Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
АТГ: Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцлоо

Авлигатай тэмцэх газраас ээлжит хэвлэлийн хурлаа зохион байгууллаа. Хурлын үеэр олны анхаарлын төвд буй хэргүүдийг мэдээлэх боломжгүйг дуулгасан. Мөн арван сая ам.долларын авлигын хэргийг тус газарт шалгаагүй гэдгийг мэдээлсэн юм. Энэ сард Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 464 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс найман хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 37 хэргийг хаах саналтайгаар прокурорт, таван хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 414 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна. Эдгээр нь хэрэг бүртгэлтийн 355 хэрэг, мөрдөн байцаалтын 59 хэрэг байгаа юм.

 

Дархан-Уул аймгийн 7 албан тушаалтны цалинг бууруулж, ажлаас нь халжээ

 

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 73 гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч шалгасан, 65 өргөдөл, гомдлыг эцэслэн шийдвэрлэв. Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу хуульд заасан хяналт шалгалтын ажиллагаа явуулж, зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар шийдвэрлэсэн байна.

Үүнд:
•Хуульд заасан хориглолтыг зөрчиж давхар ажил эрхэлж байсан нь тогтоогдсон Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандоржийн албан тушаалыг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
•Дархан-Уул аймгийн 18 цэцэрлэг, 9 сургуулийн худалдан авах ажиллагаа, хандив, тусламж түүний зарцуулалт, авлига, ашиг сонирхлын зөрчлийн мөрөөр хяналт шалгалтыг явуулж зөрчлийг тогтоон, өөрийн хамаарал бүхий этгээдүүдтэй худалдан авах гэрээ байгуулсан, ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийн нэр дээр нийгмийн даатгалын шимтгэлийг улсаас төлүүлж төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, бусдад давуу байдал олгосон, хамаарал бүхий этгээдийн эрх ашгийг хөндсөн захиргааны шийдвэр гаргасан С.Алтанчимэг, Т.Орхонтуяа, Ж.Эрдэнэсанаа, Ц.Отгонцагаан, Д.Уртнасан, Б.Давааням, Д.Гэрэлт-Од нарын 7 албан тушаалтанд албан тушаалын цалинг бууруулах, ажлаас халах хуульд заасан хариуцлага тооцуулжээ.

 

Энэ сард найман хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

 

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны тавдугаар сард гэмт хэргийн шинжтэй 89 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.

Ямар хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн бэ?
•Эрүүл мэндийн яамны өндөр албан тушаалтнаар 2016-2017 онд ажиллаж байсан О нь ажил гүйцэтгүүлсэн нэр бүхий хуулийн этгээдүүдтэй хувийн харилцаа үүсгэж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх эрүүгийн хэргийг;
•Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Э нь “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г гаргахдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд 20 сая төгрөгийн хахууль авсан гэх эрүүгийн хэргийг;
•Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан С нэр бүхий иргэдэд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгохдоо үндэслэлгүйгээр илүү тогтоож, хээл хахууль, шан харамж авсан, өгсөн гэх хэргийг;
•Баянзүрх дүүргийн харьяа болон харьяаллын бус, мөн насанд хүрээгүй хүүхдүүдийг цэцэрлэгтээ авахгүй гэж хясан боогдуулж бусдаас хахууль авсан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа дугаар цэцэрлэгийн удирдах албан тушаалтанд холбогдох хэргийг;
•Төрийн банкинд ажиллаж байсан удирдах албан тушаалтнууд 4.7 тэрбум төгрөгийн зээл гаргахдаа 98 мянган ам.доллар хахуульд авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлээд байна.

 

Хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлээгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцжээ

 

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс энэ тавдугаар сард нийт 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт төлөвлөгөөт болон өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулсан байна. Ийнхүү шалгахад 5 албан тушаалтан Авлигын эсрэг хуульд заасан өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүргийг биелүүлээгүй нь тогтоогдсон.

Үүнд:

•МИАТ ХК-ийн Сургалтын хэлтсийн дарга Б.Амарсанаа
•Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын тасгийн дарга Н.Алтангэрэл
•Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн
•Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын ахлах референт П.Ууганбаяр
•Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Алтанчимэг нар болно.
Дээр дурдсан албан тушаалтнуудад Авлигын эсрэг хуульд заасны дагуу ажлаас халах, албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах хариуцлага тооцуулжээ. Өнөөдрийн байдлаар 33 албан тушаалтны мэдүүлэгт нарийвчилсан хяналт шалгалтын ажиллагааг явуулж байна.

 

Т.Баярхүү: Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэрэг байхгүй

 

Мэдээллийн үеэр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Төрийн сайд 10 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдсон энэ талаар тодруулна уу?
-Манайд энэ талаар шалгагдаж байгаа асуудал байхгүй.
-МХЕГ-ын байцаагч нартай холбоотой хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хандлагатай байна. Үүний шалтгааныг тайлбарлана уу?
-МХЕГ-ын байцаагч нар гэж байгаа боловч хэлтсийн дарга, зарим албан тушаалтантай холбоотой хэрэг юм. Энэ нь шүүхээр шийдэгдсэн. Хэрэг гарах болсон нөхцөл байдлыг судлахад тухайн үйл ажиллагааг нарийн тодорхойлсон журам байгаагүй буюу албан тушаалтнууд үзэмжээр ажиллах боломжийг бүрдүүлчихсэн байсан. Тиймээс бид зөвлөмж хүргүүлж, үйл ажиллагааг ил, тод нээлттэйгээр, холбогдох журмын дагуу үйл ажиллагаагаа явуулахыг зөвлөсөн.
-ЖДҮХС-гийн шинэчилсэн журмыг баталлаа. Энэ журам нь танай байгууллагаас тавьсан шаардлагад хэр нийцэж байна вэ?
-100 хувь нийцэх боломж байхгүй. Гэхдээ нэлээд ахиц гарсан.
-Хүүхдийн шударга байдлын анхны үнэлгээ нь хэд байсан бэ?
-Хүүхдийн шударга байдлын судалгаа хийгдээд дүн гарлаа. Сүүлийн таван жилийн судалгааг харахад жил ирэх тусам шударга байдлын дүн буурч байна. Үнэлгээ анх 2010 онд хийгдэхэд 3.29 пункттэй байсан. 2014 оныг хүртэл үзүүлэлт өсч 4 гэсэн пункттэй болсон. Харин үүнээс хойш буурсаар 3.91 болсон. Жил бүр манайхаас Төрийн байгууллага болон яам агентлаг зэрэгт шударга байдлын судалгаа хийдэг. Яам, агентлагуудын шударга байдлын судалгааны дүнг харахад арван жилийн хүүхдүүдийн шударга байдлаас доогуур байна. Мөн шүүх засаглалын байгууллага түүнээс доогуур байгаа гэх судалгаа гарсан. Энэ нь авлигын эрсдэл нэмэгдэж байгаа гэсэн үг юм.
-АТГ-т шалгагдаж байгаа хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан эсвэл дуусах дөхсөн хэрэг бий юү?
-Манайд шалгагдаж байгаа хэргүүдээс хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан, эсвэл дөхөж буй хэрэг байхгүй.
-Эрдэнэтийн 49 хувийн асуудал юу болж байна. Нэмээд хэдэн хүнийг яллагдагчаар татан шалгаж байна вэ?
-Нийгэмд хүлээлт үүсгэсэн хэргүүд прокурорын хяналтад шалгагдаж байна. Прокуророос эрчимжүүлэх даалгавар ирсэн. Мөн манай газрын дарга ч гэсэн Мөрдөн шалгах албанд эрчимжүүлсэн байдлаар ажиллах чиглэл өгсөн.
-Мобикомын удирдлагууд шалгагдаж байгаа юу?
-Прокурорын байгууллагаас тодруулна уу.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com