Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Мэргэжлийн хяналтын давхардсан үйл ажиллагаа цэгцэнд орж хүнд суртал багасна

Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрыг татан буулгах шийдвэр гаргасан.

Мэргэжлийн хяналтын байгууллагын бүтэц бүрэлдэхүүн өнгөрсөн 20 жилийн хугацаанд данхайж томорсоор бүр 26 салбарт 26 төрлийн хяналт тавьж байсан. Мэргэжлийн хяналтын тавьж буй хяналтын нэлээд нь буюу 50 гаруй хувь нь бусад төрийн байгууллагуудтай давхардан хянаж шалгадаг байсан.

Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам тээвэр хөгжлийн яам, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Эрчим хүчний зохицуулах газар, Мал эмнэлгийн ерөнхий газар гэх мэт байгууллага давхар хянан шалгалт хийдэг ажлыг Мэргэжлийн хяналтын байцаагчид давхардуулан хийж ирсэн. Түүнчлэн Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Улаанбаатар төмөр зам нийгэмлэг гэх мэт байгууллагуудын хийх ажил үүрэгтэй давхардсан ажлыг бас хийж төрийн нэрэн дор хүнд суртал улам их болдог байв. Ийнхүү давхар, давхар хяналт шалгалт нь иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг сайжруулах биш харин ч хүнд суртал, авлига хээл хахууль, өртөг зардал өсч, цаг хугацаа алдагдагдахад нөлөөлөх болсон.

Энэ Засгийн газраас шинэчлэл хийж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын давхардсан үйл ажиллагаа, хяналтыг цэгцэлж эхэлсэн нь өөр хоорондоо ижил, эсвэл биесээ үгүйсгэсэн, хоорондоо зөрүүтэй олон янзын дүгнэлт, гарын үсэг улын болоод хувийн аж ахуй эрхлэгчдэд хүндрэл учруулж ирснийг засах юм. Тэгэхээр Мэргэжлийн хяналтынхны хийж ирсэн ажлыг хэн хариуцах вэ гэх асуулт гарч ирнэ. 26 салбарт хяналт тавьж ирсэн Мэргэжлийн хяналтынхны ажлыг тухайн салбарын яамдад хариуцаж, онцгой болон тусгай чиг үүргийнхээс бусад хяналт шалгалтыг хувийн хэвшил болон төрийн бус байгууллага гүйцэтгэхээр болж байгаа юм байна.

Ингэж мэргэжлийн хяналт нэрэн дор торгоно, хянана гэж айлгаж ирсэн хүнд суртлыг халж оронд нь тухай бүрт хариуцсан хариуцлагыг чангатгаж хянуулснаар  төр засгийн салангид, уялдаа холбоо муутай явж ирсэн байдлыг давхар өөрчлөн шинэчлэх боломжтой болж байна. Юутай ч мэргэжлийн хяналтын явуулдаг үйл ажиллагааг хэн хүнд ойлгомжтой цэгцэнд оруулж эхэлсэн нь иргэн, аж ахуйн нэгжид учирдаг төвөг хүндрэл, хүнд суртал багасах нь.

 

Х.НАРАН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com