Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ, ОТРООР ӨВӨЛЖИХ МАЛЧИН НЭГ БҮРТЭЙ ГЭРЭЭ ХИЙЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГДЛЭЭ

Монгол орны нийт нутгийн 30 орчим хувьд зудын эрсдэл нүүрлээд байгаа тул Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнгөрөгч мягмар гарагт хуралджээ. Энэ үеэр, Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин ярихдаа “11 дүгээр сарын дунд арав хоногоос нэлээд огцом хүйтэрч хэд хэдэн удаа цас орж, өнөөдрийн байдлаар нийт нутгийн 55 орчим хувьд тогтвортой цасан бүрхүүл тогтоод байна.  Харин 11 дүгээр сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 30 гаруй хувьд их, 30 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй гарсан. Үүнээс Увсын Завхан, Малчин, Ховдын Булган, Мөст, ГовьАлтайн Халиун, Тонхил, Төгрөг, Завханы Эрдэнэхайрхан, Архангайн Өлзийт, Өгийнуур, Цэцэрлэг, Булганы Орхон, Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант, Төвийн Баяндэлгэр, Хэнтийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Баянхутаг, Мөрөн, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Түмэнцогт, Мөнххаан, Баяндэлгэр, Дундговийн Сайнцагаан сумдын ихэнх нутгаар нэн их эрсдэлтэй гарсан байна” гэв

Харин Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ингэж ярьсан юм. Тэрбээр, “2019-2020 онд нийслэлд нийт 1,311 ажил төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 97,8 хувьтай байна. Үүнийг 2018 оны мөн үетэй харьцуулбал 1,1 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг хангахад анхаарч байгаа гол асуудал нь сайжруулсан түлшийг нийлүүлэх тээвэрлэх, иргэдэд хүргэх асуудал юм. Үүнээс гадна шаардлагатай хяналтуудыг тавих хэрэгтэй учраас энэхүү ажлыг нийслэлийн хэмжээнд ажил хариуцсан байгууллагуудын оролцоотойгоор бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна” гэв.

Харин Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар “Улсын Онцгой комиссын даргын 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 4 дүгээр тушаалаар байгуулагдсан “Шуурхай бүлэг” Архангай, Булган, Өвөрхангай, Төв аймгуудад ажиллалаа. Энэ үеэр өргөтгөсөн хуралдааныг Булган аймгийн Рашаант сумын Иргэний танхимд УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Шуурхай бүлгийн гишүүд, Архангай, Булган, Өвөрхангай, Төв аймгийн Засаг дарга нар болон дээрх аймгуудын 30 сумын Засаг дарга нарыг оролцуулан зохион байгуулсан. Өргөтгөсөн хуралдаанаар тухайн аймаг, сумдад отор нүүдэл хийж буй малыг хөөж туухгүй байх, малчдаас малын хөлийн татвар, хураамж авахгүй байх, малчдын өөрсдийнх нь үүрэг хариуцлагыг чангатгаж, отроор өвөлжих малчин нэг бүртэй гэрээ байгуулах, малчид, иргэдэд төрийн үйлчилгээг саадгүй хүргэх чиглэлээр үүрэг, даалгаврыг өглөө” хэмээн мэдээлсэн юм.                                                                                                                                                                                               Б.НАРАН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com