Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ж.Оюунтунгалаг: Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар надаас АТГ мэдүүлэг авсан

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч долоо хоногт нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай зарлиг гаргасан билээ. Харин шүүгч нарыг ямар үндэслэлээр түдгэлзүүлсэн нь нийгмийн анхаарлыг ихээхэн татаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн найм нь Салхитын мөнгөний ордын хэрэгт холбоотой, бусдаас их хэмжээний авлига авсан нь тогтоогдсон учраас түдгэлзүүлэх шалтгаан болсон гэв.


Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу оны өмнө ТЕГ-ынхантай хамтран тусгай ажиллагаа явуулж, Салхитын мөнгөний ордын ашиглалтын лицензийг цуцалсан. Энэ үеэр тэрбээр “Салхитын мөнгөний ордын цаана асар том сүлжээ байгаа. Шүүх, хууль хяналтынхан, зарим хэвлэл мэдээллийнхнийг санхүүжүүлсэн, хоёр том бүлгийн их хэмжээний мөнгөний асуудалтай холбоотой ажиллагаа болсон. Энэ ажиллагааны үеэр зарим шүүгчийн авлига авсныг нотлох видео бичлэг ил болсон” гэж ярьж байсан юм.

 

Шүүгчийг шийдвэрлэсэн хэрэгтэй нь холбогдуулж байцаахыг хориглодог

Тэгвэл өчигдөр нэр бүхий 17 шүүгчийн нэг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Хориод хоногийн өмнө би Ерөнхийлөгчийн шийдвэрээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны ерөнхий шүүгчээр томилогдсон байсан. Гэтэл лхагва гарагт Ерөнхийлөгч нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхэд миний нэр багтсан байлаа. Ингээд би пүрэв гарагт ажлаа хүлээлгэж өгөх юм байна гэж ойлгосон. Зарлигийг албан ёсоор гардуулж өгөөгүй байсан л даа. Гэхдээ би “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандаж, хэзээ ч авлига хээл хахууль авч байгаагүй учраас хууль хяналтын байгууллагаар шалгуулахад бэлэн байна” гээд бичгээ бэлтгэж байтал АТГ-аас над руу ярьсан. “Уулзах хэрэгтэй байна”, гэрийнхээ гадаа хүрээд ир гэсэн. Би үүнд хүндэтгэлтэй хандаж очсон. Тэд манай гэрт прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг явуулсан. Ажлын цаг дуустал нэгжлэг явуулсан учраас би өнгөрөгч баасан гарагт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хүсэлтүүдээ өгч чадаагүй. АТГ -ын нэгжлэг хийсэн комиссарт гэхдээ бичгээ өгсөн. Комиссаруудаас АТГ-т очиж, тайлбар өгөх хэрэгтэй байх гэсэн. Би мөн л хууль хяналтын байгууллагыг хүндэтгээд очсон. Тэгээд гэрчийн мэдүүлэг өгсөн. Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн асуудлаар мэдүүлэг авах үед л энэ асуудалтай намайг холбож байгааг мэдсэн юм.


“Салхитын мөнгөний ордтой” холбоотой асуудал 2017 онд нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдсэн байдаг. Тэр үед би даргалагч шүүгчээр оролцсон.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчийг шийдвэрлэсэн хэрэгтэй нь холбогдуулж шалгаж байцаахыг хориглосон байдаг. Гэхдээ би итгэж байна, Монголын төрд. Энэ хэргийг яаж шийдсэн бэ гэдгээр шалгаж байцаагаагүй байх. Өөрөөр хэлбэл, хээл хахууль авсан хэргээр түдгэлзүүлсэн юм байна гэж ойлгосон.
Миний хувьд 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд элсч орсон. ОХУ-ын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр суралцах сонгон шалгаруулалт орж тэнцээд суралцсан. Төгсч ирээд Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажилд сонгон шалгаруулалтад тэнцээд орж ажилласан. Сургуульд, ажилд орохдоо би арын хаалга, танил тал ашиглаж байгаагүй, ийм зүйлд холбогдсондоо гайхаж байна.


2012 онд Нийслэлийн Шүүхэд орон тоо гарсан тул шалгалт өгөөд тэнцсэн. Тухайн үед ШЕЗ 14 гишүүнтэй ажиллаж байсан юм. Энэ үеэс би Нийслэлийн шүүхийн иргэний танхимын шүүгчээр ажиллаж эхэлсэн. 2012-2019 оны хооронд шүүгчээр ажиллаж байхдаа хүмүүстэй хэлхээ холбоонд орж байгаагүй.
Монгол Улсын шүүх хууль хяналтын байгууллагад хээл хахууль үүсгэгдсэн, ашиг сонирхлын зөрчил үүсгэгдсэн гэж үзэж байгаа бол шийдвэрлэх нь зөв. Гэхдээ ингэж шийдвэрлэж болохгүй.


Улс орнууд дийлдэхээ байсан авлига хээл хахуулийн сүлжээг зайлуулахын тулд иргэн нь мэдүүлээд түүнийг хариуцлагаас чөлөөлдөг хуультай. Ерөнхийлөгч, УИХ -ын дарга, Ерөнхий сайд гуравт хууль санаачлах эрх бий. Авлига хээл хахуультайгаа тэмцэх гэж байгаа бол ийм гарц гаргалгаагаа гаргаач ээ.


Одоогоор би чөлөөлөгдөөгүй байна. Шүүгчийн хувьд бол хардах эрхгүй. Энэ хэвлэлийн бага хурлыг хэний ч заавар зөвлөгөөгүйгээр өөрөө бодож шийдвэр гаргаж хийж байна. Надад бусад шүүгч нарыг төлөөлөн ярих эрх байхгүй. Би зөвхөн Ж.Оюунтунгалаг гэж хүнийг төлөөлж ярьж байна” гэсэн юм.
Дашрамд дурдахад, АТГ-аас өнгөрөгч баасан гарагт Ж.Оюунтунгалаг шүүгчээс гадна Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон нарыг байцаасан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com