Уншиж байна...
 
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Бусдын фэйсбүүк хаягт халдан найзуудаас нь мөнгө авсан этгээдийн зорчих эрхийг 1.5 жилээр хязгаарлажээ

Шийдвэрийн дугаар: 2022/ШЦТ/962

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

2022.09.15 Шийдвэрийн хураангуй 2

Хохирогч Ё нь өөрийн фейсбүүк хаягт нэвтрэх нууц үгээ өөрийн утасны дугаараар хадгалсан байжээ. Шүүгдэгч Л нь фейсбүүк эзэмшигчдийн мэдээлэл дотроос тэдгээрийн гар утас, төрсөн он, сар, өдөр зэрэг мэдээллээс фейсбүүк хаягийн нууцлалыг таамаглах байдлаар хийж нэвтэрсэн. Улмаар Ё-гийн фейсбүүк найзуудаас мөнгө зээлэх хүсэлт явуулахад Д нь Ё-г гэж бодон 700,000 төгрөг шилжүүлсэн. 

Прокуророос Л-ын үйлдлийг зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг хуурч 700.000 төгрөг шилжүүлэн авч залилсан, мөн Цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүхээс үндэслэлтэй гэж дүгнэсэн.

Учир нь Л цахим орчин дахь хувь хүнийг тодорхойлогч фейсбүүк буюу цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, мэдээллийн эзний өмнөөс бусад хүмүүстэй харилцаж, түүний өмнөөс бусдаас мөнгө зээлж буй үйлдэл нь мэдээллийн сүлжээнд /цахим орчинд/ хууль бусаар халдах болон залилах гэмт хэргийн шинжийг давхар хангасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих, мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн ялаас сонгон оногдуулахаар хуульчилсан хөнгөн хэрэг. 

Шүүгдэгч Л нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч бусдад учруулсан 700,000 төгрөгийн хохирлыг төлсөн, хувиараа мужааны хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан түүнд хорихоос өөр төрлийн ял болох зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулсан буюу шүүгдэгчид нийт 1 жил 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихдоо эрх бүхий шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зөвшөөрсний үндсэн дээр зорчих, мөн зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Тодруулахад, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахад хүлээлгэх үүрэг болох “оршин суух газраас явахыг хориглох” үүрэг нь тухайн этгээдийн оршин суугаа газар болох гэрээсээ эсвэл баг, хороо, сум, дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох гэдэг утгаар, харин “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих” гэдгийг оршин суугаа засаг захиргааны үндсэн нэгж болох аймаг, нийслэлийн хүрээгээр зорчих буюу тухайн засаг захиргааны үндсэн нэгжийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл заавал авна гэсэн агуулгаар хэрэгжүүлэх.

 Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.

Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол дараах холбоосоор үзэх боломжтой

https://shuukh.mn/single_case/77252?daterange=2022-01-01%20-%202022-09-07&id=1&court_cat=2&bb=1 

Хураангуй бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com