь долоо хоног бүрийн пүрэв гарагт явах ба та энэ аяллыг сонгосноор Манжуур хотоор зугаалж, дөрвөн одтой зочид буудалд тухлангаа эмчилгээний саунд алжаал ядаргаагаа тайлах боломжтой. Мөн дэлхийн хамгийн том Матрёшка зочид буудал, Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн, хотын музей зэргийг үзэж, Манжуурын брэнд дэлгүүр, захуудаас худалдан авалт хийх боломжтой. Мөн Орос, Монгол, Хятад гурван улсын дуучид, бүжигчдийн шоу, лазер дисконы гайхамшгийг үзэж сонирхох, халуун рашаан, саун, бассейнд орж алжаалаа тайлан аялах боломжтой юм.


Хайлаар-Манжуурын аялал

ӨМӨЗО-ны хоёр хотоор аялах тус аялал нь 720 мянган төгрөг бөгөөд дөрвөн өдөр, гурван шөнө бөгөөд хөтөлбөрт заагдсан дөрвөн одтой зэрэглэлтэй зочид буудал, жуулчны автобусны үйлчилгээний зардал, есөн удаагийн хоолны зардал, үзвэр үйлчилгээ, хөтөч орчуулагч, Улаанбаатар-Хайлаар-Улаанбаатар чиглэлийн нислэгийн энгийн зэрэглэлийн тийзний үнэ болон нисэх буудлын таксины зардал, гадаад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж зэрэг болно. Аяллын хугацаанд та автобусаар гурван хоногт найман цаг орчим, онгоцоор хоёр талдаа таван цаг зорчино. Энэ аяллын онцлог нь Орос маягийн өнгө хийцтэй орчин цагийн Манжуур хотоор аялангаа дэлгүүр хэсэх юм. Мөн Хайлаар хотын эртний түүхийн дурсгалтай танилцаж дурсгалын зургаа татуулах, Манжуурын зайсан толгой, Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн, хийд, Залаа нуурын музей, Матрёшка хүүхэлдэйн талбай, Хятадын эртний эмчилгээний улаан вино, сарнай, лаванда гэх мэт маш олон төрлийн цэцгийн ханд бүхий халуун рашаанд амарч, ядаргаа тайлах, тайвшруулах, сэргээх, цусны эргэлт сайжруулах үйлчилгээтэй өмнөд Солонгосын гартаам, гантиг чулуун саун, хүчилтөрөгчийн ионтой саунд тухлан, цэнгэг устай бассейнд зугаацан амарч, аяллын алжаалаа тайлах боломжтой.

 

Улаан Үд-Байгаль нуурын аялал

ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үд хоттой танилцах, Итгэлт хамбад мөргөх, Сибирийн цэнхэр сувд Байгаль нуурын эрэгт амрах 490 мянган төгрөгийн өртөг бүхий таван өдөр, дөрвөн шөнийн аялал бөгөөд үнэд багтсан зүйлс нь УБ-Улаан-Үд- Байгаль нуур-УБ аяллын автобусны үйлчилгээний зардал, Улаан-Үд хотод хоёр одны зэрэглэлтэй зочид буудалд байрлах зардал, Байгаль нуурын эрэг дээрх жуулчны баазад байрлах зардал, хөтөлбөрт заагдсан хоолны зардал /өглөөний цай-4, өдрийн хоол-4, оройн хоол-4/, үзвэр үйлчилгээ, хөтөч-орчуулагчийн үйлчилгээний зардал, гадаад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж зэрэг болно. Энэхүү аяллыг та сонгосноор ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэлтэй Дорнын сувд, дэлхий дээрх хамгийн олон жил буюу 25 сая жил насалж, цэвэр усны нөөцийн 19 хувийг хадгалдгаараа гайхагддаг Байгаль нуурын эрэгт цагийг зугаатай өнгөрөөж, ОХУ-ын долоон гайхамшгийн нэг болсон Байгаль нуурын ойр орчмын үзэсгэлэнт газруудад зургаа татуулах, завиар аялан, загас барих, ойн чөлөөгөөр зугаалах, амьд бурхан Итгэлт хамбын ариун лагшинд мөргөл үйлдэж, ажил үйлсээ даатган, В.И.Лениний хөшөө, дуурь бүжгийн театр, Арбатын гудамжаар зугаалан шиппинг хийх боломжтой юм.

 

Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com